НЭГҮҮН МЭДЭЭ
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ 2025.01.27 15:32 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нэгдсэн хуралдааны явцад болон түүний өмнө, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, шүүгч нарт холбогдуулан тодорхой нэр хаяггүйгээр нийтэд нь хамаатуулан, гэмт хэргийн шинжтэй ноцтой агуулга бүхий мэдээллийг удаа дараа хийж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хүн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлд үндэслэн хянадаг захиргааны хэргийн шүүхийн нэр хүндэд илтэд сөргөөр нөлөөлөх бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээллийг Улсын Их Хурлын гишүүд болон олон нийтэд түгээж байгаад дараах залруулгыг гаргах нь зүйтэй гэж үзлээ. Захиргааны хэргийн шүүх “газар олгох” эрх мэдэл хэрэгжүүлдэггүй талаар: Улсын Их Хурлын нээлттэй чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх явцад “өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод төлөвлөлтгүй газар олгосноос ногоон байгууламжгүй болсон”, “Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар /отоглох/ газар олгож байшин хороолол барьсан”, “Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд байшин хороолол барьсан” гэх зэрэг асуудал яригдаж, энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “... захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хууль бус газар олголтууд явагдсан, газрын наймааны ард шүүгч нар байна, нууцаар байранд орсон, СӨХ-той хуйвалдсан нөхөд бүгд шүүгч нар байгаа, шүүгчид хэргээ шийдэж чадахаа байсан. Бүх байшинд шүүгч нар орц орцоор нь байр авсан” гэх зэргээр мэдэгдэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эсэх шийдвэрийг захиргааны хэргийн шүүх гаргадаггүй бөгөөд өнгөрсөн бүх цаг хугацаанд Улаанбаатар хотод, Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан болон тийм шийдвэр гаргах эрхтэй этгээдүүд нь дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нар, түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс /Зайсан, Их Тэнгэр зэрэг бүх амууд/-д газар олгох эрх мэдлийг Байгаль орчин, аялал жуулчлал /одоогийн нэрээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт/-ын сайд дангаараа хэрэгжүүлсээр иржээ. Улаанбаатар хот болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын олгосон газар дээр барилга байгууламжууд, байшин хороолол барих зураг төслийг нийслэлийн Ерөнхий архитектор баталж, холбогдох зөвшөөрлүүдийг Засгийн газрын харьяа агентлаг, яамны эрх мэдэл бүхий албан тушаалтнууд олгодог юм. Бүх шатны Засаг дарга болон сайдыг Монгол Улсын Ерөнхий сайд томилдог бөгөөд эдгээр нь үе үеийн Засгийн газрын өөрийнх нь эрх мэдлийн асуудал байсан болно. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны цахим хуудсанд нээлттэй байршуулсан мэдээллээс үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд өнөөгийн байдлаар нийт 2016 нэгж талбар газар ашиглах эрх иргэн, хуулийн этгээдэд олгогдсон байна. Эдгээрийн цөөн тохиолдолд нь газар ашиглах эрхтэй холбоотой маргаан үүсэж, захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн нь шүүн таслах ажиллагааны статистикаас харагдана. Тухайлбал, 2023 онд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2018-2022 оны 5 жилийн хугацаанд Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд олгосон газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой 62 хэрэг маргааныг хяналтын журмаар хэлэлцсэн нь нийт олгосон 2016 