SOCIAL NEWS
Укагийн нөхөр үнэнийг өгүүлэв

‘Киви’ хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр уул уурхай, банк санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг Г.Эрдэнэчулуун гэх загварлаг залуутай сууж хоёр хөөрхөн хүүхэдтэй болцгоосон. Түүний нөхөр Г.Эрдэнэчулуун буюу Чука сошиалиар эрүүл хооллохыг зөвлөж “Чиний ирээдүйн эмч чинь онлайнаар шалгалтаа аргалж байгаа. Тиймээс өнөөдрөөс эрүүл хоол ид” гэжээ. Ука нэгэн ярилцлагадаа “Нөхөр бид хоёрын амьдралд хандах хандлага төстэй болохоор ажил, амьдрал дээр үл ойлголцох зүйл гардаггүй. Би нөхрөөсөө эрч хүч авдаг. Ажил хэрэгч, ганцхан надад биш, бүх хүнд нээлттэй тусч хүн л дээ” хэмээн ханиараа бахархан ярьж байжээ. Тэрээр Укагийн сайн найз загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгийн хамаатны залуу гэсэн шүү.

Ихэр мэт ээж охин хоёр

Олон улсын хэмжээний мастер, Гавъяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин М.Мойлоо өдгөө 24 нас хүрч байгаа.Тэрээр ээжийнхээ мэргэжлийг өвлөж спортын хүн болохоор хэдийнээ сэтгэл шулууджээ. Тэд хамтдаа олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцож байсан. Охин М.Мойлоо нь дэлхийн аваргаас “Junior” буюу залуучуудын бикини ангилалд хүрэл,Хятадад болсон олон улсын тэмцээнээс хүрэл, Улсын аваргын залуучуудад алт, Оюутны аваргын мөнгө, IFBBProQualifierMongolia тэмцээний хүрэл гээд чамлахааргүй амжилт гаргаж яваа өсөх ирээдүйтэй мундаг тамирчин юм. Охиныхоо тухай тэрээр “Намайг дөрвөн цаг бэлтгэл хийвэл тэр таван цаг бэлтгэл хийдэг,нэг килограмм хасвал 1.5 килограмм хасдаг. Түүнд минь шаргуу, хөдөлмөрч зан бий. Охин минь насанд хүрэгчдийн бикини ангилалд өрсөлдөх болсон. Охиноо хамгийн төгс, үзэсгэлэнтэй, мятрашгүй бикини моделын тамирчин болно гэдэгт итгэдэг” хэмээжээ.

Реппер Roockie гийн хайрын эзэн жүжигчин Золоо

“Урлаг монголд хөгжихийн төлөө” нэгдлийн бас нэгэн өвөрмөц өнгө төрх бол яахын аргагүй реппэр ROOCKIE юм. Roockie нь түүний тайзны нэр бөгөөд түүнийг У. Мөнхбагана гэдэг.Тэрээр жүжигчин Золзаяатай үерхэж байгаагаа албан ёсоор инстаграмм хуудсаараа зарлажээ. Жүжигчин Золзаяагийн хувьд Найруулагч Б.Тамиртай хайр сэтгэлийн холбоо үүсгэж хөөрхөн охинтой болцгоож байсан. Сонирхуулахад Roockie өөрийн уран бүтээлүүдээс хамгийн гоё мэдрэмжийг авдаг ба хийсэн дуугаа, хоолойгоо сонсоно гэдэг түүний хувьд “гоё зүйл”. Шинэ гаргасан дуугаа тасралтгүй хоёр хоног сонсдог гэнэ лээ. Залуу хосууддаа аз жаргал сайхан бүхнийг хүсье.

С.Ононбат:Өнөөдрөөс эхлэн корона үгүй болов гэж ойлголоо

Монголын рок, поп урлагийн загалмайлсан эцэг гэгддэг С.Ононбаттай хамтарч ажиллаагүй, түүний “On”n Off” продакшнаар клипээ хийлгээгүй хамтлаг, дуучид гарын арван хуруунаас цөөхөн буй за. Тэрээр цахим хуудаснаа “Өнөөдрөөс эхлэн корона гэж үгүй болов гэж ойлголоо. Албан ёсоор Монгол Улсын Засгийн газар өөрөө хийлээ! Түмэн олныг өөрсдөө ийм зүйлд оруулчихаад маргааш хорино, хаана, цугларч болохгүй хоорондын зай барь гэдэг яриагаа мартах хэрэгтэй” хэмээжээ. VOTE UP VOTE DOWN

