ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА НЬ ЛУЕН ОВОГТОЙ

Монгол Улсын Төрийн дээдийн дээд байгууллага бол Үндсэн хуулийн цэц. Гэтэл тус цэцийг удирдаж буй Н.Чинбат гэх эрхэм нь Луен гэх хятад овогтой болохыг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэгвэл өчигдөр экс Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн дарга Луен овогт Намжилын Чинбатад албан тоот явуулсан байна.


ЦЭЦИЙН ДАРГА Н.ЧИНБАТ ГЭЖ ХЭН БЭ?

Цэцийн дарга Н.Чинбат нь 2019 онд Үндсэн хуулийн Цэцийн даргаар томилогдсон. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ. Тэрбээр Монгол Улсын гавьяат хуульч цолтой.


Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Өдгөө 67 настай.

Боловсрол:

• 1974 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль,
• 1979 онд МУИС-ийн хуулийн анги,
• Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр
Ажилласан байдал:
• 1979-1990 онд МУИС-д багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч,
• 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга,
• 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх,
• 1996-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга,
• 2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан байдал:
Монгол Улсын Их Хурлын санал болгосноор:
-Монгол Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож, бүрэн эрхийн хугацаа дуусч 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн.
Улсын дээд шүүхийн санал болгосноор:
• Монгол Улсын Их Хурлын 2017 оны зургадугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр улиран томилогдон ажиллаж байгаа нэгэн ажээ.

эх сурвалж:tac.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.