нэгж талбар газрын 3 хувьтай тэнцэх бөгөөд уг 62 хэргийн 32 тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, 15 тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, 11 тохиолдолд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан агуулгатай шийдвэр гаргаж байжээ. Захиргааны хэргийн шүүх нь “газрын наймаачдад хариуцлага тооцох” чиг үүргийг хуулиар хүлээдэггүй бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон, эрх нь зөрчигдсөн гэж өөрийгөө үзсэн хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлээр үүссэн “маргаан шийдвэрлэдэг”, түүнчлэн Засаг дарга, сайдын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг шүүхийн журмаар сэргээх үүргийг хуулиар хүлээдэг болно. Захиргааны хэргийн шүүхийн шүүн таслах ажиллагаа нь бүхэлдээ Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу явагддаг бөгөөд захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх бүх үйл ажиллагаанд, тухайлбал газрын маргааны хувьд, хариуцагч Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын төлөөлөл биечлэн оролцож, тайлбар, нотлох баримтаа гаргаж, нэхэмжлэгч талтай шүүхийн өмнө мэтгэлцдэг, түүнчлэн шүүхээс гаргасан бүх шийдвэрүүд шүүхийн шийдвэрийн цахим сан shuukh.mn хаягт олон нийтэд нээлттэй байршиж байна. Монгол Улсын гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн - Ерөнхий сайдын мэдэгдлүүдэд удаа дараа дурдагдсан “захиргааны шүүхийн шүүгч нар авлигад байр авсан” гэх асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, ноцтой мэдээлэл бөгөөд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн хүрээнд мөрдөн шалгах байгууллагуудаар шалгагдан тогтоогдох, хуульд заасан зохих журмаар шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байхад хууль ёсны арга замаар асуудалд хандахгүйгээр, олон нийтэд хандаж “захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар авлига авдаг”, “байрыг орцоор нь шүүгч нар авсан байгаа”, “шүүгчтэй хуйвалдсан СӨХ”, “СӨХ-ны ард байгаа шүүгч” гэх зэргээр тодорхой нэр хаяггүй мэдэгдэл удаа дараа хийж, захиргааны хэргийн шүүхийн хууль ёсны үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирч байгааг эсэргүүцэж байна. Засгийн газрын “мега төслүүд”-тэй холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн талаар: Захиргааны хэргийн шүүх нь “тендерийн хууль”-ийн дагуу тендер шалгаруулалттай холбоотой, тендерт оролцогчоос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу үүссэн маргааныг шийдвэрлэдэг бөгөөд тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн явуулах нь холбогдох яам, агентлаг, худалдан авах ажиллагааны газар болон тендер зарласан этгээдээс томилогдсон Үнэлгээний хорооны үүрэг болно. Захиргааны хэргийн шүүх нь санаачилгаараа ямар нэг тендер шалгаруулалт хуульд нийцсэн эсэхийг хянасан, оролцсон, эсхүл бүх тендерийг шийдвэрлэсэн тохиолдол байхгүй бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2020-2024 оны хооронд /сүүлийн 5 жилд/ тендер шалгаруулалттай холбоотой нийт 42 маргааныг хэлэлцэн шийдвэрлэсэн, 2020 онд 19, 2021 онд 14, 2022 онд 2, 2023 онд 1, 2024 онд 6 хэрэг байна. