НЭГҮҮН МЭДЭЭ
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс сулран, 0 хэм рүү орж дулаарч байгаа тул дүүргийн Засаг даргын захирамжаар шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттай авах арга хэмжээ үргэлжилж байна. Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд 23 дугаар хороо, Нүхтийн ам орчимд үүссэн халиа тошинд сувагчлал гаргах, мөсийг зөөх ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 21 алба хаагч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс есөн ажилтан буюу нийт 43 ажилтан, алба хаагч 12 техник хэрэгсэлтэйгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа. Уг өдөр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаныхан хамт нөхцөл байдалтай газар дээр очиж танилцан шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, сэрэмжтэй байхыг анхааруулах, бусад арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиглэлийг хариуцсан байгууллагуудын удирдлагуудад тус тус өгч ажиллалаа. Албан байгууллага, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоод ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсөө цэвэрлэж дээврийн мөс унахаас сэргийлээрэй.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” САРЫН АЯНД НЭГДЭЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр ХНХЯ, ГХУСАЗЗ-тэй хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан /2024.03.01-04.01/-ний өдрийг хүртэл үндэсний хэмжээнд “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг эхлүүлж байна. Энэ жил “Харилцан хүндэтгэе” аяныг “Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10-т зааснаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах терийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчилан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. Аяны хүрээнд өсвөр насны охид, хөвгүүдэд жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байх, жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах, эмэгтэй эрэгтэй хүмүүс нийгмийн бүхий л харилцаанд эрх тэгш оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд олон нийтийг уриалж байна.

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ҮЙЛДЛИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ИЛРҮҮЛЖЭЭ

Баянгол дүүргийн 23 хорооны нутаг дэвсгэрт Тоёота Приус автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл 2024.03.05-ны өдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал: 14-16 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд хамтран үйлдэж, тус дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байдалтай байсныг олж тогтоожээ. Одоогоор хүүхэд хамгааллын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн эцэг эх, асран хамгаалагч нарын асрамжид хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

ЦЕГ: ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД ГАДУУР ХУВЦАСГҮЙ ГАНЦААРАА ГАРЧ ЯВСАН НЬ ТОГТООГДСОН

325 дугаар цэцэрлэгийн төв хаалга онгорхой байсны улмаас 4 настай хүү хувцасгүй гадуур явж байсан тул зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ “Бага насны хүүхэд нимгэн хувцастай машин зам дээр явж байхад нь олоод багшид нь хүлээлгэж өглөө” гэх иргэний мэдээлэл нийтлэгдсэн. Тодруулбал Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 325 дугаар цэцэрлэгийн төв хаалга онгорхой байсны улмаас тус цэцэрлэгт суралцдаг 4 настай хүү Х нь гадуур хувцасгүй гарч, явсан нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтыг байна.

УЛААНБААТАРТ НЭГ КИЛОГРАММ ХОНИНЫ ЯСТАЙ МАХНЫ ҮНЭ ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 114 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭВ

