НЭГҮҮН МЭДЭЭ
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100,000 ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ 80%-Д ОЛГОХООР ТУСГАЖЭЭ

Сангийн яам ирэх оны улсын төсвийн төслийг пүрэв гарагт УИХ-ын даргад өргөн барина. Сангийн яамны мэргэжилтнүүд төсвийн төслийг боловсруулж дуусжээ. Ирэх оноос эхлэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт л олгоно, өндөр орлоготой иргэдэд олгохгүй талаар бид мэдээлсэн. Ингэснээр нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор тусгажээ. Төсвийн төслөөс харвал 2023 онд 891.8 мянган хүүхдэд сар бүр 100,000 төгрөгийн тэтгэмж олгох боломжтой аж. Сангийн сайд Б.Жавхлан "Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгө дээр 1.4 их наяд төгрөгийг тусгасан. Судалгаанаас үзэхэд хүүхдүүдэд олгож буй мөнгөний 67 хувийг бэлнээр авч ашиглаж буй бол 33 хувийг нь хадгаламжид байршуулдаг. Иргэд 100,000 төгрөгт дассан байгаа тул хэмжээг өөрчлөхгүй. Харин өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд олгохгүй буюу хүүхдийн мөнгийг тодорхой бүлэгт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэхдээ айл өрхийн орлогоор хэрхэн ангилах вэ гэдгийг сайтар тооцоолно. Мэдээллийн бааз хангалттай бий" гэв.

ШУУРХАЙ: ЦАГДАН ХОРИХ БАЙРАНД ХОЁР СЭЖИГТЭН НАС БАРЖЭЭ

Өвөрхангай аймгийн Хархорин сумд байрлах, ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 423 дугаар ангид хүмүүжигч, 2018 онд 13 жил хорих ял шийтгүүлээд дөрвөн жил гаруйн хугацаанд ял эдэлж байсан нэгэн хүн энэ сарын 12-нд ил харагдах гэмтэл шархгүй нас барсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гэм буруутай, эсэхийг нь шүүх эцэслэн тогтоогоогүй байсан хоёр ч сэжигтэн хорвоог орхижээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу олны нэрлэж заншсанаар Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан хүн энэ сарын 22-ны 19.00 цагийн үед учир битүүлгээр нас баржээ. Дээрх сумд оршин суудаг 36 настай У гэх залуу шүүхээр хэргийг нь хэлэлцэх гэж байх үед оргосон юм байна. Тиймээс шүүгчийн захирамжаар түүнийг цагдан хорихоор болж, дээрх хорих ангид хүргэн саатуулсан аж. Түүнийг хоригдож байх үед хэн нэгэн өрөөнд нь ороогүй, ухаан алдаж, таталт өгч байгаа дүрс бичлэг нь хяналтын камерт үлдсэнийг орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байранд 64 настай Б мөн л ил харагдах гэмтэл шархгүй нас баржээ. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай тэрбээр бусдын амийг хохироосон хэрэгт холбогдон цагдан Шинэ Их уншсан “Монголиан эйрвейс” компанийн нисдэг тэрэг осолдлоо 5 мин Өнөөдөр дархлаажуулалтын 79 цэг ажиллана 13 мин Амралтын өдрүүдэд 13 хүн зам тээврийн осолд өртжээ 13 мин Дүнжингарав марафонд 1500 гаруй тамирчин оролцлоо 29 мин Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт Д.Энхбаярыг буруутгав 35 мин хоригдож байсан нэгэн агаад зүрх, судасны өвчтэй, эмчийн хяналтад байсан нэгэн аж. Уг нь хорих анги, Цагдан хорих байранд их эмч нар ажилладаг. Шүүхээр гэм буруутай, эсэхийг нь эцэслэн тогтоогоогүй хүмүүс Цагдан хорих байранд бие нь муудаж байхад эмч, сувилагч нар нь үүргээ зохих ёсоор биелүүлсэн, үгүйг холбогдох байгууллагынхан шалгаж тогтоох болов уу. Дээр дурдсан Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангиас наймдугаар сарын 29-нд хүмүүжигч оргосон. Хагас сарын дараа Цагдан хорих байранд нь сэжигтэн нас барсан гээд удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагатай холбоотой асуудал дараалан гарсныг ШШГЕГ-ын удирдлага анхааралдаа авч буй биз ээ. Г.Равжаа Эх сурвалж: Өнөөдөр сонин

Д.АМАРБАЯСГАЛАН: САЙД Д.САРАНГЭРЭЛИЙГ ОГЦРУУЛЛАА

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрээр: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нь Үндсэн хуулийг зөрчиж, иргэний яс үндэс, нийгмийн гарал үүслээр нь ялгаварлах байдлаар мэдээлэл хийсэн. Иймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг сайдаас нь ОГЦРУУЛЛАА.Мөн Д.Сарангэрэл сайд уучлалт хүсэж, ажлаа өгөх хүсэлтээ өөрөө гаргасан. Дараагийн сайдыг томилох хүртэл миний бие ХНХ-ын сайдын үүргийг давхар гүйцэтгэнэ.

