НЭГҮҮН МЭДЭЭ
Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН БАРЬСАН ХОТХОН, ХОРООЛОЛ БҮРТ ОХИН НЬ “ОRESH” СУПЕРМАРКЕТАА НЭЭДЭГ АЖ

Б.Чойжилсүрэнгийн охин Ч.Заяа, хүргэн Дашцэрэнгийн Галмандах нар “Рэссол констракшн” ХХК-ийг эзэмшдэг. Ч.Заяа, Д.Галмандах нар “Рэссол констракшн” ХХК-иараа “ОResh” гэх супермаркетыг аав Б.Чойжилсүрэнгийнхээ барьсан хотхон, хорооллуудад салбарлуулан сүлжээгээр ажиллуулдаг аж. Б.Чойжилсүрэнгийн барьсан хотхон, хорооллууд : Энхтайваны гүүрээр урагш давахад л түүний тансаг зэрэглэлийн “КН” апартмент угтана. Цаашаа залгаад “Хаан банк”-ны төв оффис буюу 25 давхар “КВ tower” гэх шилэн барилга, хажууханд нь байх “Наадам центр” гэх худалдаа, үйлчилгээний төв, чанх урд нь байх 780 айлын “Цэнгэлдэх” хотхон бүгд Б.Чойжилсүрэнгийнх. Ингээд болоогүй, Энхтайваны гүүрний баруун хойд үзүүрт “Наран тауэр” гэх 132 айлын хотхон бий, Энхтайваны гүүрний баруун урд үзүүрт “Энхтайван” гэх 160 айлын хотхон бий, аль аль нь түүнийх. Цаашилбал, “Төв цэнгэлдэх”-ийг тойрсон “Рапид харш” хороолол, “Академи” хотхон, “Хүннү 2222” хотхон, “Хүннү плас” хотхон, “Хүннү стандарт” хотхон гээд бүгд түүнийх. Товчхондоо, Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх орчим Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Эзэнт улс” болчихсон аж.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН ЭХНЭР Д.ЭНХГЭРЭЛИЙН ХАМТ “ХАУС ИНВЕСТ” ХХК-ИАРАА “САНСАР ГАРДЕН” ХОТХОНЫГ ХУУЛЬ БУСААР ЭХЛҮҮЛЖ, “А” ЗӨВШӨӨРЛӨӨ АВАХДАА АВЛИГА ӨГЧЭЭ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Сү.Батболдын “Чингис” зочид буудалтай хаяа залган “Сансар гарден” хотхоныг барих явцдаа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэргэжлийн комиссын гишүүдэд асар их хэмжээний авлига өгсөн байна. /АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл байна/ Сансарт, Сэлбэ голын эрэгт байрлах Сү.Батболдын “Е март” худалдааны төв, “Чингис” зочид буудлын хашаан доторх 2.4 га газрын тасалж авч Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрөгч 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр А/214 тоот захирамж гаргаж, Сү.Батболдын “Е март” худалдааны төв, “Чингис” зочид буудалтай хаяа залгаа 1330100115 нэгж талбарын дугаартай 2.4 га газрыг Б.Чойжилсүрэн, түүний эхнэр Д.Энхгэрэл нарын “Хаус инвест” ХХК-д 2037 он хүртэл эзэмшүүлэхээр олгожээ. Ингээд Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар тус 2.4 га газар дээрээ “Хаус инвест” ХХК-иараа “Сансар гарден” нэртэй нийт найман блок, тус бүр нь 25 давхар 832 айлын орон сууцны хотхон барьж эхэлсэн ба тус хотхоныхоо барилгын ажлыг “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу “А” зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эхлүүлсэн !!! Хууль бус барилгынхаа хөрсний усыг Сэлбэ голд нууцаар цутгаж байсан нь баригдсан !!! Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс барилгын үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарсан !!! “Сансар гарден” хотхоноо хууль бусаар барьж эхэлснээсээ бүтэн жил орчмын дараа Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу барилгын “А” зөвшөөрлөө нөхөж авчээ !!! Хамгийн ноцтой нь, “А” зөвшөөрлөө нөхөж авахдаа Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Мэргэжлийн комиссын гишүүдэд авлига өгснийг нь АТГ-ынхан илрүүлсэн !!! Эх сурвалжийн мэдээллээр, Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар Мэргэжлийн комиссын таван гишүүнд тус бүрд нь 100 сая төгрөг, нийт 500 орчим сая төгрөгийн авлигал өгсөн нь эхний байдлаар тогтоогдон шалгагдаж буй. Түүнчлэн, Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар “Хаус инвест” ХХК-иараа “Сансар гарден” хотхоныг хууль бусаар эхлүүлж, “А” зөвшөөрлөө авахдаа авлига өгснөөс гадна Усны тухай хууль зөрчсөн ноцтой хэрэгт ч холбогдож байгаа. Тодруулбал, “Сансар гарден” хотхон нь Сэлбэ голын эргээс хэдхэн алхмын зайд байрлаж байгаа. Усны тухай хуулийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-т “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барихыг хориглоно” гэж заасан байдаг.

