ӨНӨӨДРӨӨС ШАХМАЛ ТҮЛШ ХУДАЛДААНД ГАРНА

Цаг уурын байдал сэрүүсч байгаатай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн гэр хорооллын иргэдэд шахмал түлш худалдаалж эхэллээ.Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шахмал түлшний үнийг 50 хувиар бууруулан борлуулж байсан. Харин энэ жилээс эхлэн үндсэн үнээр нь зарах юм. Ингэснээр иргэд нэг шуудай сайжруулсан түлш 3750, 1 тонн нь 150 мянган төгрөгөөр худалдан авна.Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг байна.

Улаанбаатар хот энэ жил 710 мянган тонн сайжруулсан түлшний хэрэгцээтэй байгаа. Өдөрт 2800-3000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн гэр хороолол нэг өдөрт 2800 тонн шахмал түлш хэрэглэдэг аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.