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 “мега” гэх төслүүдэд холбогдох ямар нэг тендерийн маргааныг 2020-2023 онд захиргааны хэргийн шүүхүүд огт шийдвэрлээгүй бөгөөд 2024 онд нэг буюу “Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын станцыг барих гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” тендертэй холбоотой маргааныг захиргааны хэргийн 3 шатны шүүх хэлэлцэн 2024 оны 12 дугаар сард хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Тодруулбал, уг тендерт оролцсон 2 этгээд болох “Митайм интернэйшнл” ХХК болон “Чайна Вэстэрн Павр Индастриал” ХХК, “Майнс Ап” ХХК, “Бээжин Бэйжонг Уурын турбин генератор” ХХК-уудын түншлэлээс уг тендер шалгаруулалт нь хууль зөрчсөн гэх агуулгаар маргаж, “Митайм интернэйшнл” ХХК-аас Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар: - Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр /128/ШШ2024/0573 дугаар шийдвэр/ анхан шатны журмаар шийдвэрлэсэн; - Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр /221/МА2024/0575 дугаар магадлал/ нэхэмжлэгч болон хариуцагч Эрчим хүчний яамны тендерийн Үнэлгээний хорооны гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан шийдвэрлэсэн; - Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр /001/ХТ2024/0138 дугаар тогтоол/ гуравдагч этгээд болон хариуцагч Сангийн яамны гаргасан гомдлоор хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүхээс уг хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг /шүүх хуралдаанд хариуцагч Эрчим хүчний яам болон тендерийн Үнэлгээний хороо гомдлыг дэмжиж оролцсон/ хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Түүнчлэн өөр нэг маргаан буюу нийтийн эрх ашгийг төлөөлөн “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ-аас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан уул, Зөөвч овоо, Өмнөт гэдэг газруудад Франц улсын Орона группийн охин компани “Бадрах Энержи” ХХК-ийн эзэмшилд байх MV-018914, MV-018915, MV-018916 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсэж, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Эдгээр шүүн таслах ажиллагааны тоон мэдээ, бодит баримтуудаас үзвэл, “мега төслүүдийн 60 хувь шүүх дээр шийдэгдсэн”, “бүх мега төслүүд захиргааны шүүх дээр гацаж байна”, “төслүүдийг нь шүүх гацаагаад байгаа” гэх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдэгдэл бодит үнэнд нийцэхгүй болно. Түүнчлэн, “шүүгч тендер авсан”, “авлига авч тендерийн хэрэг маргаан шийдвэрлэсэн” асуудлын талаар мэдсэн, мэдээлэл авсан тохиолдолд аливаа этгээд уг асуудлаар гэмт хэргийг шалгах, мөрдөх үүрэгтэй байгууллагад мэдээлэл, баримтаа өгч шалган шийдвэрлүүлэх үүрэгтэй, ийм гэмт хэрэг, сахилгын зөрчил үйлдсэн гэх сэжүүр, баримт байгаа бол холбогдох шүүгчийн талаарх мэдээллийг зохих байгууллагад нь өгч шалгуулах арга хэмжээ авахын оронд Улсын Их Хурлын нээлттэй чуулганы хуралдаанд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагагүй мэдээлэл удаа дараа хийж байгаа нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, шүүхийн бие даасан, хараат бус байдалд нөлөөлөх үр дагаварт хүрч болохыг дурдах нь зүйтэй. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

О.ДАГВАДОРЖ: ӨВӨРМОНГОЛ УЯАЧИД МОРИНЫ ХҮҮХДЭД МАШ ӨӨРИЙМСӨГ ХАНДДАГ

Өвөрмонголд хурдны морь унадаг, Төв аймгийн Заамар сумын харьяат О.Дагвадоржтой ярилцлаа. Тэрээр одоо 15 настай бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Сүмд хошууны Хонгор гацааны уяач Х.