УВЕРТЮРА ХАМТЛАГИЙН ДУУЧИН Ж.ГАНБААТАР: ХҮҮГИЙН МИНЬ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 80-150 МЯНГА ОРЧИМ ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ БАЙНА

       Увертюра хамтлагийн дуучин Ж.Ганбаатрын хүү Очир-Эрдэнийн хорт хавдар дахин үсэрхийлсэн тул БНТУ-д эмчлүүлж банйа. Тиймээс хүүд туслах хандивын аяныг өрнүүлж эхэлжээ. Дуучин Ж.Ганбаатар "2021 оны нэгдүгээр сарын 05-нд оношлогдсон. Түүнээс өмнө сар гаруйн хугацанад өвдөж эхэлсэн. Эх нялхасын цусны тасагт хэвтэж байгаад 2021 оны гуравдугаар сард БНТУ-д ирж эмчлүүлээд өнгөрсөн найман сард буцаж болно гэсэн боловч дахин үсэрхийлсэн гэж оношлогдсо. Тэгээд яаралтай БНТУ-д ирсэн. Нэг курс химийн эмчилгээ нь сар гаруйн хугацаанд үргэлжилдэг. эхний эмчилгээ дуусаад дараагийн курс эмчилгээндээ орох гэж банйа. Дөрвөн курс эмчилгээ болон чөмөг солих хагалгаа нийлээд 85-100 мянга орчим ам.доллар болж байна. Ард түмнийхээ ачаар 20 орчим хувь нь цугалж байна. энэ ташрамд сайхан сэтгэлт Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлье" гэлээ. 

Очир-Эрдэнэ хүүд туслах хандивын данс 5300660607 Хаан банк. Ж.Ганбаатар.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.