НЭГҮҮН МЭДЭЭ
“ЗҮҮН ХҮРЭЭ ШИЛТГЭЭН” ХОТХОНЫ БАРИЛГА ЦУУРЧ, ЦОНХНУУД НЬ ХАГАРЧЭЭ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 14-р хорооллын уулзварт байрлалтай Зүүн хүрээ шилтгээн хотхоны барилгад цууралт үүсч цонхнууд нь хагарчээ. Уг байрны оршин суугчид сошиал орчинд зураг мэдээлэл байршуулжээ. Ан цав жилийн өмнөөс үүссэн бөгөөд энэ жилээс цонхнууд нь хагарч эхэлжээ. Барилгыг “Н ЭЙ БИ ТРЭЙД” ХХК NAB group барьж, улсын комисс хүлээн авчээ. Нийтдээ 15 давхар барилга бүхий “Зүүн хүрээ” хотхон нь 2015 оны есдүгээр сард ашиглалтад орсон байна .

ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС МАНАЙ УЛС 5 MЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Олон улсын Математикийн 63-р олимпиад Норвег улсын Осло хотноо энэ сарын 6-16 өдрүүдэд болж байна. Манай улсын баг онлайнаар оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байр авч багийн дүнгээр 104 орноос 29-р байранд шалгарсан өндөр амжилт гаргажээ. Түүнчлэн манай оролцогчид энэ удаагийн олимпиадад багийн онооны шинэ дээд амжилт тогтоосон байна. Монголын багийн өмнөх дээд амжилт 1984 оны 146 оноо байсан бол энэ жил багаараа нийт 162 оноо авч бүтэн 16 оноо ахиулжээ. Эх сурвалж: Монголын Математикийн Олимпиадын Хороо

1 ... 213 214 215 216 217 218 219 220 221 ... 334