Өргөнбаярын хурдны морийг унадаг ажээ. ХУРДАН МОРЬ УНААД 3000 ЮАНЬ АВДАГ - Өвөрмонголд анх яагаад хурдны морь унах болсон бэ. Тэнд хэр удаж байгаа вэ? -Ээжтэйгээ хамгийн анх хил гарч байсан. Тэр үед телевизээр хүний бие, ачаа тээшинд хар тамхи нууцаар хийж хилээр оруулдаг тухай гарч байхыг сонсоод айж байсан. Урд зөндөө Монгол хүмүүс ажил хийж амьдардаг. Зарим хятад хүмүүс муухай ааштай. Нэг сайн хүндээ сайн ханддаг. Манай ээж Эрээнхотод хими цэвэрлэгээнд ажилладаг. Сарын 5000 юань авдаг. Монгол мөнгөн дүнгээр 2 сая гаруй төгрөг. Морь унахаасаа өмнө найзуудтайгаа Эрээн хотод ажил хийдэг байсан. Өдрийн 100 юаны цалинтай. Монгол мөнгөн дүнгээр 30 мянган төгрөг. Монгол хүүхдүүдийг өхөөрдөөд ажилд дуртай авдаг. Өглөө дөрвөн цагт ажил эхлээд 11 цагт хоолондоо орно. Амарч байгаад 14.00 цагт эхлээд орой 18.00 цагт тарна. Цаанаасаа бээлий, шуудай өгдөг, тэгээд хог түүдэг байсан. Шуудайгаа дүүргээд 10 юань, дүүргэсэн хогоо асгаад 10 юань авна. Тэр үед ээжийн маань ажлын захирал өвөрмонгол хүн намайг ‘’Чи яг морины хүүхэд байна, ахдаа хурдны морь унаад өг’’ гэж гуйсан. Түүнээс хойш жил гаруй тэр хүний морийг унаж байна. -Монголд хурдны морь унадаг байсан гэсэн. Тэгвэл Өвөрмонголд морь унах ямар ялгаатай байна вэ? -Өвөрмонголчууд морь унаж байгаа хүүхдэд маш өөриймсөг ханддаг. Яг тулж сэтгэлээсээ бидэнтэй ярилцдаг. ‘’Чамд юу хэрэгтэй байна’’ гээд л. Морь унахаар оймс цоорох асуудал бол энүүхэнд, тэр болгоныг ойлгож тусалдаг. Монголд морь унадаг байхдаа иймэрхүү асуудлаа хэлэхээс айдаг байсан бол, тэнд очиход шал өөр ертөнц хүлээж авсан. Би эхэндээ тийм найрсаг байхад нь гайхаж байлаа. Өвөрмонголчууд морь унуулна гэсэн бол зөвхөн морио л унуулна. Харин Монголд морь унуулна гэсэн бол хонинд явуулж, гэрээ сахиулдаг. Өөр нэг ялгаа нь Өвөрмонголчууд чи яг морио ингэж унана, тэгж унана гэж зааж зөвлөдөг. Мөн уяач нь унаачтайгаа станц /зайн холбоо/-аар холбогдож ямар арга барилаар уралдахыг заадаг. Уруу газар мориныхоо амыг татаж, өөд газар ташуурдах гэх мэтээр. Станцыг биед суурилуулдаг тул уралдаж байхад ямар ч төвөг болдоггүй. Монголд ийм юм байхгүй. Өөрөө л толгойгоороо уна гэдэг. Айрагдахгүй бол загнадаг. Гар хүрэх ч тохиолдол бий. Өвөрмонголд уралдаад байр эзэлбэл шагналынхаа 10 хувийг өгдөг. Мөн завтай үедээ айлын найранд очиж хүмүүсийн морь унаж өгөхөөр 300-400 юань өгдөг. Тэнд дан эрлийз морьд уралддаг юм билээ. -Өвөрмонголд анх очиход яаж хүлээж авсан бэ. Айж сандарч байв уу? -Морь унах айлдаа очоод хоёр, гурван хоногтоо эвгүйцэж байсан. Монгол морьдыг бодвол тэндхийн морьд өндөр нуруутай байдаг. Анх даага уна гээд унасан чинь би ойччихсон. Тэгээд өвдөхөөсөө илүү би тэр хүмүүсээс айсан. Гэтэл тэд шалбарчихсан газар минь эм дусааж, намайг морь унуулж сургана гээд өөр номхон морь унуулсан. Аажим аажмаар хурдны морь унаж сурсан. Тэр айлын эхнэр нь надад сайн ханддаг. Тэднийд өлсөж үзээгүй. Надтай хамт тэднийд туслах уяачаар ажилладаг ах байдаг. Тэр ах нэг сарын 5000 юань буюу монгол мөнгөн дүнгээр 2 сая төгрөгийн цалинтай. Харин минийх 3000 юань буюу нэг сарын нэг сая 200 мянган төгрөг. Анх морь унахдаа гэрээ байгуулдаг юм билээ. Морь унуулах гэж байгаа айл ээжтэй маань гэрээ байгуулсан. Жишээ нь, гэнэтийн осол гэмтэл гарахад бүрэн хариуцлага хүлээж нөхөн төлбөр төлнө гэх мэт. Хилээр бид нарыг морь унана гэхээр гаргадаггүй. Тэгэхээр нь газар үзэх гэж байгаа гэж хэлээд гардаг. ӨВӨРМОНГОЛД ДРОНООР МАЛАА ХАРИУЛДАГ -Өвөрмонгол хөдөөний айл ер нь ямархуу аж төрж байна? -Өвөрмонголын малчин нэг айл гэхэд л 3-4 байшинтай, том машин унадаг. Гэрт амьдардаг айл ер нь байдаггүй. Нэг азарга адуу дотроо 100 гаран тооны гүүтэй, унагатайгаа нийлээд 200 гаран тооны морь байдаг. Коронавирус гарахаас өмнө миний морь унадаг байсан