Эмээгийн эрх Темпо

Өөрийн гэсэн өвөрмөц дуу хоолой, өнгө төрхөөрөө бусдаас ялгарч чаддаг Б. Болдбаатар буюу бидний мэдэхээр Tempoo язарсан арьстай “бар” бүсгүйд дуртай гэнэ шүү.

Тэрээр  “Хүлээлгийн өрөө” подкастад энэ тухайгаа илэн далангүй яриад амжсан.Сүүлийн үед цахим хуудаснаа халуухан зургаа нэлээдгүй дэлгэх болсон.
Реппэр гэхээсээ илүү фото моделиор ажилладаг ба өөрийгөө их зарчимч шударга хүн хэмээн тодорхойлдог.

 “Би ямар ч харилцаан дээр худал хуурмаг байхыг хүсдэггүй. Хуурамч хүмүүст дургүй. Өөрөө ч тийм байхгүйг хичээдэг. Гэвч одоо үед шударга зүйл их ховор болсон мэт санагддаг. Хүмүүс хэтэрхий хэлбэрийн, хиймэл болчихсон мэт ” хэмээн ярьж байв.


Түүний хүүхэд нас ихээхэн ганцаардмал өнгөрсөн гэдэг. Энэ тухайгаа бага нас маань ер нь бол их ганцаардмал өнгөрсөн. Аавгүй, ээжгүй өссөн. Ээж маань намайг бага байхад л гадаадад байдаг байсан. Одоо ч гадаадад байгаа. Би эмээ дээрээ өссөн. 

Иймээс гэр бүлийн халуун дулаан байдлыг мэдэрч өсөөгүй гэж болно.

 Багадаа ихээхэн ганцаардмал зожиг хүүхэд байсан. Эмээ маань намайг өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлсэн хэмээн ярьдаг.Эмээгийн ганц амьны хайртай эрх хүүхэд гэнэ лээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.