НЭГҮҮН МЭДЭЭ
“ЦАВЧАА НОГООН”-ТОЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР Д.СУМЪЯАБАЗАР, Ж.СҮХБААТАР ХОЁРЫГ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар, АТГ-ын дарга З.Дашдаваа, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нар бүгд Хэнтий аймгийн гаралтай хүмүүс. Энэ ч утгаараа тэд МАН-ыг ирэх 2024 оны сонгуульд ялуулахын тулд тэд нэг бодлогоор ажиллаж, үүндээ хууль сахиулах байгууллагыг ашиглаж байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, Хотын даргаар томилогдсон Х.Нямбаатар саяхан мэдээлэл хийж, "Автобусны асуудлаар зарим хүмүүсийг АТГ-т өгч шалгуулна" гэж мэдэгдсэн. Гэтэл тэрбээр энэ үеэрээ татвар төлөгчдийн 318 тэрбум төгрөгөөр авсан "Ногоон автобус", үүнийг удирдлагаар хангаж байсан Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёрын талаар огт дурсаагүй. Харин ч хаа байсан 2009 оны автобусны худалдан авалтыг ярьж, Х.Баттулга, С.Баярцогт нарыг буруутгасан. Гэтэл Хотын дарга Х.Нямбаатарыг мэдээлэл хийснээс ердөө ганцхан өдрийн дараа АТГ-аас УИХ-ын дарга, Улаанбаатарын захирагч асан М.Энхболдыг дуудан байцааж, Нийслэлийн дарга асан Ц.Батбаярыг цагдан хорьсон байдаг. Тэгвэл 318 тэрбум төгрөгөөр авсан "Ногоон автобус", түүнийг удирдлагаар хангаж ажиллаж байсан Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёрыг чухам хэзээ шалгах вэ гэдэг асуулт хариултгүй хэвээр үлдээд буй...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа нэмэгдэнэ

2023. 11.01 Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж , цасан шуурга шуурч , халтиргаа гулгаа нэмэгдэхийг Ус цаг уур , орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа . Мөн дараах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан …. Цаг агаарын мэдээ , мэдээллийг цаг тухай бүр сонсож , мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг , анхааруулгыг дагах , Тээврийн хэрэгслийн жолооч нар хол , ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин , шатахууны нөөцтэй , дулаан хувцастай зорчих , Онц шаардлагагүй бол хол , ойрын замд гарахгүй байх , Иргэд , малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж , малаа ойрын бэлчээрт хариулах , бага насны хүүхдийг малд явуулахгүй байх .

Энэ өвлийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжинэ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг өнөөдөр буюу 11дүгээр сарын 1- нээс мөрдөж эхэлж байна . Энэ өвөл цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад суулгасан юм . Улмаар аймаг , нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хүчдэлийн түвшнээс хамааран хөнгөлдөг . Хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл нь Аюулгүй байдлаа хангаж , өөрийн ашиглаж буй халаагуур , хэрэглээнд тохирсон , стандартын шаардлага хангасан цахилгаан тоноглол суурилуулсан байх Баталгаажсан тарифт бүрэн электрон тоолууртай байх Хөнгөлөлтөд хамрагдахаас өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх шаардлагатай

“ХӨВСГӨЛ ДАВЛАГАА” КОМПАНИЙН БУРУУГААС БОЛЖ ОЛОН ТООНЫ ҮХЭР ХОРДОЖ ҮХСЭНИЙГ ТОГТООЖЭЭ

"Хөвсгөл давлагаа" компанийн захиалгаар жуулчны бааз барьж байсан компани цемент зуурсан усаа хөрсөн дээр асгасан асгасны улмаас олон тооны мал тухайн усыг ууж хордож үхсэн байна. Тухайн асуудлын улмаас газар дээр нь холбогдох төрийн байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцон ажилласан байна. Тухайлбал : Хар хад жуулчны баазаас малчдын хохирлыг бүрэн барагдуулсан байна. Тус жуулчны баас Хөвсгөл нуураас ердөө 54 метрийн зайд байрладаг бөгөөд өмнө нь ч гэсэн зөрчил гаргаж байжээ. Өнөөдрийн байдлаар Экологийн цагдаагийн газраас захиргааны хариуцлага тооцох, эрүүгийн хэрэг үүсгэх, эсэхийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Дэлхийд цэнгэг усаараа алдартай Хөвсгөл нуурын ойролцоо олон тооны жуулчны баазууд байгуулагдаж энэ мэт байдлаар хариуцлагагүй хандсанаар Хөвсгөл нуур хорт бодисоор бохирдох боллоо. Гэрэл зургийг эх сурвалж: Ariumaa Khuvsgul