айл 1000 адууны найр хийсэн. Хонио дроноор хариулдаг. Малын бэлчээрийн газар нь тортой, 2-3 га нь хониных, 4-5 га нь адууных гээд ангилдаг учраас хонь мал хоорондоо нийлэх асуудал гардаггүй. Бэлчээрийн талбай тус бүрдээ худагтай. Ер нь мал аж ахуй нь ингэж хөгжсөн. Өвөл малын бэлчээрийнхээ цасыг том машинаар гүйлгээд цэвэрлэчихдэг. Өвөл бас хүлэмжинд ногоо тарьдаг. Түүнийгээ зулгаагаад хонь ямаандаа өгдөг. Адууны саравч, үхрийн саравч тус тусдаа байдаг. Би зургаан насны морьд унадаг, дарааллаж зургаа уралдаад жоохон ядардаг. Өөр нэг гайхсан зүйл гэвэл азарга нь дааганы ангилалд уралддаг, засаатай морь уралддаггүй. Цагаан тамгатай монгол морь би лав харж байгаагүй. Эрлийз морьд бол зөндөө. Бараг долоо хоног бүр найр болдог. Хүүхдийн үсний найр, хоёр ихэр унага төрлөө гэх зэргээр. Монгол наадам эхний таван байр пайзтай бол өвөрмонгол наадам эхний 15-20 хүртэл пайзтай байдаг. Том уралдаанууд 20-25 хүртэл пайзтай. Баян ходоодоо өндөр шагнадаг. Жишээ нь машин, мотоцикл өгдөг. -Чамаас өөр морь унадаг хүүхэд Өвөрмонголд байдаг уу? -Зөндөөн, миний мэдэхийн манай хошуунд надаас гадна гурван хүүхэд бий. Надтай насаар ойролцоо. Коронавирус гарахаас өмнө би Эрээн хотод сургуульд сурах гэж байсан. Манай уяач ах сургалтын төлбөр төлөөд миний хувцсыг бэлдсэн, би байхад л болно гэж байсан. Тэгтэл өвчин гарчихсан. Морь унах үеэрээ хошуунд хятад хэлний сургалтад суудаг байсан. Өдөр нь сургалтдаа суугаад, орой нь морио унадаг байв. -Хэдэн настайгаасаа морь унаж эхэлсэн бэ. Хурдны морь өмнө нь унаж байв уу? -Намайг таван настай байхад аав, ээж хоёр айлын мал хариулдаг байсан. Тэр айлд эмнэг шарга морийг хэн ч сургаж чаддаггүй. Аав, ах унаад ч сургаж чадаагүй. Би нэг өдөр гэрийнхнийг эзгүй байхад дэггүйтээд мордоод үзсэн. Тэгсэн ердөөсөө булгиагүй. Зүв зүгээр шогшоод явсан. Удалгүй гэрийнхнийг ирэхээр нь харуултал маш их гайхсан. Тэгээд морины эзэн нь намайг адуун дундаас нэгийг сонгоод ав гэсэн. Тэгтэл надад морь биш нэг улаан ямаа нүдэнд тусаад, тэр улаан ямааг авч байлаа /инээв/. -Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ. Юу хүсэж мөрөөдөж байна? -Би хятад хэлний орчуулагч болохыг хүсдэг. Гэвч ээж маань эсэргүүцээд байгаа. Барилгын сантехникээр явуулна гэсэн. Би өөрөө хятад хэл сурах маш сонирхолтой. Өвөрмонгол сургуульд сурах гээд түвшин тогтоох шалгалт өгөхөд 93,6 оноо авсан. -Морь уяж байсан тухай нь сонсож байсан юм. Тэр тухай хуваалцаач? -Урд очоод морь уяж үзсэн. Морь унуулдаг ахын адуун дотор нэг даага нүдэнд тусаад би уяж үзэж болох уу гэж асуухад зөвшөөрсөн. Гурван түмэн зоосоор авсан гэсэн юм. Монгол мөнгөөр бол хорин сая гаруй төгрөг гэсэн үг. Сунгаанд уралдаад ест орж байсан. Наашаа ирэхээсээ өмнө уяж байлаа. Одоо хурдан дааган дээрээ очмоор байна. -Өвөрмонголд байхад үлдсэн хамгийн тод дурсамжаасаа хуваалцаач? -Нэг удаа манай эзэн аавынх руугаа явахад нь би төрөх дөхсөн жирэмсэн эхнэртэй нь хамт үлдсэн. Шөнө унтаж байхад эхнэр нь өвдөөд би айж сандраад. Жоохон байхад аав машин барьж сургасан нь хэрэг болж машиныг нь бариад хадам ээж, аавыг нь дуудаж өгч байсан. Тэр үед сандарч явахдаа торон хаалгаар орохдоо машиныг нь зурчихсан байсан. Тэгээд би үнэнээ хэлээд уучлал гуйсан. Ах надад маш их баярлаж ‘’Чи байгаагүй бол’’ гээд л хоолой нь зангираад ярьдаг. Одоо ч гэсэн өдөр болгон “ WeChat ”-аар ярьж холбоотой байдаг. Хил нээгдэх л юм бол ах дээрээ очмоор байна. Би урд байх дуртай.