Улаанбаатар хотод 2024 оны гуравдугаар сарын 4-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.6 хувиар өсжээ. Мөн өмнөх долоо хоногоос 0.8 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал өмнөх долоо хоногийн үнээс хонины мах 114, үхрийн ястай мах 191, бөөрөнхий сонгино 9, төмс 115, өндөг нэг төгрөгөөр тус тус нэмэгджээ. Хүснэгт: Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнэ, үнийн индекс № Барааны нэр 2024 он II сарын дундаж II.26 III.04 1 "Алтан тариа" гурил дээдийн дээд, савласан, кг 4 082 4082 4082 дээд, савласан, кг 2 969 2969 2969 I зэрэг, савласан, кг 2 426 2426 2426 2-р зэрэг, савласан, кг 1 606 1606 1606 2 Талх "Атар", 600 гр 2 451 2443 2443 "Зууван чех", 600 гр 2 868 3005 3050 Хар талх, 300 гр 2 142 2439 2456 3 Цагаан будаа, кг 4 798 4798 4798 4 Хонины мах, ястай, кг 13 776 13852 13966 5 Үхрийн мах, ястай, кг 17 149 17254 17445 6 Үхрийн мах, цул, кг 19 206 19170 19528 7 Адууны мах, ястай, кг 12 108 12290 12290 8 Ямааны мах, ястай, кг 9 548 9664 9664 9 Сүү задгай, л 3 869 3869 3869 "Элекстер", 0.5 л 2 245 2245 2245 "Шинэ Сүү", л 4 445 4445 4445 10 Тараг, савласан, 900 гр, "Цөцгийтэй" 4 045 4045 4045 11 Цөцгийн тос, 200 гр 8 163 8163 8163 12 Ургамлын тос, л 6 747 6747 6747 13 Элсэн чихэр, кг 5 042 5042 5042 14 Ногоон цай, савласан, 90 г 3 830 3830 3830 15 Өндөг, ш 598 596 597 16 Алим, кг 6 493 6476 6478 17 Төмс, кг 1 619 1639 1754 18 Лууван, кг 2 782 2791 2871 19 Байцаа, кг 2 119 2133 2133 20 Хүрэн манжин, кг 2 807 2770 2886 21 Сонгино, кг 3 454 3446 3455 22 Шатахуун Аи-80 автобензин, л 2 345 2345 2345 Аи-92 автобензин, л 2 390 2390 2390 Дизелийн түлш, л 3 687 3590 3590 Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

ГУРИЛ ТЭЖЭЭЛИЙН ҮНЭ НЭМЭГДСЭН НЬ ИРГЭДИЙН НУРУУНД АЧАА НЭМЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас зудын нөхцөл байдалтай сумдад Шуурхай зургаан бүлэг ажиллаж, шаардлагатай өвс тэжээл, хүнсний багц зэргийг үнэ төлбөргүй олгож, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Засгийн газраас хоёрдугаар шатны арга хэмжээнд улсын хэмжээнд зудтай байгаа сумдад 100, эмнэлгийн байгууллагуудад 60 автомашин олгох шийдвэр гарч, туулах чадвар сайтай автомашин, тэжээлийн будаа, хүнсний багцыг олгож байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир, Баян-Уул, Бигэр, Цээл сумдад Suzuki Jimny автомашин олгов. Мөн Ховд аймгийн Үенч, Мөст, Булган, Чандмань, Манхан зэрэг сумдад автомашин гардуулаад байна. Эдгээр сумд нь автомашингүйн улмаас алс хязгаарт суугаа малчдад тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрээд байсан юм. Ховд аймгийн хувьд энэ жил 1.4 мянган тонн өвс, 972 тонн тэжээл зэргийг бэлдэж өвөлжжээ. Өмнөх жилүүдийнхээс 15 хувиар илүү хэмжээгээр өвс тэжээлээ бэлдэж, шатахууны нөөцөө хангалттай авсан байна. Иргэд, малчид цаг хүнд энэ үед гурил тэжээлийн үнэ эрс нэмэгдсэн байгаа нь хүндрэлтэй байгааг ярив. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасныг тэмдэглээд ингэснээр иргэд гурил тэжээлийг хямд үнээр худалдан авах боломжтой болно гэдгийг хэлж байлаа. Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ИРЭХ САРААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, АХМАДЫН ТЭТГЭВЭР ИНГЭЖ НЭМЭГДЭНЭ

ЦАЛИН, ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ИРЭХ 4 ДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ШИЙДВЭРҮҮД: Төрийн бүх албан хаагчдын цалин 10%-иар,н ийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20%-иар нэмэгдэнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана. Суманд ажиллаж байгаа ТӨРИЙН ЗАХИРГААНЫ болон ҮЙЛЧИЛГЭЭНИЙ бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар, Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно. Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна. Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ. Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10%-иар нэмэгдүүлнэ.