"INEL ZAISAN VILLAGE" ХОТХОНЫ ОРШИН СУУГЧИД УСНААСАА ХАЛДВАР АВЧ , ЦУСАН СУУЛГА ӨВЧНӨӨР ӨВЧИЛЖЭЭ

ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Inel Zaisan village" хотхоны оршин суугчид гэдэсний халдварт өвчин болон цусан суулга өвчний халдвар авчээ. Тус хотхоны оршин суугчид энэ сарын 1-ний өдрөөс эхэлэн гүйлгэж халуурах шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Энэ төрлийн шинж тэмдэг илэрч буй оршин суугчдын тоо нэмэгдэж, гэрийнх нь уснаас муухай үнэр гарах болсноор эдгээр өвчлөл нь уснаас болсон байх магадлалтай хэмээн үзэж оршин суугчид Усны газарт дээж хүргүүлэн шинжилгээнд хамруулжээ. Тус хотхон нь төвийн усны шугамд хамаардаггүй бөгөөд тусдаа гүний худгийн ус хэрэглэдэг байна.Улмаар усны газрын шинжилгээгээр "Inel Zaisan village" хотхоны гүний худгаас гурван төрлийн эмгэг, өвчин үүсгэгч нян, бактери илэрч оршин суугчид цусан суулга өвчнөөр өвчилжээ.

ХОТЫГ УСАНД АВТУУЛАХ ЭРСДЭЛД ОРУУЛСАНД БУРУУТГАН Г.МӨНХБАЯР, Э.БАТ-ҮҮЛ НАРЫГ ШАЛГАХ УУ

Нийслэлд аадар бороо орох тоолонд Сэлбэ, Дунд голын далан сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаж гамшиг болдог болов. Голын голдирлыг шахаж барилга барьсан “S Outlets” дэлгүүр, Усан паркийн барилга зэрэг нь далан сэтрэхэд нөлөөлсөн гэдгийг албаныхан мэдээлсэн. Тиймээс тухайн барилга байгууламжийн газрыг олгосон болон барилгыг хүлээн авсан асуудлыг шалгах Ажлыг хэсгийг байгуулсан. Иймд голын ай сав газарт газар олгож, барьсан барилгыг нь хүлээн авсан нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр иргэн Д.Батзоригт 2009 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар захирамжаар “Автомашины засвар үйлчилгээ” зориулалтаар анх Сэлбэ голын ай савд 576м2 газар олгожээ. Харин Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа 2015 оны А/990 дугаартай захирамжаар газрын хэмжээг 2,409 м.кв болгон тав дахин нэмэгдүүлж Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1626 дугаар захирамжаар зориулалтыг нь “Худалдаа үйлчилгээ” болгон өөрчилсөн байна. Гэхдээ үйлчилгээний зориулалтаар баригдсан уг барилгыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан 19 гишүүнтэй комисс 2015 оны аравдугаар сарын 14-ний өдөр хүлээн авч байжээ. Тодруулбал, S outlets дэлгүүрийн барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын даргаар тухайн үед Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны даргаар ажиллаж байсан Т.Эрдэнэтуяа , нарийн бичгийн даргаар НЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны мэргэжилтэн М.Дунгармаа, НЕТГ-ын Барилгын хяналтын инженер Д.Жүрмэддорж, архитектор Б.Нямдаваа, Нийслэлийн Онцгой байдлын газрын Барилга, зураг төсөл хариуцсан байцаагч Л.Тэгшбаяр нарын 19 хүн хүлээн авч байжээ. Авлига хороолол гэх нэртэй болоод буй Дунд голын ай савд баригдаж буй “Акуа Гарден”-ы газрын зөвшөөрлийн анх 2013 онд Хотын дарга асан Э.Бат-Үүл олгожээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат -Үүл 2013 А/951 захирамжаар “Эм Энд Жи ХХК-нд 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр ногоон байгууламж гэх зориулалтаар анх газар олгосон бол Хотын дарга асан С.Батболд 2018 А/1111 захирамжаар үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, Д.Сумъяабазар 2022 А/17 захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээ, цогцолбор, орон сууцны зориулалтаар газар олгосон байжээ. Тэгвэл S outlets, “Акуа Гарден”-д газар олгосон болон эрсдэлтэй бүсэд барьсан барилгыг хүлээж авсан дээрх нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