“ХОББИ” СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ АНГЛИ ХЭЛНИЙ 22 ДАХЬ ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАН 2000 ГАРУЙ СУРАЛЦАГЧИД МЭДЛЭГ ЧАДВАРАА СОРИН ОРОЛЦСОН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2025 оны 1-р сарын 16-ны өдөр “Хобби” сургуулийн нэрэмжит англи хэлний 22 дахь олимпиад зохион байгуулагдан 2000 гаруй суралцагчид мэдлэг чадвараа сорин оролцсон байна. Олимпиадын үр дүнгээр манай сургуулийн дараах сурагчид ТОП-10-д шалгарч шагналт байрт оров. Үүнд: 6-р ангийн сурагчдаас 7-р байр - Д.Мишээл 10-р байр - Б.Амитаба 7-р ангийн сурагчдаас 4-р байр - М.Мөнхзул 9-р ангийн сурагчдаас 3-р байр - Г.Тэмүүл 10-р ангийн сурагчдаас 4-р байр - Б.Санчирмаа 6-р байр - Л.Мишээл 11-р ангийн сурагчдаас 2-р байр - Т.Энхгэрэл 6-р байр - М.Тэнгэр 9-р байр - Э.Мэргэн 12-р ангийн сурагчдаас 1-р байр - Э.Өнөмөнх 2-р байр - М.Энэрэл 4-р байр - Б.Анужин 7-р байр - А.Маргад 8-р байр - Д.Ану-Үжин ТОП-10-т шалгарсан сурагчиддаа болон багш нартаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье! 16 января 2025 года состоялся завершающий этап Олимпиады по английскому языку «Хобби», в котором приняли участие более 2000 учащихся из разных школ Монголии. В ТОП- 10 вошли ученики нашей школы: - в 6-х классах: 7 место - Мишээл Даваадорж, 10 место-Амитаба Билгуун -в 7-х классах: 4 место - Мишээл Мөнхзул -в 9-х классах: 3 место - Тэмуул Галсанчимэд -в 10-х классах: 4 место - Санчирмаа Батбаатар, 6 место - Мишээл Лувсандорж -в 11-х классах: 2 место - Энхгэрэл Тувшинтөгс, 6 место - Тэнгэр Мөнхнасан, 9 место - Мэргэн Эрдэнэбулган -в 12-х классах: 1 место - Өнөмөнх Эрдэнэцогт, 2 место - Энэрэл Монх-Учрал, 4 место - Анужин Бямбасурэн, 7 место - Маргад Амарбаясгалан, 8 место - Ану-Ужин Даваа-Эрдэнэ Ребята, мы вами очень гордимся! Поздравляем!

