Укагийн нөхөр үнэнийг өгүүлэв

‘Киви’ хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр  уул уурхай, банк санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг Г.Эрдэнэчулуун гэх загварлаг залуутай сууж хоёр хөөрхөн хүүхэдтэй болцгоосон.

Түүний нөхөр Г.Эрдэнэчулуун буюу Чука сошиалиар эрүүл хооллохыг зөвлөж “Чиний ирээдүйн эмч чинь онлайнаар шалгалтаа аргалж байгаа. Тиймээс өнөөдрөөс эрүүл хоол ид” гэжээ.

                             


Ука нэгэн ярилцлагадаа “Нөхөр бид хоёрын амьдралд хандах хандлага төстэй болохоор ажил, амьдрал дээр үл ойлголцох зүйл гардаггүй. Би нөхрөөсөө эрч хүч авдаг. Ажил хэрэгч, ганцхан надад биш, бүх хүнд нээлттэй тусч хүн л дээ” хэмээн ханиараа бахархан ярьж байжээ.
Тэрээр Укагийн сайн найз загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгийн хамаатны залуу гэсэн шүү.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.