НЭГҮҮН МЭДЭЭ
ХӨСҮТ: ИРЭХ САРААС 5-11 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ КОВИДЫН 2 УДААГИЙН ТУНГААР ДАРХЛААЖУУЛНА

Омикроны BA4, BA5 хувилбараар өвдсөн тохиолдолд хоолой өвдөх, халуурах, үе мөч өвдөх, тасралтгүй ханиалгах зэрэг шинж тэмдэгүүд нийтлэг илэрч байна. Тандалт, судалгааны албанаас хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдгийг судалж үзжээ. Ингэхэд хоолой өвдөх 58 хувь, хуурай ханиалгах 56.3 хувь, толгой өвдөх 41.8 хувь, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг 41.4 хувь нь илэрсэн аж. Харин бага насны хүүхдүүдэд хоол боловсруулах замын хямралууд болох бөөлжих, суулгах зэрэг зовуурь 4-6 хувьд нь илэрч байна гэлээ. Наймдугаар сарын 1-нээс 5-11 насны хүүхдийг сарын зайтай хоёр удаагийн тунгаар дархлаажуулна.

КОВИД-19 ТОХИОЛДОЛ ЦААШИД НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Монгол улсад сүүлийн 24 цагийн дотор Ковид-19-ийн 308 тохиолдол бүртгэгдсэн байна.Үүнээс нийслэл хотод шинээр 186 тохиолдол илэрсэн юм.Цаашид цар тахлын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй тул Вакцины 1, 2-р тунд хамрагдсан иргэдийг 3 болон 4-р дүгээр тундаа хамрагдахыг ЭМЯ-наас анхааруулж байна.Энэ нь мутацид орж буй Ковид-19-ийн ВА4, ВА5 хэлбэрээр дэлхийн хүн амын 5-15 хүртэлх хувь нь өвчлөх эрсдэлтэйг ДЭМБ-аас зарласантай холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Иймд нийт иргэд амны хаалтаа зүүж, өөрийн гэр орон болоод ажлын байрны агааржуулалтыг сайжруулан дор бүртээ Витаминлаг хоол хүнс хэрэглэхийг уриалж байна. Одоогоор нийт халдвар авсан хүний тоо 935,360 болсон бол 2119 хүн коронавируст халдвартайгаар нас бараад байна.

1 ... 203 204 205 206 207 208 209 210 211 ... 327