БОХИРЫН ШУГАМЫН НҮХ УХАЖ БАЙСАН ХОЁР АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн хоёрдугаар хэсэгт бохирын шугамын худагт ажиллаж байсан 2 хүн шороонд дарагджээ. 

Тухай дуудлага мэдээлэл энэ сарын 14-ний өдрийн 19:38 цагт ОБЕГ-т ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:43 цагт очиход бохирын шугамын нүх ухаж байсан ажилтан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М мөн тус сумын харьяат У нар 2 метрийн гүнтэй нүхэнд дарагдсан байсныг 19:45 цагт эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн гэмтлийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.