НЭГҮҮН МЭДЭЭ
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 550.000 БОЛЖ НЭМЭГДЭНЭ

Ирэх онд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Тодруулбал, улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгосон юм. Уг шийдвэр 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Энэ нь ажлын нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө болж байгаа юм.

Х.НЯМБААТАР: АТГ БОЛОН МӨРДӨН ШАЛГАХ БАГААС НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮМҮҮСИЙН НЭРИЙГ ӨӨРСДӨӨ МЭДЭЭЛЭХЭЭР БОЛЛОО

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нүүрсний хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах явцын талаар мэдээлэл хийлээ.Тэрээр “Өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг зарлах ажлыг зохион байгуулъя гэсэн. Дөнгөж сая орж ирэхийн өмнө мөрдөн шалгах баг ахалж байгаа хүмүүстэй холбогдлоо. Тун удахгүй бид хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зар өгч, өөрсдийн байранд мэдээлэл өгнө. Хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй тул ганц хоёр тодруулах ажил байна. Шалгаж байгаа хүмүүсээс Тайлбар мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байгаа учраас хугацаа ороод байна. Өнөөдөртөө багтаж мэдээлэл өгье гэсэн” хэмээв.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ БОЛОН УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ МАРГААШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ОРУУЛНА

Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргааш /2022.12.14/-ийн Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан өнөөдөр хуралдлаа. Тус зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг жилийн 8 хувьтайгаар олгосон байдаг. Тус иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх асуудлыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хөндөж, ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, мөн шинээр зээл авах иргэдэд урьчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой хэмээн гарсан. Иймд тус асуудлыг Засгийн газарт танилцуулахаар тогтлоо. Түүнчлэн 2019 онд Дэлхийн банкнаас Ипотекийн зээлийг Монгол банк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх саналыг гаргаад байсан. Үүний хүрээнд Монгол банкнаас гаргаж байсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамныхан яаралтай шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд даалгалаа.

Д.АМАРБАЯСГАЛАН ИРГЭН Г. ГАН-ОЧИРЫН ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭЭЛЭЛД ТАЙЛБАР ӨГЛӨӨ

2022.12.12-ны өдөр жүжигчин Цогтбаяр, иргэн Г.Ган-Очир нарын фэйсбүүк live дээр надтай холбоотой худал мэдээлэл дурдагдсан учир албан ёсоор тайлбар хийж байна. 1. Миний бие иргэн Г.Ган-Очиртой огт уулзаж, утсаар холбогдож байгаагүй бөгөөд огт танихгүй. 2. Иргэн Г.Ган-Очир намайг өөрийн туслах Лхагва хэмээх хүнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл түгээлээ. Гэвч надад Лхагва хэмээх туслах огт байгаагүй. Мөн СЯ-ны мэдээллээр 2021 онд 1,1 сая хүнд 206 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт олгожээ. Тиймээс иргэн Г.Ган-Очирын дээрх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй гэж няцааж байна. 3. Миний бие 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй. Монгол Улсын Засгийн газар анх “Нүүрсний хулгай”-н талаар “шүгэл үлээж” олон нийтэд мэдэгдсэн. Тус хэргийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандаж, төрийн нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгоод байна. Энэ нь иргэдийн жагсаал тэмцэлд Засгийн газар өөрөө хүч нэмж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох алхмыг эхлүүлсэн юм. Тиймээс олон нийтийн шударга ёсны энэ тэмцлийг зарим нэг этгээд улс төрийн өөр зорилгоор ашиглаж, иргэдийг өдөөн турхирч, худал мэдээллээр төөрөгдүүлж, ЗГ-ын тэмцлийг сааруулахгүй байхыг хүсье хэмээв.

Х.НЯМБААТАР: НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭР ХАМГИЙН ТҮРҮҮНД ШАЛГАГДАХ ЁСТОЙ ХҮН БОЛ Х.БАТТУЛГА

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хийсэн мэдэгдэлдээ: “Цаашид ҮАБЗ-ийн зөвлөмжөөр аж ахуйн шинжтэй гэрээ хэлэлцээр байгуулах, төрийн худалдан авалтын шууд гэрээ байгуулж нууцлах асуудлыг хуулиар хязгаарлаж, хориглох саналыг оруулж байгаа. Дийлэнх зөвлөмжүүд манай экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гаргасан байдаг. 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Дараа нь бондын 280 сая доллараар төмөр зам барих ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөр нь төмөр замын ажлыг дуусаагүй. Далангийн ажил хийгдээд зогссон. Дараа нь энэ зам дээр дахиж “Бодь интернэшнл”-ийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмжийг гаргаж, ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Тэгэхээр хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой” хэмээв.