БУСДЫГ ХҮЧИРХИЙЛСЭН 16 НАСТАЙ ОХИНЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ЯЛ ШИЙТГЭЖЭЭ

Цахим сүлжээнд өсвөр насны хүүхэд бусдын биед халдаж буй бичлэг цацагдсан. ЦЕГ-аас “Дээрх үйлдэл нь 2023 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон бөгөөд тухайн үед бүртгэн, шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтаар 16 настай Э нь 16 настай Г-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Улмаар 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг ял шийтгэсэн” хэмээв.

ЦЕГ: ОХИД НЭГНЭЭ ЗОДОЖ БУЙ БИЧЛЭГ ХЭЗЭЭНИЙХ ГЭДГИЙГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА

Өсвөр насны охид нэгнээ дээрэлхэж буй бичлэг цахим хуудаснаа нийтлэгдсэн.Охид нэгнээ цохиж буй бичлэг хэзээнийх гэдгийг тогтоохоор ЦЕГ ажиллаж байна хэмээв. Хугацааг тодорхойлж, охидоос мэдүүлэг авсаны дараа хэргийн шалгах ажиллагаа эхлэнэ. Дараагаар Зөрчлийн хэрэг үүсгэж, бусад холбогдох хүмүүсээс тайлбар мэдүүлэг авах ажээ.

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ

Өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Дэлгэрэнгүйг холбоосоор үзнэ үү.

АЖИЛД ОРУУЛНА ГЭСЭН ЗАРЫН ДАГУУ БНХАУ-Д ОЧСОН НАЙМАН МОНГОЛ ИРГЭНИЙ ГАДААД ПАСПОРТЫГ ХУРААН АВЧЭЭ

Манай улсын 32 иргэн өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Чанлинь тосгонд очжээ. Гэвч ажиллах нөхцөл байдал хүнд гэсэн шалтгааны улмаас ихэнх нь дээрх тосгоноос явсан байна. Одоогоор найман иргэн гадаад паспортоо хураалгасны улмаас явж чадахгүй байгаа гэдгээ мэдэгдэж Бээжинд суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбогдсон. Консулын хэлтсээс иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу ажил олгогч болон бусад байгууллагатай холбогдон ажиллаж байна. БНХАУ болон бусад улсад өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч зарын дагуу, албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, гадаадын улсад хөдөлмөр эрхлэхээр зорчиж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

ОНЛАЙН ХУДАЛДАА ХИЙГЭЭД 500,000 ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ АВААРАЙ

