PUBG MOBILE: Анхны олон улсын чанартай PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээн аваргуудаа 24-нд тодруулна

PUBG MOBILE сонирхогч 360 баг бүртгэгдэж, тэдгээрээс шигшигдэж гарсан шилдэг найман багийн эсрэг PMGC-2023, PMSL-ын 40 шилдэг багуудын ТОП-16 баг энэ сарын 24-нд AIC STEPPE ARENA-д аваргын төлөө ширүүн өрсөлдөх гэж байна. Тэмцээний нийт шагналын сан 10.000 ам.доллар аж.

Тоглолтыг "ТВ8" телевиз шууд дамжуулна.

2022 оноос эхлэн PUBG MOBILE тоглоомыг хөгжүүлэгч толгой компани болох ”TENCENT” HOLDING -тэй албан ёсоор хамтран өмнөд ази бүс, Монгол улс дахь баг тамирчид, тэмцээний тайлбарлагчид болон баг тамирчдын дунд албан ёсны эрхтэй тэмцээний тусгай шууд дамжуулалтын системээр олон улсын стандартын дагуу In gmae Broadcast live streaming хийдэг болсон юм.

Технологийн хурдацтай хөгжлийн эрин үед И-Спортод хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулж, амжилт гаргаж яваа баг тамирчид, хойч үедээ Мэдээллийн технологийн салбарыг шоу энтертайнменттай хослуулан сурталчлан таниулах юм. Дэлхийд #Forex  #Software салбарт өөрийн мэдлэг ур чадвараар дахин өрсөлдөх ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУС-ыг нээн, хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь Монголын Цахим Спортын Хөгжлийг Дараагийн Түвшинд гаргана.

PMIC Ulaanbaatar 2024 тэмцээний билетийг ЭНД дарж захиална уу!

Дашрамд сонирхуулахад, PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээнд зориулан анх удаа сүлд дуу гаргасан бөгөөд Энхбаатар /Чоно/, Батхүү / Fire/,  Bo /RecOn/,  Don Dior,  Agula нар хамтран дуулжээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.