УБТЗ-ЫН ЛОЖИСТИКЫН ТАЛБАЙД КАЛМАР ШАТЖЭЭ

Өнөөдөр буюу 2022.04.07-ны өдөр УБТЗ-ын Замын-Үүд өртөөний ложистикийн талбайд калмар загварын тээврийн хэрэгсэл шатжээ. Калмар нь чингэлэг өргөх, тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл бөгөөд урд хөршөөс орж ирж байгаа импортын чингэлгийг буулгаж, ачих үүрэгтэй чухал техник хэрэгсэл юм. Энэхүү тээврийн хэрэгсэл шатаж ашиглагдахгүй болсоноор Эрээний импортын чингэлэг тээвэр зогсох аюул тулгараад байна. Өнгөрсөн сард вагон унасан гологдол гарч, асуудал намжаагүй байхад ийнхүү араас нь ложистикын гол тээврийн хэрэгсэл шатсан хэрэг гарсан нь УБТЗ-ын шинэ улирдлагуудад үйл ажиллагааны аюулгүй байдалдаа онцгой анхаарч ажиллахыг сануулж байгаа бололтой.


Одоогоор болсон үйл явдлын талаар УБТЗ-аас ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.