ШАТАХУУНЫ ТЭЭВЭРЛЭЛТ, ТҮГЭЭЛТИЙГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛД ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ одоогоор 100 хувь импортоор хангаж буй. Ингэхдээ нийт хэрэглээний 95 орчим хувийг ОХУ-аас Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар, Цагааннуур, Боршоо боомтуудаар авто замаар импортолж байна. ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 оны 9-р сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар шатахууны экспортыг хориглох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсан билээ. Үүний улмаас манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдох нөхцөл байдал үүссэн. Улмаар Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ОХУ- аас манай улсад Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн юм. Гэвч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна. Мөн Цагааннуур, Боршоо авто замын боомтоор импорт хийгдэхгүй байгаатай холбоотой төвийн бүсээс баруун бүсийн аймгууд руу шатахууныг тээвэрлэн хангамж хийж байна. Энэ нь дотоодын зах зээл дээрх шатахууны хангамжид тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Нийлүүлэгч талаас буюу ОХУ-аас 9, 10 дугаар саруудын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг 10 дугаар сарын дунд үеэс нэмэгдүүлж, Сүхбаатар боомтоор сүүлийн дөрөв хоногт 214 вагон буюу 12840 тонн АИ-92 бензин, 278 вагон буюу 16680 тонн дизель түлш тус тус ирж ирсэн. Энэ нь АИ-92 бензиний хувьд 8 хоног, дизель түлшний 6-7 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөц юм. 2023 оны аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар 511 вагон хил, өртөө, боомт дээр зогсож байна. Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны ачилт, тээвэрлэлт, гааль, түгээлтийг шуурхай зохион байгуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих ажлыг шуурхай зохион байгуулах, хангамж тогтворжих хүртэлх хугацаанд уртасгасан цагаар хамтарч ажиллах дэмжлэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газарт хүргүүлээд байна. ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭВИЙН БАЙНА Дээрхээс гадна 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 18 хоног, Аи-92 автобензин 20 хоног, Аи-95 автобензин 46 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна. Мөн улсын хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дунджаар шатдаг хийн ердийн хэрэглээний 41 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна. Үүнээс автомашин хийгээр цэнэглэх станц болон хий цэнэглэх цэгийн үлдэгдэл 18 хоног, Хий цэнэглэх станц буюу агуулахын үлдэгдэл 23 хоногийн нөөцтэй байна .

ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН “ТЭРБУМТАН” ЧУУКА ХОЧИТ П.ЭНХБАТ ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАРТ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦ БЭЛЭГЛЭДЭГ ҮҮ ?

