ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ИРГЭДЭД ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛ ҮҮСЧ БАЙНА

Коронавирусээс сэргийлэх вакцин тариулсны дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдлууд олон орон цөөнгүй гарч байна.Энэ тохиолдлуудыг эрдэмтэд судлаад вакцинаас үүдэлтэй цус бүлэгнэл ховор тохиолдолд илэрч байсан ч, вакцин гаж нөлөөнөөсөө илүү ашиг тус ихтэй гэсэн дүгнэлт гарсан тул улс орнууд энэ вакциныг ашиглан дархлаажуулах ажлаа үргэлжлүүлж байсан юм.

Тэгвэл бодит байдал дээрээ вакцин тариулсан иргэдэд цус өтгөрөх, зүрхний хэм алдагдах, хатиг гарах зэрэг асуудлууд тулгарч байна.Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх тос , холестерин ихсэх үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг.

Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно.Цус өтгөрснөөр уушгины эмболизм бий болдог. Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж Зүрхний шигдээс, Тархины цус харвалт,Уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.