ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧИД ХООЛНЫ МӨНГӨ 1300-1500 ТӨГРӨГ

Онцгой байдлын албан хаагчдын хоолны мөнгө 1300-1500 төгрөг болон танагджээ. Өдрөөс өдөрт юмны үнэ тэнгэрт хадаж байхад энэ мөнгөөр аяга цай ганц ширхэгийн хоол ч авч хүрэхгүй мөнгө.

Хэдхэн хоногийн өмнө тус салбарын дарга нар цалингаа хэдэн зуун мянгаар нэмүүлж, галын шугамд ажиллах албан хаагч, гал сөнөөгчдийн цалин 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн.

7-9 хүнтэй багийн өдрийн хоолны зардал гэж 16 мянган төгрөг тоогдохоор байгаа юм.Дэлхийн бусад улс оронд хилийн цэрэг, онцгой байдал, эмнэлэг, цагдаа, бага ангийн багш нарын цалин хөлс хамгийн өндөрт тооцогддог бол манайд эсрэгээрээ хамгийн бага хөдөлмөрийн хөлсийг тэд авч байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.