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул Чуукаа хочит Пүрэвсүрэнгийн Энхбат нь Монгол улсын хуулийг уландаа гишгэж бүтэн 2 жилийн хугацаанд тасралтгүйгээр pokerrrr2 аппликэйшн ашиглан цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсаар байна. Түүний Зиндаа1, Зиндаа2, Big casino, Зангараг, 6111C зэрэг клубуудын өдрийн цэвэр ашиг 350 сая давдаг аж. Тус этгээд нь өөрийн аав ах дүү нартаа ланд 200 лексус 570 G500 маркын өндөр үнэтэй автомашинууд болон өндөр зэрэглэлийн орон сууцнуудыг толгой дараалан худалдан авч өгөхийн зэрэгцээ Гадаадын цэвэр цусны англи араб азарга нэг бүрийг нь 150 сая төгрөгөөр 5 ийг нийт 750 сая төгрөгөөр, мөн зүүн аймгуудаас хурдан удмын гүү 150 ийг нэг бүрийг нь 10 сая нийт 1,5 тэрбум төгрөгөөр худалдан авч СХД 21-р хороо нутаг дэвсгэрт 2 га газарт дээд зэрэглэлийн морины зүчээ 1,5 тэрбум төгрөгөөр барьж өндөр үнэтэй хурдан морь үнэ цохиж худалдан авах болжээ. Түүний байгуулсан хурдан морины зүчээ нь Улсын их хурлын гишүүн асан Т.Аюурсайханы зүчээтэй энэ зэрэгцэхүйц тансаг иж бүрэн хяналтын камерын системтэй гэдгийг морины хүрээнийхэн мэддэг байна. Түүний өдөрт олж буй цэвэр орлого Үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын ашиг орлогыг хол давдаг байна. Уг этгээд нь цагдаагийн хурандаа нарт тансаг зэрэглэлийн орон сууцнууд бэлэглэсэн гэдгээ өөрөө ярьж аархаж явдаг талаар учир мэдэх эх сурвалжууд мэдээлэх болов.Түүний хууль бус үйлдэл өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа нь ардаа хууль хүчний өндөр албан тушаалтуудын хамгаалалтанд байж тэднийг санхүүжүүлдэг гэдгийг нотлож байгаа мэт. Чуукаа хочит П.Энхбат нь Өөрийн эхнэр Наранжаргалын хаан банкны дансаар хууль бус үйл ажиллагаагаа бүтэн нэг жил явуулж өдөрт хэдэн зуун сая төгрөгийн гүйлгээ хийгдэж байхад хууль хүчний байгууллага халдаж чадахгүй байгаа аж ! Түүний эхнэр Наранжаргал нь Хаанбанкны дансаа ойр ойрхон сольж шинэ данс нээж мөрийтэй тоглоомын клубүүддээ тавьж хэдэн арван тэрбумын гүйлгээг гаргадаг. Цагдаагийн байгууллагаас гоё гоё нэртэй аян өрнүүлж 10, 20 мянган төгрөгийн ширээ ажиллуулдаг жижиг жараахайнуудыг бариад л баахан сүржигнэдэг мөртлөө Мөрийтэй тоглоомоор долларийн тэрбумтан болсон Хамгийн том АКУЛ Чуукаа П.Энхбатыг нүд дээр нь ил байхад шалгаж шийдэхгүй нь байгаа онохгүй байгаагийн нэг нотолгоо юм. ЧУКА хочит П. Энхбатыг амар хялбар аргаар тэрбумтан болсоныг мэдсэн нутгийн залуучууд нь даган дуурайж цахим мөрийтэй тоглоом олноор ажиллуулж нийгэмд асар их хор хөнөөл учруулж эхэлжээ. Түүний хамтрагч Л.Цогнамжил, Л.Чагнаадорж нар нь түүний заавраар өдөр тутмын энэ мэт үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Мэдээллийн эх сурвалж : Toim.mn

“ДУЛААНЫ ХОЁРДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ”-ИЙН НЯГТЛАН ӨӨРИЙНХӨӨ ЦАЛИНГ НЭМЖ , ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГ ДУРААР ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ БУЙ ЮУ ? !