Солонгон ааштын төрсөн өдрийн гоёл

МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн Солонгон аашт буюу Х.Ананда хэмээх царайлаг гарын ур дүй сайтай бүсгүйтэй хоёр дахь амьдралаа эхлүүлж хоёр сайхан охидын эцэг эх болсон ч өдгөө тусдаа амьдарцгааж байгаа. Х.Анандагийн нижгэр төрсөн өдрийн гоёл олны анхаарлыг ихэд татав. . Тэрээр цахим хуудаснаа “Амьдралд минь өнгө нэмж.Аз жаргалтай мөчүүдийг минь тодотгож гэрэлтүүлж өгдөг бүх сайхан хүмүүсдээ маш их талархлаа.Жаргалтай үед минь уригдаж ирдэг.Зовлонтой үед минь өөрөө гүйгээд ирдэг.Хүний орчлонд хүч нэмж өнгөлсөн та нартаа хайртай шүү.Энэ өдрийг солонгруулж чадсан BHB Elegant event хамт олондоо маш их баярлалаа.Жаргалтай мөчүүдэд минь үргэлж үнэ цэнэ,өнгө нэмдэг шүү” гэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал ханьдаа дуу зохиожээ

Н.Учрал гишүүний гэргий Сэлэнгэгийн төрсөн өдөр өчигдөр тохиосон. . Тэрээр ханьдаа зориулж цахимдаа “Чи минь намайг мандаж явахад хамтдаа бадарч зүрхнээсээ догдолдог. Унаж бүдэрч явахад түшиг болж ухаанаараа тосч аваад зовлон, гунигийг хайрынхаа хүчээр хамт давъя гээд сэтгэлийн хатаар намайг цэнэглэдэг. Чи бол миний дуусашгүй цэнэг, дундаршгүй хайрын нууц, уйлахад, дуулахад, ухаарах бүхэнд уянга мэдрүүлэх утга нь. Тэвчээртэй бас тэмцэлтэй, тэнцэж ядрахад минь түшигтэй, тийм агуу их ухаан хайраар дүүрээд ирэхээр хэзээ ч үл дийлдэх мэдрэмжийг би олдог. Би чамайгаа олсондоо хором бүрт баярладаг. Хайрлах хором бүрийн утгыг өгсөн чи минь хорвоод ирсэн энэ өдөр… Нандин эрхэмсэг үрсийн минь ээж чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Намайг алдаа, оноотой нь хамтад нь хайрласан он жилүүдийн уртад өнгөө үл хувиргасан ханьдаа баярлалаа. Чамдаа зориулж маш олон дуу, шүлэг бичиж байсан ч энэ удаа дахиж нэгэн шүлэг урын сандаа нэмсэн дууны шинэхэн шүлгээ зориулъя. Ая хийгээд дуулах найзуудад нээлттэй шүү. Дахилт Чиний минь зөөлөн гар ийм хүчтэй гэж үү Чиний минь бяцхан зүрх ийм тэнхээтэй гэжүү Чамаас минь урсах хайр ийм увидастай гэж үү Чулууг ч хайлуулж чадах тийм шидтэй гэж үү Бадаг #1 Чиний минь зөөлөн гар дээр зовлон нөмрөөд ирлээ Чи минь харин ажрахгүй хайрын хүчээр дийллээ Өөрийгөө мартаад намайгаа өргөөд босоод ирлээ Үрсийн минь хайрын хүч өмөг түшиг нь боллоо Дахилт Бадаг #2 Хайрынхаа төлөө урсгах нулимс чинь гашуун байлаа Ханийнхаа төлөө цохилох зүрх чинь халуун байлаа Хүйтнийг туулж зовлонг туулах хайр чамаас ундарч байлаа Хүүгийн минь сайны ерөөл хажууд минь асаж байлаа Дахилт Бадаг #3 Алдаа оноог минь дэнслэх үнэн нь чи минь билээ Амин зүрхэндээ намайгаа гэх хань минь чи минь билээ Одтой тэнгэрийн дор амьсгалах агаар минь билээ Охидын минь сайхан ээж насны хань чи минь билээ”гэв.

