МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЧЭЭ

Энэ сарын 14-ний байдлаар зуданд хорогдсон малын тоо 4.7 саяд хүрсэн нь нийт малын 7.3 орчим хувийг эзэлж байна.

Сүхбаатар аймагт малын хорогдол хамгийн их буюу 1.3 сая байгаа аж. Мэдээллээр 10 аймгийн 37 сум төмөр, 16 аймгийн 130 сум цагаан зудтай гэж үнэлэгджээ.

Одоогоор цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа малчдадаа эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд онцгойлон анхаарч отроор яваа 4773 хүнд нийт малчин өрхийн 63 мянган иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж 241 малчин өрхөд эмийн багц хүргүүлээд байна.

Харамсалтай нь, малаа 100 хувь алдсан 342 малчин өрх байгаа ба 2257 айл нийт малынхаа 70 буюу түүнээс дээш хэсгийг алджээ. Тиймээс малчдыг малжуулах асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.