"ХҮҮХДҮҮД ГАЙХАМШИГТ ИТГЭНЭ" УЛАМЖЛАЛТ ХАНДИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МОХС дээр 12-р сарын 1-нээс 12-р сарын 14-ний өдрүүдэд "Хүүхдүүд гайхамшигт итгэнэ" уламжлалт хандивын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Манай сурагчид, эцэг эхчүүд болон ажиллагсад асрамжийн төвийн хүүхдүүдэд зориулж 68 хайрцаг хичээллийн хэрэгсэл, ном, тоглоом, хувцас, гутал зэргийг цуглуулсан байна. 12 дугаар сарын18-нд МОХС-ийн суралцагчид багш нарын хамтаар 2 асрамжийн газар (Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор болон “Өнөр бүл” хүүхдийн төв)-т зочилон "Бремен хотын хөгжимчид" тоглолтоо үзүүлсэний дараагаар дээрх төвийн хүүхдүүдэд халуун сэтгэл шингэсэн бэлгээ гардуулав. Энэхүү сайн үйлсийн аян нь нийгэмд эерэг хандлага бий болгож, нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг хайрласан үйл ажиллагаа болсоноос гадна манай суралцагчид болон асрамжийн төвийн хүүхдүүдэд гүн сэтгэгдэл төрүүлсэн байна. С 1 по 14 декабря в нашей школе проходила ежегодная благотворительная акция «Пусть дети верят в чудо». Ученики и их родители, сотрудники школы собрали 68 коробок канцелярских товаров, книг, игрушек, одежды и обуви для детей из детских домов. 18 декабря 2024 года делегация нашей школы посетила 2 детских дома (Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор - специальный учебный комплекс для детей и молодежи и Өнөр бүл хүүхдийн төв - Детский центр “Большая семья”) с поздравлениями. Ребята из нашей школы показали красочный мюзикл “Бременские Музыканты”, а в конце мероприятия ребятам вручили подарки. Все зрители и участники данного мероприятия остались под большим впечатлением

ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТОД ОЛОН УЛСЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 оны 1-р сарын 05-09-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод олон улсын сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 8 баг оролцон ширүүн өрсөлдсөнөөс МОХС-ийн баг 5-р байр эзлэв. Мөн шилдэг тамирчнаар 10Г ангийн суралцагч М.Содбилгүүн шалгарлаа. Сагсан бөмбөгийн тамирчиддаа баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье! В дни зимних каникул в городе Иркутск (Россия) прошёл Международный новогодний турнир по баскетболу, в котором приняли участие 8 команд. Команда Совместной Российско-Монгольской школы в упорной борьбе заняла 5 место. Лучшим игроком признан М. Содбилгуун из 10Г класса. Желаем нашей команде успешных игр и, конечно, побед!

МОХС-ИЙН СУРАЛЦАГЧИД ТЭШҮҮРЭЭР ГУЛГАЖ СУРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Долоо хоног бүрийн пүрэв гарагт сургуулийн мөсөн гулгуурын талбай дээр тэшүүрийн сургалт явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 40 орчим суралцагч манай өндөр туршлагатай багш нарын удирдлага дор хичээллэж байна. Ирээдүйд эдгээр суралцагчдын дундаас уран гулгалтын аваргууд төрөхийг үгүйсгэх аргагүй юм. Тэшүүрийн тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье! Теперь ученики Совместной Российско-Монгольской школы имеют возможность научиться кататься на коньках. Каждый четверг на хоккейной коробке школы проходят занятия для желающих овладеть этим искусством. Около 40 учеников под руководством опытных наставников еженедельно постигают «азы» катания на коньках. И кто знает, может, среди них будущие чемпионы по фигурному катанию… Пожелаем нашим ребятам успехов.

“НОМИН ХОЛДИНГ” ГРУПП КОМПАНИ "ENTREPRENUER 2024" МЕРКУРИ МӨНГӨН ЦОМЫГ ХҮРТЭЖ ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "Entreprenuer 2023" Меркури цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь 27 дахь жилдээ зохион байгуулж, бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй Оны Шилдэг Аж Ахуй Нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдээс Гран при, Оны Шилдэг 10 аж ахуйн нэгж, тодорхой салбарын ENTREPRENEUR номинациудаар тэргүүлсэн шилдэг байгууллагуудыг тодрууллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд: Оны шилдэг аж ахуй нэгж номинацид: “НОМИН Холдинг” ХХК Меркури мөнгөн цом, Оны шилдэг Худалдааны салбар номинацид: “НОМИН Тав Трейд” ХХК, Оны шилдэг Даатгалын салбар номинацид: “НОМИН Даатгал” ХХК нар тус тус шалгарч Меркури хүрэл цомын эзэд боллоо. “НОМИН Холдинг” Групп компанийн хувьд Санхүүгийн бизнес, Импортын бизнес, Барилга үл хөдлөхийн бизнес, Технологийн бизнес, Борлуулалт үйлчилгээний бизнес гэсэн 5 багц бизнесийн чиглэлд 44 охин компанитай болтлоо өргөжин тэлж, жилдээ давхардсан тоогоор 30 сая гаруй хэрэглэгч үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилж байна. Энэ онд 15 томоохон төслүүдийг хэрэгжүүлж, нийт Ажилтнуудын цалинг 14-21% - аар өсгөж, Саятан сан, Койн, Хамт олны мөнгөн сан, Ажилтны сургалт, хөгжүүлэлтийн хөтөлбөрүүд, Хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд болон буцалтгүй тусламжууд зэрэг олголтуудад нийт 14,4 тэрбум төгрөгийг зарцуулж, улсын төсөвт 120 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Монгол улсын худалдааны салбарын шилдэг аж ахуй нэгж Алтан гадас одонт “НОМИН Холдинг” групп компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн татвар төлөлтөөр улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, Үндэсний хөрөнгө оруулалттай шилдэг групп компани болтлоо өргөжин тэлсэн нь өдөр тутамд үйлчлүүлдэг 1 сая орчим Номин бонус карттай үнэнч хэрэглэгчид, 11,000 харилцагч түншүүд болон 6,200 ажилтан албан хаагчдын хамтын ажиллагааны үр шимээр энэхүү шагналуудыг хүртэж байна.

