МАЛ ЭМНЭЛГИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВ ШИНЭЧЛЭН БАТЛАГДАВ

Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, өвчингүй тайван байдлаа хадгалж ажиллах мал эмнэлгийн байгууллагын зорилгын хүрээнд олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин, зооноз өвчнөөс сэргийлэх тарилгын хөлсний жишиг үнэлгээг тогтоох шаардлагын дагуу 2021 онд Сангийн Сайд болон Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын хамтарсан тушаалаар мал эмнэлгийн үйлчилгээний зарим зардлын нормативыг анх удаа батлуулж мөрдөн ажиллаж байсан.

Монгол улсын Засгийн газраас энэхүү ажлыг үргэлжлүүлэн мал эмнэлгийн анхан шатны аж ахуй нэгжийн үзүүлэх мал эмнэлгийн үйлчилгээний хүрээг тэлэх, чадавхыг сайжруулах зорилгоор Мал эмнэлгийн салбарын 100 жилийн ойн ажлын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун МЭЕГ-аас мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин, зооноз өвчнөөс сэргийлэх тарилгын хөлсний жишиг үнэлгээг нэмэгдүүлэхээр санаачлан төлөвлөж, шаардлагатай төсвийг 2024 оны мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсөвт 2023 оны эцсээр тусгуулсан.



Гоц халдварт, халдварт, зооноз өвчнөөс сэргийлэх тарилгын хөлсийг бод малыг 1000 төгрөг, бог малыг 350 төгрөг болгож шинэчлэн, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Сангийн сайд, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан А/116, А/418 дугаар тушаалаар баталгаажууллаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.