ХААН Банк хичээлийн шинэ жилийг угтан олон улсын Виза карттай харилцагчдадаа зориулсан 10%-ийн буцаан олголттой урамшуулалт аянаа өнөөдрөөс эхлүүллээ. Дэлгүүр хэсэх завгүй, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ онлайнаар захиалдаг, тэр тусмаа дэлхийд танигдсан брэндүүдийг албан ёсны вэбсайтаас нь шууд худалдаж авдаг бол харилцагч та анхаарлаа түр нааш нь хандуулаарай. ХААН Банкны олон улсын Виза карт эзэмшигчид дараах нэр дурдсан онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 10%-ийг буцаан авах боломжтой. www.amazon.com www.apple.com www.ebay.com Урамшуулалт аян 2023.08.15-2023.09.15-ны өдрийг дуустал нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд харилцагч өөрт байгаа ХААН Банкны Виза карт (дебит болон кредит)-уудаар алинаар нь ч онлайн худалдаа хийсэн ялгаагүй нийт үнийн дүн нь хамгийн багадаа 500,000 төгрөг хүрсэн тохиолдолд буцаан олголт авах нөхцөл бүрдэнэ. Худалдан авалтын үнийн дүнгийн 10%-ийн буцаан олголт тань 2023.09.20-ны өдөр ХААН Банкны дансанд тань автоматаар шилжин орох юм. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 500,000 хүртэлх төгрөг байна. Өөрөөр хэлбэл, харилцагч 1 сая төгрөгийн худалдан авалт хийсэн тохиолдолд 100 мянган төгрөгийн буцаан олголт авна гэсэн үг юм. Эрхэм харилцагч та олон улсын Виза картаар онлайн худалдан авалт хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд: Таны картан дээр VISA гэсэн лого бичиглэл байгаа эсэхийг шалгаарай. Хуурамч вэбсайт руу нэвтрэхээс сэргийлж, тухайн хандаж буй вэбсайтынхаа нэрийг зөв бичсэн эсэхийг нягтлан, найдвартай буюу тэмдэглэгээтэй эсэхийг линкэн дээр дарж шалгаарай. Тухайн вэбсайт нь Verified by Visa гэсэн лого бүхий нууцлалтай эсэхийг шалгаарай. Худалдан авалт хийх вэбсайтын нөхцөл, дүрэм журам, гэрээтэй сайтар танилцсаны дараа картын мэдээллээ оруулаарай. Картын дугаар, хүчинтэй хугацаа, пин код, картын ард байрлах гурван оронтой CVV дугаар зэрэг картын мэдээллээ бусдад мэдэгдэхээс сэргийлээрэй. Картаараа худалдан авалт хийсний дараа дахин үйлчилгээ авахгүй бол картын холболтоо салгах, үйлчилгээгээ цуцлахаа битгий мартаарай. Интернэт банк, Khan Bank аппликэйшнээрээ дансны хуулгаа тогтмол хянаарай. Жич: Тус аяны хүрээнд байгууллагын Виза картанд буцаан олголт тооцохгүй болно. Хэрэв та ХААН Банкны олон улсын Виза карт захиалах бол банкны салбар нэгжид очих шаардлагагүйгээр Интернэт банк, Khan Bank аппликэйшнээр хандан захиалж, үнэ төлбөргүй хүргүүлэн авч, 10% буцаан олголттой аянд хамрагдаарай. Олон улсын Виза кредит карт захиалах бол өөрт ойр салбарт хандах боломжтой. Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

БАРИЛГЫН СУУРЬ УХААД ОРХИСОН 104 БАЙРШИЛ БАЙНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ онд 16 байршилд замын засвар, шинэчлэл хийхээс таван байршлын ажил бүрэн дууссан. 18 байршилд 40 мянган ам метр орчим явган болон дугуйн замын ажил хийсэн байна. 64 мянга орчим ам метр талбайн нүхэн эвдрэл засварлаж, 49 мянга гаруй ам метр талбайд хэвтээ тэмдэглэл хийжээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр анги, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг хууль, тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй зохион байгуулах үүрэг өгсөн. Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл 56 хувьтай байна. Түүнчлэн барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын суурийн нүх ухаад удаан хугацаанд орхисон 104 байршил байгаа юм. Үүнээс нь 88 нь “А” даалгавартай бол 16 нь “А” даалгаваргүй. Мөн барилгын ажил хийж буй 197 байршилд 751 объектод хяналт шалгалт хийхэд 117 зөрчил илэрсэн байна. Хотын дарга барилгын суурь зөвшөөрөлгүй ухсан бол нүхийг булж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, цаашид ногоон байгууламж болгоход анхаарах хэрэгтэйг онцолж байлаа.

1 ... 141 142 143 144 145 146 147 148 149 ... 374