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал нь дээрх албан тушаалд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон ба томилогдоод удалгүй өөрийн цалингаа дур мэдэн нэмжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.6 дахь заалтыг зөрчиж : Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Азжаргалын үндсэн цалинг үндэслэлгүй тусгайлан нэмсэн мөн ур чадварын нэмэгдлийг 30 хувиар олгож 2021.10.15-ны өдрийн Б/171 тоот тушаалаар томилон 1 645 000 төгрөгөөр өөрийгөө цалинжуулж, удаан жилийн нэмэгдлийг 35 хувь, мэргэшсэн нягтан бодогчийн нэмэгдлийг 15 хувь, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгийн урамшууллыг сар бүр олгох, сарын үр дүнгийн шагналыг хоёр дахь сарын цалингийн гүйцэтгэлээс эхлэн тооцож олгохоор тогтоожээ. Анхаарал татсан энэ асуудал нь аудитын шалгалтаар илэрсэн байна. Мөн Монгол улсын Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай ” 43-р тогтоолын 1,2 … өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх гэж заасныг зөрчиж, санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал нь өөрийн таньдаг хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр станцад шууд томилуулж чаджээ. БГД-ийн татварт тушаах мөнгийг ЧД-ийн татварт санаатайгаар ДӨРВӨН сар тушаажээ !!! Ямар ч нягтлан хүн татвараа байгууллагынхаа харъяа дүүргийн татварт төлөх ёстой. Гэтэл “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал ажилчдын 2022 оны 3, 4, 5, 6-р саруудад цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан татвар болох 252 182 100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс рүү иргэн Ц.Азжаргал нэрээр шилжүүлжээ. Уг нь татвар төлөхдөө хувь хүний нэрээр гүйлгээ хийх бус , байгууллагын нэрээр шилжүүлэг хийгдэх ёстой. Мөн Баянгол дүүргийн татварт тушаах мөнгийг Чингэлтэй дүүргийн татвар руу ийнхүү санаатайгаар 4-н сар шижлүүлсэн нь тогтоогджээ. Шилэн дансны мэдээллээр “ДЦС-3” ТӨХК руу хийх гүйлгээг ХОЁР ТЭГ нэмж 256,724.07 төгрөгийг 25,672,407 болгож шилжүүлжээ !!! Мөнгө завшсан байж болзошгүй “ГЭМТ ХЭРЭГ” Үүнээс гадна компанийн мөнгөн хөрөнгийг арилжааны банканд олон тооны данс нээж, хаах зэргээр мөнгө хүүлэх, уг данснуудыг хүүгийг орлого балансад бүрэн тусгагдсан эсэх тодорхойгүй байна. Угтаа бол компанийн мөнгөний хадгаламжийн хүү ч компанийн мөнгө төдийгүй, үүнийгээ үйл ажиллагааны бусаар олсон орлого хэмээн хувь хүмүүсийн дансаар гарган хууль бусаар зарцуулсан байж болзошгүй үйлдэл гаргасан ба хүүгийн орлого нийт 38.6 сая төгрөг байсан нь аудитын шалгалтаар тогтоогджээ. Энэ мэтээр “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргалын гаргасан алдаа зөрчил үргэлжилнэ. Гэхдээ энэ бүхэн нь зөвхөн илэрсэн нь бөгөөд илрээгүй алдаа дутагдал олон байгаа гэдгийг эх сурвалж хэлж байв. Харин ийм алдаа дутагдал гаргасан хүн өнөөдрийг хүртэл “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д хэлтсийн даргаар ажилласаар байгаа нь анхаарал татаж байна. Хэрвээ өөр байгууллагад ийм алдаа гаргасан бол ажилдаа үлдэх байсан нь эргэлзээтэй. Магдагүй “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ц.Минжинхүү энэ асуудлуудын ард байдаг юм биш биз гэх хардлага төрүүлж буй. Бид энэ талаар түүнээс тодруулан эргэн мэдээлэх болно.

“ДУЛААНЫ ХОЁРДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ИЙН НЯГТЛАН 330-ААД АЖИЛЧДЫН ЦАЛИНГ ДУТУУ БОДОЖ ОЛГОДОГ БАЙСНААР 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗӨРҮҮ ГАРЧЭЭ !