ИПОТЕКИЙН 8% ЗЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ДАХИН НЭГ УДАА 6% ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ БА ТА ТУХАЙН ЛИНКЭЭР САНАЛАА ӨГӨӨРЭЙ

Ипотекийн 8% зээлтэй нийт 60.000 гаруй иргэн байдаг. Ипотекийн зээл 6% болсон ч 8%-иар авсан иргэд маань 6% руу шилжилгүй зээлээ төлсөөр байгаа. Иймд 8 % зээлтэй иргэдийг зээлээ төлсөн тохиолдолд 6% ийн ипотекийн зээл дахин нэг удаа авах боломжоор хангах БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙГАА УЧИР ИРГЭД САНАЛАА ИДЭВХТЭЙ ӨГЧ 33000-Т ЗААСАН ХУГАЦААНД ХҮРГЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. Ипотекийн 8% зээлтэй нийт 60.000 гаруй иргэн байдаг. Ипотекийн зээл 6% болсон ч 8%-иар авсан иргэд маань 6% руу шилжилгүй зээлээ төлсөөр байга а. Иймд 8 % зээлтэй иргэдийг зээлээ төлсөн тохиолдолд 6% ийн ипотекийн зээл дахин нэг удаа авах боломжоор хангах Шаардлагатай байна. Өргөдөл Ипотекийн 8% зээлтэй нийт 60.000 гаруй иргэн байдаг. Ипотекийн зээл 6% болсон ч 8%-иар авсан иргэд маань 6% руу шилжилгүй зээлээ төлсөөр байгаа. Иймд 8 % зээлтэй иргэдийг зээлээ төлсөн тохиолдолд 6% ийн ипотекийн зээл дахин нэг удаа авах боломжоор хангах Шаардлагатай байна. Өргөдөл Ипотекийн 8% зээлтэй нийт 60.000 гаруй иргэн байдаг. Ипотекийн зээл 6% болсон ч 8%-иар авсан иргэд маань 6% руу шилжилгүй зээлээ төлсөөр байгаа. Иймд 8 % зээлтэй иргэдийг зээлээ төлсөн тохиолдолд 6% ийн ипотекийн зээл дахин нэг удаа авах боломжоор хангах Шаардлагатай байна.

ДЭЛХИЙН ЦАСНЫ БАЯРТ МОНГОЛЫН МӨСӨН СИЙЛБЭРЧИД ТҮРҮҮЛЛЭЭ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-д "Дэлхийн цасны баяр" зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд олон орны мөсөн сийлбэрчид оролцсноос Монгол сийлбэрчид түрүүлжээ. Манай сийлбэрчид "Дуу хоолой" гэх бүтээлийг сийлсэн бөгөөд энэхүү бүтээл нь олны анхаарлыг татаад байна. Монголын "Шонхор" багийн хувьд "Дэлхийн цасны баяр"-т түрүүлсэн анхны Монгол баг болж байна.

ЦЕГ: БУСДЫН БИЕД ХАЛДАЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨНӨ ГЭЖ ЗАНАЛХИЙЛСЭН ЭТГЭЭДИЙГ ЦАГДАН ХОРЬСОН

Цагдаагийн байгууллагад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Манай дүүг найз залуу нь зодсон байна" гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагааг явуулж, холбогдогч Ж гэгчийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлан иргэн Э-н биед халдсан, амь насанд заналхийлсэн зэрэг үйлдлүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэж, иргэн Ж-д 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

1 ... 71 72 73 74 75 76 77 78 79 ... 384