Жүжигчин Г.Золзаяа Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

Сайхан бие хаа, царайлаг төрхөөрөө урлагийнхан дундаа нэртэй жүжигчин Г.Золзаяа шинэ найз залуугаа цахим орчинд танилцуулж нэлээдгүй шуугиан дэгдээгээд амжсан тэрээр энгэрээ Хөдөлмөрийн хүндэт медалиар мялаалаа. Баярын сэтгэгдтэлээ хуваалцаж “2008 оноос ажлын гараагаа эхлүүлээд анх удаа төрийн хүндэт шагнал болох Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдлаа баярлалаа” хэмээжээ.

Ю.Балжидмааг: Эмэгтэй хүнийг ухаан зартал битгий зовоож бай л даа

Өдгөө 27 настай монголын нэртэй сайхан бүсгүйчүүдийн нэг бол Ю.Балжидмаа. Тэрээр хоёр жилийн өмнө бизнесмэн залуу Г.Анархүүтэй дотносож, Аатөр хэмээх хөөрхөн хүүтэй болцгоосон ч төд удалгүй хоёр тийш болж хамтын амьдрал нь удаан үргэлжлээгүй. Г.Анархүү хүүгээ өөр дээрээ авч өдгөө т эдний харилцаа эцэг эх гэхээсээ илүү танил төдийхөн болцгоосон гэдэг.Саяхан Ю.Балжимдмаа өөрийн цахим хуудаснаа “Эмэгтэй хүнийг ухаан зартал битгий зовоож бай л даа” хэмээн хэн нэгэнд хаягласан стори хийжээ. Загвар өмсөгч бүсгүйн хувьд өдгөө дэлхийд алдартай нэгэн гоо сайхны монгол дахь салбарын нүүр царайгаар ажилладаг.

Эмээгийн эрх Темпо

Өөрийн гэсэн өвөрмөц дуу хоолой, өнгө төрхөөрөө бусдаас ялгарч чаддаг Б. Болдбаатар буюу бидний мэдэхээр Tempoo язарсан арьстай “бар” бүсгүйд дуртай гэнэ шүү. Тэрээр “Хүлээлгийн өрөө” подкастад энэ тухайгаа илэн далангүй яриад амжсан.Сүүлийн үед цахим хуудаснаа халуухан зургаа нэлээдгүй дэлгэх болсон. Реппэр гэхээсээ илүү фото моделиор ажилладаг ба өөрийгөө их зарчимч шударга хүн хэмээн тодорхойлдог. “Би ямар ч харилцаан дээр худал хуурмаг байхыг хүсдэггүй. Хуурамч хүмүүст дургүй. Өөрөө ч тийм байхгүйг хичээдэг. Гэвч одоо үед шударга зүйл их ховор болсон мэт санагддаг. Хүмүүс хэтэрхий хэлбэрийн, хиймэл болчихсон мэт ” хэмээн ярьж байв. Түүний хүүхэд нас ихээхэн ганцаардмал өнгөрсөн гэдэг. Энэ тухайгаа бага нас маань ер нь бол их ганцаардмал өнгөрсөн. Аавгүй, ээжгүй өссөн. Ээж маань намайг бага байхад л гадаадад байдаг байсан. Одоо ч гадаадад байгаа. Би эмээ дээрээ өссөн. Иймээс гэр бүлийн халуун дулаан байдлы г мэдэрч өсөөгүй гэж болно. Багадаа ихээхэн ганцаардмал зожиг хүүхэд байсан. Эмээ маань намайг өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлсэн хэмээн ярьдаг.Эмээгийн ганц амьны хайртай эрх хүүхэд гэнэ лээ.

“Гурван охин” хамтлагын Г.Анхмаа жирэмсэн

Гурван охин хамтлагийн дуучин Г.Анхмаа удаах үрийн зулайгаа үнэрлэхээр сэтгэл догдлон хүлээж буй гэнэ шүү. Өөрөөсөө 9 насаар ах Орхон гэх банкер залуутай гурван жилийн өмнөөс хамт амьдрах болсон. Тэрээр өнгөрсөн жил албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд ирэх 10 дугаар сарын дундуур охиноо дүүтэй болгохоор бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Анхмаа 10-аад жилийн өмнө жүжигчин Билэгжаргалтай нэг гэрт амьдарч бяцхан охинтой болцгоосон. Оюутан цагаасаа үерхсэн тэдний харилцаа 2015 онд төгсгөл болсон. Түүний нөхрийн хувьд гурван хүүхдийн эцэг юм.

1 ... 15 16 17 18 19 20 21 22 23 24