Аливаа байгууллагын нягтлан тайлан, тооцоо хийж, татвар төлж, цалин бодох ажил хийдгийг олон нийт мэднэ. Харин эдгээр ажлаа асуудалтай хийдэг хүн төрийн байгууллагад хоёр жил гаруй хугацаанд ажиллаж алдаа гаргасаар байсан нь тогтоогджээ. Цалингаа зөв бодож чадахгүй алдаа гаргасан цалингийн нягтлангийн зөрүү цалин өдгөө 1.2 тэрбум төгрөг болжээ. “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д Хөдөлмөрийн тухай хууль зөрчигдөж байгаа нь цалинг буруу бодож, зөрүү нь 1.2 тэрбум төгрөг болсон бөгөөд үүнд цалингийн нягтлан С.Нямсүрэн, түүнд хяналт тавин ажиллах ёстой “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал нар ажлын хариуцлага алдсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргалын удирдлагад ажилладаг цалингийн нягтлан С.Нямсүрэн 2022 оны 1, 2, 3-р сарын 148 ажилтны илүү цаг, шөнийн цагийн нэмэгдэл хөлс 547 753 339 төгрөгийг дутуу олгосон. Мөн 183 ажилтны 2023 оны 1, 2, 3, 4-р сарын үндсэн цалингийн болон нэмэгдэл цалингийн зөрүү 707 015 947 төгрөг, нийт 1 254 769 286 /нэг тэрбум хоёр зуун тавин дөрвөн сая долоон зуун жаран есөн мянга хоёр зуун наян зургаан төгрөг/ төгрөгийн зөрүү гаргажээ. Өөрөөр хэлбэл ажилчдын цалин Хөдөлмөрийн тухай хуулиараа нэмэгдэх ёстой байтал багасаж орсон, ээлжийн амралтын мөнгө цагтаа ордоггүй, цалингийн нэмэгдэл нь дутуу байх зэргээр асуудал үүссэн тул Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан шалгуулахад ийнхүү зөрчил илэрчээ. Өнөөдөр ч ээлжийн ажилтнуудын шөнийн болон илүү цагийн нэмэгдэл хөлсийг хөдөлмөрийн хуульд зааснаас дордуулж олгодог асуудал тус станц дээр үргэлжилж байна. Тус цахилгаан станцын ҮЭ-ийн хорооны гомдлын дагуу Хөдөлмөрийн улсын байцаагч уг асуудлыг шалгаж тогтоогоод давхардсан тоогоор 330 гаруй ажилтанд дутуу олгосон цалингийн зөрүүнд 1,254,769, 286 төгрөгийг нөхөж олгох гэж төлбөрийн акт тавьсан байна Уг шалгалтын үеэр зөвхөн нэг хүний нэг сарын зөрүү мөнгө нь 38 000- 2 700 000 төгрөг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл цалингийн нягтлан яг нэг алдаагаа нийт долоон удаа цалин бодохдоо давтсан бөгөөд цалингийн зөрүү 1.2 тэрбум төгрөг гэхээр ажил үүрэгтээ тэнцэхээргүй хүн гэдгийг нь нотолж байгаа юм. Зөвхөн нэг ажилтны долоон удаагийн алдаа нь 1.2 тэрбум төгрөг байна гэдэг нь ажлаас халагдах хангалттай үндэслэл юм. Тэгвэл энэхүү алдааг гаргасан цалингийн нягтлан С.Нямсүрэнг Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү Налайхын станцаасаа “Дагуулж” ирсэн гэх мэдээлэл бий. Тиймдээ ч энэ алдаа болон өмнөх 153 ажилтны 5 сарын цалинг буруу бодож, дутуу олгосон асуудлыг нь таг дуугүй өнгөрөөж байжээ.Уг асуудал нь байгууллагын дотоод аудитын шалгалтаар тогтоогдон нөхөх олгосон түүхтэй. Харин ийм алдаа дутагдал удаа дараа гаргасан хүнийг “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ц.Минжинхүү өнөөдрийг хүртэл ажилуулсаар байгаа бөгөөд санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал болон удирдлагад ажилладаг цалингийн нягтлан С.Нямсүрэн нарт хариуцлага тооцоогүй байгаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Засгийн газар, АТГ анхааралдаа авна уу.

"Шар гэгээ" уран сайхны кино Хангарьд цомын эзэн боллоо

Н айруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Шар гэгээ” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод буй. Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн эл бүтээл 15 дахь удаагийн Улаанбаатар” О лон улсын кино наадмын шилдэг гурван төрөлд шалгарч чансаагаараа тэргүүлэв. Тодруулбал, “ шилдэг кино зохиол ” “шилдэг туслах эмэгтэй дүр” “шилдэг хөгжмийн зохиол” гэсэн гурван төрөлд шалгарч, хангарьд цомын эзэн болсон юм. Оранж энтертайнмент, Рэд Пойнт Медиа, “”Промикс саунд”-ын хамтран бүтээсэн энэхүү киног үзэгчид “hэг биш нэжгээд шат ахиулсан орчин цагийн жинхэнэ монгол кино” болжээ гэж нэг үгээр тодорхойлсон юм. Үзэгчдийн дийлэнх нь киноны монгол ахуй, ёс заншил, яруу сайхан үг хэллэгээр баялаг, хожим алтан үеийн кино гэж хэлэгдэх чанартай уран бүтээл нэгээр нэмэгдсэнд талархал илэрхийлж байлаа. Тэдний төлөөлөл СГЗ, сэтгүүлч Г.Золжаргал-“их олон жил жинхэнэ монгол кино үзэх гэж театрт очжээ, их олон жилийн дараа сая л үзлээ” гэсэн юм. Мөн кино шүүмжлэгчид энэ бүтээлд дуу нэгтэйгээр хамгийн өндөр үнэлгээ өгсөөр байна. “ Шар гэгээ ” уран сайхны киноны агуулга нь хүний амьдралын мөн чанар, энэрэхүйн тухай өгүүлэх боловч зөвхөн монгол хүнд л байх ариун нандин чанар уран зураг шиг хослуулсан нь бүтээлийн онцлох хэсэг байв. Найруулагч Б .Батдэлгэрийн энэхүү бүтээлийг шалгарсан. Тэрбээр энэ сарын 17, 19-нд "тэнгис" кино театрт энэхүү бүтээлээрээ энэ сарын 24-өөс эхлэн iptv, ott үйлчилгээний видео сангаар дамжуулан үзэгчдийн хүртээл болгож эхэлнэ. Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй улаанбаатар олон улсын кино наадамд “Монгол кино уралдаан”-д анх удаа залуу найруулагч Б.Батдэлгэр " Шар гэгээ ", " Бүүвэй " киногоороо, гэр бүлийн үнэ цэнийг харуулснаараа үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж амжсан. киноны зураг хангай, говийн байгалийн гайхамшигийг үзэгчидтэйгээ уулзсан нь энэ байлаа. Найруулагч Б.Батдэлгэр нь ойрад театр болон архангай аймгийн хдт зэрэг хөдөө орон нутгийн театруудад 10 гаруй жил ажилласны дараа анхны дебютүүдээ амжилттай хийлээ. киноны мэдээлэл Контентийн нэр албан ёсны нэр бичигдэнэ У лс: монгол Ерөнхий найруулагч: Бямбасүрэн Батдэлгэр Зохиолч: Шагдарсүрэн Гүрбазар /төрийн шагналт сгз/ Продюсер Ү.Баяржаргал Студи: orange entertainment, red point media, promix sound Гарсан он: 2023 Насны ангилал: бүх насныхан Төрөл: Драма Жүжигчид: Энхтайван Батнямбуу, намсрай ялалт, түмэн энэрэл, лхагвабаяр жижжалам, эрдэнэтуяа тодгэрэл Үргэлжлэх хугацаа: 114 Товч агуулга: Хүүхэд заяадаггүй хоёр хос айлаас ганц хүүг нь өргөж авсанч хүүг нь хүн болгож чадалгүй алдаж орхив.Удалгүй тэд хүүтэй болов. гэвч хүүгээ өргүүлсэн хос тэдний хүүг өргөж авахаар ирнэ.