Х.НЯМБААТАР: НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХОЛБОГДСОН БҮХ ХҮНИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР МАРГААШ ЗАРЛАНА

Төв талбайд нүүрсний хулгайг ил болгохыг шаардсан иргэдийн жагсаал ес дэх хоногтоо үргэлжилж байна.Тус жагсагчидтай Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзах үеэрээ: -Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг урьдчилсан байдлаар маргааш зарлах, энэ долоо хоногийн дотор Эрүүгийн хуулийг 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах тухай заалтыг чангатгахаа амлалаа. "Мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр хэн нэг хүнийг гэм буруутай гэж болохгүй. Маргааш урьдчилсан байдлаар бүх холбогдсон хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхнаар нэрлүүлье" хэмээв.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ХОЛБООТОЙ НЭР БҮХИЙ ГИШҮҮД ЭХНЭЭСЭЭ ТОДОРЧ ЭХЭЛЛЭЭ

Нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүдийн нэрс эхнээсээ тодорч эхэллээ.Энэ удаад Human Rights in Mongolia эх сурвалжтайгаар нийтэд ил болголоо.Эхний 18 гишүүний нэрс энэ удаад дэлгэгдлээ. Эхний 18 нэрстэй танилц : - УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хувьд - УИХ-ын гишүүн С.Батболд - УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн - УИХ-ын гишүүн Ш.Адьшаа - УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн - УИХ-ын гишүүн Ц.Анандбазар - УИХ-ын гишүүн "Ажнай" Д.Бат-Эрдэнэ - УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт - УИХ-ын гишүүн Н.Наранбаатар - УИХ-ын гишүүн Ч.Ундрам - УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан - УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат - ХНХ-ын сайд Т.Аюурсайхан - Нийслэлийн МАН-ын дарга Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар - "Моннис"-ын Өмнөговь дахь "тавиул" буюу ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир - “М Си Эс”-ээр “овоглогдог” УИХ-ын гишүүд ажээ .

ЗҮРХ СУДАС, ЧИХРИЙН ШИЖИН, УУШГИНЫ ЭМГЭГ БОЛОН ХАВДРЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ 19 ТӨРЛИЙН ЭМИЙГ 100%-ИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОЖ БАЙНА

ЭМДЕГ Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна. Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болсон. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

CARIBBEAN OF THE CUBABA НЭГДСЭН ШИНЭ ЖИЛ МОНГОЛД АНХ УДАА

CUBABA АХМАД -ЫН ХӨЛӨГӨӨР АЯЛАХАД ТА БЭЛЭН ҮҮ ! ЭНЭ ҮДШИЙН АЯЛАЛД Арлын үзэсгэлэнт охидоор угтуулан Хаана ч болж байгаагүй гайхамшигт нээлт Олон улсын алдарт үзүүлбэрчид болон орос охидын Алдарт дуучидтай цэнгэж Далайн дээрэмчдийн амь өрссөн үзүүлбэрүүд Халуухан өвлийн өвгөн Тачаангуй цасан охидтой ТӨСӨӨЛӨШГҮЙ ЕРТӨНЦӨД ТАВТАЙ МОРИЛ CUBABA Cubaba Caribbean Харилцах утас: 9090 9027, 95130912

ЖАГСАГЧДАД ГЭР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЛОО

Хотын дарга өчигдөр оройноос том оврын автобус гаргаж жагсагчдыг дулаан байлгах арга хэмжээг авсан.Төв талбайд жагсаж дуу хоолойгоо хүргэж байгаа иргэд гэр барих зөвшөөрөл хүссэн ч холбогдох албаныхан татгалзсан хариуг өгөөд байсан билээ.Тэгвэл өнөөдөр НЗДТГ-аас гэр барих зөвшөөрлийг олгожээ.

1 ... 125 126 127 128 129 130 131 132 133 ... 317