ЭМЯ: ЕВРОПООС НИЙЛҮҮЛЭХ ЧАНАРТАЙ ЭМИЙГ ДААТГАЛААР ОЛГОЖ ЭХЭЛНЭ

Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор ЭМДҮЗ дарга, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үүрэг өгсний дагуу Швейцарын “Новартис компаны эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ. Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээг байгуулан бэлтгэлээ ханган ажиллаж эмийг захиалан үйлдвэрлүүлж иргэдэд хүргэхэд бэлэн болоод байна. Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, хамгийн бага өртгөөр даатгуулагч-иргэдэд хүргэнэ. Эдгээр 15 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, даатгуулагч-иргэдийг чанартай, боломжийн үнэ бүхий эмийг худалдан авах нөхцөл, бололцоогоор хангах юм. Мөн эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт үзүүлнэ. Дээрх эмийг “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын албан ёсны дистрибютер “Азифарм”, “Монос трейд”, “Монгол Эм Импекс” концерн зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагын 190 гаруй салбар эмийн сангаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно. ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа эмийг хөнгөлөлттэй үнээр авахыг хүсвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх учиртай. Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Новартис компани нь Швейцарын холбооны улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага юм. Өдөр бүр Африк, Ази, зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг байна гэж ЭМЯ-аас мэдээллээ. 10-р сарын 1-ээс халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 төрлийн ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлөх эмийн жагсаалтыг хүргэж байна. Д/д Эмийн олон улсын нэршил /ЭОУН/ Эмийн хэлбэр Савлалтын тун Эмийг бичих эрхтэй эмчийн ангилал Эмийг хэрэглэх хүн амын бүлэг Худалдааны нэр Эмийн ангилал 1 амлодипин шахмал 5 мг B,C,D том хүн Амлодипин5 мг зүрх судасны эм 2 амлодипин шахмал 10 мг B,C,D том хүн Амлодипин10 мг зүрх судасны эм 3 амоксициллин шахмал, капсул 250 мг A, B,C,D том хүн Амоксициллин 250 мг халдварын эсрэг бэлдмэл 4 анастрозол шахмал 1 мг B, C, D том хүн Анастрозол1 мг хавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний эм 5 аторвастатин шахмал 10 мг В, C, D том хүн Аторвастатин 10 мг зүрх судасны эм 6 аторвастатин шахмал 20 мг В, C, D том хүн Аторвастатин 20 мг зүрх судасны эм 7 бисопролол шахмал 2.5 мг B, C, D том хүн Бисопролол 2.5 мг зүрх судасны эм 8 бисопролол шахмал 5 мг B, C, D том хүн Бисопролол 5 мг зүрх судасны эм 9 бисопролол шахмал 10 мг B, C, D том хүн Бисопролол 10 мг зүрх судасны эм 10 валсартан шахмал 80 мг B,C,D том хүн Валсартан 80 мг зүрх судасны эм 11 валсартан шахмал 160 мг B,C,D том хүн Валсартан 160 мг зүрх судасны эм 12 вилдаглиптин шахмал 50 мг B, C, D том хүн Вилдаглиптин 50 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/ 13 гидрохлоротиазид шахмал 25 мг B, C, D том хүн, хүүхэд Гидрохлоротиазид 25 мг зүрх судасны эм 14 глимепирид шахмал 1 мг B,C,D том хүн Глимепирид 1 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/ 15 глимепирид шахмал 2 мг B,C,D том хүн Глимепирид2 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/ 16 глимепирид шахмал 4 мг B,C,D том хүн Глимепирид4 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/ 17 летрозол шахмал 2.5 мг C, D том хүн Летрозол2.5 мг Хавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний бэлдмэл/Хорт хавдрын эсрэг даавар түүний эсрэг бэлдмэл/ 18 метформин шахмал 500 мг B,C,D том хүн, хүүхэд Метформин HCL500 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл 19 метформин шахмал 1000 мг B,C,D том хүн, хүүхэд Метформин HCL1000 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл 20 рамиприл шахмал 5 мг B,C,D том хүн Рамиприл 5 мг зүрх судасны эм 21 рамиприл шахмал 10 мг B,C,D том хүн Рамиприл 10 мг зүрх судасны эм 22 сальбутамол ингляцийн цацлага 100 мкг/тун/200 доз B, C, D том хүн, хүүхэд Салбутамол100 мкг/тун/200 доз окситоцин ба түүний эсрэг бэлдмэлүүд 23 тамоксифен шахмал 20 мг C, D том хүн Тамоксифен AB20 мг Хавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний бэлдмэл/Хорт хавдрын эсрэг даавар түүний эсрэг бэлдмэл/ 24 фуросемид шахмал 40 мг A, B,C,D том хүн Фуросемид40 мг бөөр, шээсний замд нөлөөлөх эм Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

