Ихэр мэт ээж охин хоёр

Олон улсын хэмжээний мастер, Гавъяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин М.Мойлоо өдгөө 24 нас хүрч байгаа.Тэрээр ээжийнхээ мэргэжлийг өвлөж спортын хүн болохоор хэдийнээ сэтгэл шулууджээ. 

Тэд хамтдаа олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцож байсан. Охин М.Мойлоо нь дэлхийн аваргаас “Junior” буюу залуучуудын бикини ангилалд хүрэл,Хятадад болсон олон улсын тэмцээнээс хүрэл, Улсын аваргын залуучуудад алт, Оюутны аваргын мөнгө, IFBBProQualifierMongolia тэмцээний хүрэл гээд чамлахааргүй амжилт гаргаж яваа өсөх ирээдүйтэй мундаг тамирчин юм. 

Охиныхоо тухай тэрээр “Намайг дөрвөн цаг бэлтгэл хийвэл тэр таван цаг бэлтгэл хийдэг,нэг килограмм хасвал 1.5 килограмм хасдаг. Түүнд минь шаргуу, хөдөлмөрч зан бий. 

Охин минь насанд хүрэгчдийн бикини ангилалд өрсөлдөх болсон. Охиноо хамгийн төгс, үзэсгэлэнтэй, мятрашгүй бикини моделын тамирчин болно гэдэгт итгэдэг” хэмээжээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.