НИЙСЛЭЛД “УЛААНБААТАР СМАРТ КАРТ” ХХК-Д БУЙ ДАТА МЭДЭЭЛЛИЙГ ШИЛЖҮҮЛЭХЭЭР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хоёр дахь удаагийн уулзалтаа хийлээ. Нийслэл болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөллүүдийн анхны хурал хоёрдугаар сарын 6-д болсон. Энэ үеэр тус компаниас шаардлагатай албан бичиг, шилжүүлж өгөх дата мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, оюуны өмч, гэрээний хэрэгжилт, программ хангамж, тоног төхөөрөмжийн мэдээллийг гаргаж өгөхийг мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч тус компанийн зүгээс хариу өгөлгүй өнөөдрийг хүрчээ. Өнөөдрийн уулзалтаар нийслэлийн зүгээс “Улаанбаатар смарт карт” ХХК-аас U-Money картын мэдээллийн сан, карт болон картын чипийн төрөл, бүтцийн талаарх мэдээлэл болон нийслэлд шилжүүлэх боломжтой хөрөнгийн жагсаалтыг яаралтай гаргаж өгөхийг шаардсан байна. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хувьд картын мэдээлэл оюуны өмчийн эрхтэй байдаг тул компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан 600 автобуснаас 400 автобусанд удирдлага мэдээллийн цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмжийг суурилуулсан ч 200 автобусанд төлбөрийн систем суулгаагүйгээс үүдэн үйлчилгээнд гаргах боломжгүй байна. Иймд ойрын хугацаанд дээрх 200 автобусанд төлбөрийн систем суулгах шаардлагатай байгааг хурлын үеэр онцолж байлаа. Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

ШШГЕГ: 427 ДУГААР ХОРИХ АНГИАС ОРГОСОН ХОЁР ХҮНИЙ НЭГИЙГ БАРЬСАН, НӨГӨӨГ НЬ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан 2 хоригдол өнгөрсөн шөнө оргосон байна. Багануур дүүргийн хорих ангиас хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон гэх мэдээллийн дагуу ШШГЕГ-аас тодруулахад: "Манай харьяаны 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж, нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчилсан бөгөөд одоо нэг хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна" хэмээв.

ХҮҮХДЭД ЭЛЕКТРОН ТАМХИ ЗАРАХГҮЙ БАЙХ АЯНЫГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас эхлээд идэр насны залуус утаат тамхи буюу электрон тамхийг ихээр хэрэглэж байгаа. Бүр охид хүртэл энэ тамхийг яг угж шиг хэрэглэж байгаа үзэгдлийг өдөр бүр харж байна. Тэгвэл электрон тамхи хүний бие болоод уушгинд ямар хор хөнөөлтэй нөлөөтэй болохыг мэдэхгүй байгаа залуус эхнээсээ уушгины өвчнөөр ХӨСҮТ-ийг дүүргэж байна гэсэн мэдээллийг мэргэжлийн эмч нар байнга хэлдэг. Уушгины хавдраар ч өвчлөх тохиолдол байна гэдгийг ХСҮТ-ийн эмч ч хэлж байсан удаатай. Тиймээс эрүүл мэндэд асар хор хөнөөлтэй энэ тамхийг зарахгүй байх аяныг өнөөдрөөс орон даяар эхлүүлж байна. Гэхдээ насанд хүрээгүй хүүхдүүдэд электрон тамхи зарахыг хориглох шийдвэрийг Нийслэлээс гаргажээ. Ингэж байж хүүхдүүдийн эрүүл мэнд болон насанд хүрээгүй хүүхдүүдийг тамхи татах эрсдлээс хамгаалж урьдчилан сэргийлнэ гэж үзжээ. Энэ бол зөв шийдвэр юм. Зарж борлуулахыг ор тас хориглохгүй бол таны болон бидний хүүхдүүд хортой тамхинд хордож эрүүл мэндээрээ хохироод байна.

1 ... 67 68 69 70 71 72 73 74 75 ... 317