ЗАМЫН-ҮҮДЭЭС МАРГААШ 30 ШИНЭ АВТОБУС НИЙСЛЭЛД АВЧИРНА

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд БНХАУ-аас 224 автобус авахаар болсон. Энэ сард 100 автобус орж ирнэ.
Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч өчигдрийн байдлаар 18 автобусыг Замын-Үүдэд оруулж ирсэн, өнөөдөр үдээс хойш дахин 30-ыг оруулж ирэхээр ажиллаж байна хэмээв.
Мөн “Маргааш өглөө эхний 30 автобусыг Замын-Үүдээс Улаанбаатар руу татан авна” гэлээ.Эдгээр автобус энэ сарын 2-нд Эрээний хил дээр ирсэн. Хэрэв хил гааль дээр асуудал үүсэхгүй бол нэгдүгээр сарын 10-нд Монголд авчирч, 15-наас үйлчилгээнд явуулахаар төлөвлөж буйгаа нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.