НАРИЙН БООВ, ТАЛХНЫ ҮНЭ 50 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

Гурилан бүтээгдэхүүн буюу иргэдийн өдөр тутмын хэрэглээний хүнс болох талх, нарийн боовны үнэ 35-50%-иар нэмэгджээ. Тухайлбал, "Атар өргөө" ХК өнгөрсөн есдүгээр сарын 23-нд бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг шинэчилсэн байна. Энэ жагсаалтаас харахад 1600 төгрөгөөр худалдаалагдаж байсан "Атар" талх 2300 төгрөг болжээ. Гурилан бүтээгдэхүүний үнэ ийн нэмэгдэх болсон нь тариалан эрхлэгчдээс Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлэх улаанбуудайн үнийг өнгөрсөн оны мөн үеэс 60 орчим хувиар нэмсэнтэй холбоотой. Үүний улмаас улс даяар гурилын үнэ килограмм тутамдаа 100-485 төгрөгөөр өсөж , улмаар гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ.

Д.САРАНГЭРЭЛ: ЯАМНЫХНЫ ХЭЛДГЭЭР “УЛНЫ АЙЛ” БУЮУ ЯДУУ АЙЛ ӨРХҮҮДЭЭС ҮСЧНИЙ СУРГАЛТАД СУУЛГАЖ, САМ СЭНСИЙГ НЬ ҮНЭГҮЙ ӨГНӨ

Төрийн ордонд Нийгмийн бодлогын байнгын хороо “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.26/ зохион байгуулж байна. Энэ үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн хэлэхдээ: "Амжиргааны түвшин доогуур буюу ядуу өрхүүдээс хөдөлмөрийн насны 18-55 насны иргэдийг сонгож үсчний мэргэжил эзэмшүүлэх хоёр сарын сургалтад суулгана. Ингээд суралцсаных нь дараа тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх бодис, будаг, материалыг нь авч өгнө. Хоёр жилийн хугацаанд тухайн иргэний ар гэрийг харж үзнэ. Улмаар тухайн иргэн хөдөлмөр хийх боломжтой болно. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас эхлүүлнэ"гэв.

МАНАЙ УЛСЫН ИРГЭНИЙГ АЛХААР ЦОХИН ГЭМТЭЭСЭН ОХУ-ЫН ИРГЭН 461-Р АНГИД ХОРИГДОЖ БАЙНА

Өнгөрсөн амралтын өдөр БГД-ийн нэгэн байранд МУ-н иргэн Г ОХУ-ын иргэн Д-д зодуулж, хүнд шархтай ГССҮТ-д хүргэгдсэн хэрэг гарсан байдаг. Тодруулбал, энэ сарын 22-23-нд шилжих шөнө Монгол улсын хилээр нэвтэрсэн Д нь хил дээр танилцсан МУ-ын иргэн “А”-тай танилцаж, гэрт түрээс төлж амьдархаар тохиролцон ирсэн байна. Тэд иргэн А-гийн гэрт хамтдаа архидан согтуурч байх үедээ маргалдаж улмаар ОХУ-ын иргэн Д нь хохирогчийн толгойн тус газар алхаар цохиж хүнд гэмтэл учруулсан аж. Гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн ОХУ-ын иргэн Д нь одоогоор ШШГЕГ-ын харьяа 461-р ангид саатуулаад байгаа юм. Мөн хэрэг гарсан байрыг цагдаагийнхан битүүмжилжээ. Харин МУ-ын иргэн Г-ын биеийн байдал маш хүнд байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр Г-ын нүүр бүхэлдээ гэмтсэн, нэг нүд нь бяцарч сохорсон байна. ГССҮТ-ийн эмч нар “маш хүнд” гэдгийг ар гэрийнхэнд нь анхааруулсан байна. Хохирогч эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа яаралтай хагалгаанд орсон ч биеийн байдал хүнд хэвээр байна.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗОРИЛТОД БҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

“Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. 2021 оны байдлаар 2.5 сая иргэнд давхардсан 72 төрлийн халамж үйлчилгээг үзүүлжээ. Үүнд нийт 1,8 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ нь улсын нийт төсвийн 16 хувийг эзэлж байна. Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар: Удахгүй намрын чуулганаар төсөв хэлэлцэж, хуулиа батална. Төсвийн хуульд цар тахлын даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харна. Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа. Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно гэлээ.

ГАДНАХ ХАЙРЦГАА СОЛИОД ҮНЭЭ НУГАЛЖЭЭ

Манай улсад ам.долларын ханшийн өөрчлөлтөөс үүдэн бараа бүтээгдхүүний үнийн өсөлт асар хурдацтайгаар өсч буй. Үүнтэй холбоотойгоор гадаадаас бараа нийлүүлэгч компаниуд шууд үнээ нэмэхээс татгалзан, гаднах сав баглаа боодлыг сольсон болоод тухайн бүтээгдэхүүний үнийг хоёр дахин нэмж эхэлсэн байна. Нэг талаас энэ нь “башир” арга мэт харагдавч, нөгөө талдаа нэр нүүрээ бодсон монголчуудын нэрэлхүү занг илтгэсэн мэт. Тухайлбал: McVitie’s Digestive хэмээх энэхүү жигнэмэг нь улаан өнгийн хайрцагтай байхдаа 4500 орчим төгрөгөөр зарагдаж байсан. Харин гаднах хайрцгаа солиод үнээ нэг нугалж, 9500 төгрөгөөр зах зээлд худалдаалж эхэлсэн байна. Иймэрхүү тансаг хэрэглээний амттан ч яахав, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн дээр иймэрхүү зарчмаар үнээ нэммээргүй байна аа.

“МОНГОЛИАН ЭЙРВЕЙС’’ КОМПАНИЙН НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДЛОО

“Монголиан эйрвейс” ХХК-ийн эзэмшлийн “Eurocopter AS350” загварын JU-6888 дугаартай нисдэг тэрэг Төв аймгийн Аргалант сумын нутагт өчигдөр үдээс өмнө осолджээ. Зарим эх сурвалж “Уг нисдэг тэрэг ослын буулт хийгээгүй. Осолдсон гэж хэлэхэд ч болно. Улаанбаатараас хөөрөөд Аргалант сумын нутаг дахь бөөгийн хөшөөний орчимд тариан талбайд нисдэг тэрэг осолдсон. Ийм байдалд орсон агаарын хөлгийг дахиж ашиглах боломжгүй болдог учраас осолдсон гэж хэлж байгаа юм” хэмээлээ. Харин твиттер дэх “The Юүхүү” хаягтай хэрэглэгчийн нийтэлсэн эл зургаас үзэхэд ослын буулт биш, осолдож, дахин ашиглах боломжгүй болсон нь тодорхой харагдаж байна. Нийслэлээс Өвөрхангай аймгийн чиглэлд нисэж байсан эл нисдэг тэргэнд дөрвөн хүн зорчиж явсан гэнэ. Нисдэг тэрэгний сэнс гацсанаас ослын буулт хийсэн, нисгэгч болон зорчигчид гэмтэж бэртээгүй гэж цагдаагийн байгууллагынхан мэдээлсэн юм. Цагдаагийн болон ЗТХЯ-ны харьяанд байдаг Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаныхан тухайн газарт ажиллаж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор үзлэг хийсэн байна. Уг нисдэг тэргээр Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь нисдэг тэрэгний зогсоолд техникийн үзлэг, засвар, үйлчилгээ хийх хүмүүс зорчиж явсан гэх мэдээлэл бий. “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр мөнгө угаасан хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн үүсгэн байгуулсан, түүний ах, дүү нарын нэг нь захирлаар нь ажилладаг “Монголиан эйрвейс” ХХК-ийн агаарын хөлгүүд нэг бус удаа зөрчил гаргаж байсан билээ.

1 ... 160 161 162 163 164 165 166 167 168 ... 323