200 ТОЛГОЙ ЭМ ХОНИНД МЭС АЖИЛБАРААР ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛЭГ ХИЙГЭЭД БАЙНА

НАРИЙН, НАРИЙВТАР НООСТ ХОНИНЫ НООСНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ТУРШИЛТЫН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА Монголд бий болсон “Хангай”, “Орхон”, “Ерөө” үүлдрийн хонины чанар, ашиг шимийг сайжруулах, газар тариалангийн зарим бүс нутагт тоо толгойг нэмэгдүүлэх, цаашид дээрх төрлийн хонь үржүүлж байгаа малчид, аж ахуйн нэгжийн ашиг орлогыг тогтвортой нэмэгдүүлэх цаашилбал нарийн ноосоор хийсэн сүлжмэл бүтээгдэхүүнээр Монгол улс ард иргэдийнхээ хэрэгцээг хангадаг болох зорилгоор нарийн, нарийвтар ноост хонины ноосны чанарыг сайжруулах туршилтын төслийн 1 дүгээр үе шатыг 2022 онд, 2 дугаар үе шатыг 2023 онд амжилттай хэрэгжүүлж байна. Тус туршилтын төслийг Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний төв, ADRA Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Австрали улсын Малын генийн сангийн төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хэрэгжилтийн тухайд: АДРА Олон улсын байгууллагын шууд туслалцаа, дэмжлэг, санхүүжилтээр 2022 онд Австралийн цэвэр нарийн ноост цэвэр Мерино үүлдрийн 4 төрлийн хуцны 6000 тун хөлдөөсөн үрийг импортолсон. Үрийн тодорхой хэсгээр 2022 онд Хангай үүлдрийн 150 толгой эм хонь, Орхон үүлдрийн хонины 150 толгой эм хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлгийг Австрали улсын 2 мэргэжилтэнтэй хамтран хийж, үр тогтолт 62.0-64.0 хувийн үр дүн гарсан. Энэ онд Австрали улсын нарийн мэргэжлийн ажилтнуудын хамт Хангай, Орхон үүлдрийн нийт 200 толгой эм хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлгийг хийж байна. Мөн Монгол улсад үржүүлж болохоор цэвэр үүлдрийн нарийн ноост хонины 200 ширхэг үр тогтсон хөврөл үрийг АДРА Олон улсын байгууллагын тусламжаар импортлон Монголын 200 толгой тээгч хонинд хөврөл суулгах ажлыг амжилттай зохион байгуулсан. Дээрх нарийн мэргэжлийн арга ажиллагаанд Малын удмын сангийн үндэсний төвийн 5 ажилтан, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 4 ажилтанг сургаж дадлагжуулж байна.

1 ... 129 130 131 132 133 134 135 136 137 ... 370