3 САР ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЭХЭЛЖ БАЙНА

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт арга хэмжээг Хүнс,  хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас 2024-03-20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд зохион байгуулна.


Тус арга хэмжээг нээж аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад цахимаар чиглэл хүргүүллээ.

Энэхүү аяны хүрээнд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт хийж хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлж, илрүүлсэн зөрчлийг арилгуулах, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, таслан зогсоох чиглэлээр ажиллах юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.