ЦЭЦЭРЛЭГИЙН ГУРАВДУГААР ЭЭЛЖИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн гуравдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. Цэцэрлэгийн бүртгэл "E-Mongolia" системээр явагдаж байгаа бөгөөд түр оршин суугч иргэн хүсэлт илгээх боломжтойг Боловсролын газраас мэдээллээ.

2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттайгаар зохион байгуулж байна. Нэгдүгээр шатанд 12217 хүүхэд бүртгүүлсэн бол хоёрдугаар шатанд нийт 11038 хүүхэд бүртгүүлжээ.

"Нэг, хоёрдугаар шатанд бүртгүүлсэн ч цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулан баталгаажуулаагүй бол цуцална. Гэхдээ үүнийг цуцалсан ч гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэл нээлттэй хэвээр байгаа" гэдгийг Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир мэдээллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.