СОЁЛЫН САЙД Ч.НОМИНГИЙН ШУНАЛД ХЯЗГААР АЛГА

Соёлын сайд Ч.Номин УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр улайрчээ. Бүр байтлаа УИХ-ын гишүүдээ дуурайгаад 2021-2024 оны ажлын тайлан сэтгүүл хэвлүүлчихсэн тараалгаж явна.


Угтаа бол Ч.Номин чинь УИХ-ын гишүүн байтугай НИТХ-ын төлөөлөгч ч биш. Эрх баригч нам, энэ удаагийн Засгийн газарт их хөрөнгөтэй тулдаа л “тооноор орж”, Соёлын сайдын суудалд тухалсан хүн.

Гэтэл Хүүхэд залуучуудын театрт хүүхдүүдэд үзвэрийн тасалбар үнэгүй “цацсан” нь багадаад одоо бүр өөрийгөө танилцуулж, сурталчлах сэтгүүл тарааж байх юм. Уг нь түүний энэ үйлдэл сонгуулийн холбогдох хуулиудыг зөрчиж байгаа тул сөрөг хүчнүүд нь аятайхан ашиглаад МАН-ын том хандивлагч, мөнгөтэй айлын эрх охиныг улстөрөөс үдэх хэрэгтэйсэн. Эс бөгөөс улстөрд “тооноор” залардаг Ч.Номин нарын хүмүүс хуулийг гууль мэт үл тоосоор байх нь дээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.