Д.БААСАН ЛАМЫН ЭХНЭР Д.АЛТАНЦЭЦЭГ, ОХИН Б.ЭРДЭНЭЗУЛ НАРЫГ МОНГОЛД ТАГНУУЛ ХИЙСЭН ҮНДЭСЛЭЛЭЭР 8 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нарт холбогдох тагнуулын хэргийг шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Тэднийг БНХАУ-ын тагнуулын албаны ажилтан Бао Гуо Жунтай хамтран ажилласан гэх үндэслэлээр тус бүрт нь 8 жилийн хорих ял оноосон байна. Харин Монгол Улсад тагнуул хийсэн БНХАУ-ын иргэн Бао Гуо Жун-д  12 жилийн хорих ял оноожээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.