НЭГҮҮН МЭДЭЭ
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн жил бүрийн эхний улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүргүүлэхээр заасан. Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар т өнөөдөр / 2025.03.28/ өнгөрсөн оны үйл ажиллагааныхаа тайланг хүлээлгэн өгч, тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцлоо. Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар “Тайланд тусгасан асуудлын хүрээнд хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа нь чухал байна. Төр иргэнээ хамгаалах үүрэгтэй. Үүнд бид анхаарч, гадны сайн туршлагуудаас нэвтрүүлэх хэрэгтэй юм” гэв. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх 2024 оны үйл ажиллагааны тайланг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, холбогдох санал , дүгнэлтийн хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын чуулган ы өнөөдрийн /2025.03.27/ хуралдааны эхэнд хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэ в. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д “ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ ” гэж заасныг УИХ-ын дарга танилцуулав. Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бөгөөд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжсэн учир Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт ийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлц сэн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ . Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Тус дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан бөгөөд Байнгын хороод Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, 1992 онд Үндсэн хуулиа баталж сонгуулийн тогтолцоо ны эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Б ие даан нэр дэвшигч нь тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруул ах квот тогтоох зохицуулалт нь тогтчихсон ойлголт гэж бодож байна. Х үн нэр дэвших хүсэл тэй байж болох ч иргэдийн сонголтын үр дүнгээр гарч ирдэг . Ө нгөрсөн жилийн сонгуул иар хамгийн багадаа 45 мянган хүний санал авч байж УИХ-ын гишүүн ээр сонгогдсон. 801 хүн дэмжиж гарын үсэг зурсан нь сонгуул ьд өрсөлдөх хэмжээнд хүлээн зөвшөөрч буйн илрэл бөгөөд ингэж хүлээн зөвшөөрөгдө ж байж бие даан нэр дэвшигч ийн хариуцлагын асуудал яригдах ёстой. 801 хүний гарын үсэг бол хүний сонгогдох эрхэд нөлөөл ж байгаа зүйл биш гэж үзэж байгаа учир Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн саналтай байна гэлээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, 19 92 оноос хойш парламентын есөн удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигч ид 801-ээс доошгүй тойргийн сонгогчдын гарын үсгийг цуглуулна гэсэн хуулийн заалт хэрэгжсэн . П арламентын сонгуульд бие дааж нэр дэвших эрхээ хязгаарлуулсан нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд дээрх асуудлаар гомдол гаргасан байна . 2016 онд дөрвөн хүн, 20 20 онд 14 хүн , 24 онд гурван хүн , сүүлийн гурван удаагийн парламентын сонгуульд нийт 21 бие даан нэр дэвшигч сонгуулийн тойргийн хороон оос баталсан маягтад 801-ээс доошгүй гарын үсэг цуглуулах асуудлаас болж сонгуульд оролцож чадаагүй гэсэн тоо баримт байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн гол агуулга нь шалгуур тавьж байгаа нь буруу биш. Гэхдээ тухайн тойргийн сонгогчдын тоотой харьцуулахад босго шалгуур нь өндөр байна гэж байгаа юм. Мөн бүртгэл маягтыг долоохон хоногийн хугацаанд с онгуулийн хорооны ажилтнууд түүврийн аргаар судалж, асуудалд хэлбэр төдий хандаж хүний сонгогдох эрхийг хязгаарлаж байна . Энэ үйл ажиллагаа нь хуульчлагдаагүй, журмаар зохицуулагдаж бай на гэж Үндсэн хуулийн цэц үзсэн байна. Үндсэн хуулийн цэц ийн дүгнэлтийн гол агуулга нь ийм байгаа. УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авна гэдэг нь бие даан нэр дэвшигч дэд шалгуур , босго огт тавихгүй гэсэн үг биш. У лс төрийн намыг байгуулахад 801-ээс доошгүй иргэний гарын үсгийг цуглуулахтай адилтга сан нь хэт өндөр шалгуур байна гэж Үндсэн хуулийн цэц үзсэн байна гэсэн хариултыг өгсөн. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг батлав. Дараа нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсл ийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав. Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээг баталж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 58 дугаар тогтоолыг баталсан юм. Мөн Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор зөвшилцөх шийдвэрийг гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэн, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон билээ. Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолыг баримтлан "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан хэмээн сайд Ц.Туваан танилцуулав. Монгол, Хятадын талын Ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар Талууд үндсэн гурван түвшний баримт бичиг байгуулахаар тохиролцсон. Энэ нь 1 дүгээрт Засгийн газар хоорондын энэхүү Хэлэлцээр, 2 дугаарт Ажлын хэсгийн түвшинд талуудын байр Протокол/энэхүү Протоколд мөн Харбин хотноо гарын үсэг зурсан. 3 дугаарт компаний хоорондын гэрээнүүдийг энэхүү Хэлэлцээрийг соёрхон баталсны дараа байгуулах аж. Хэлэлцээрийн төслийг тохирох явцад талууд: · төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр замаар гуравдагч талыг ачаа мөн тээврийг тээврлэх · төмөр замын бүтээн байгуулалтыг хэрхэн богино хугацаанд хэрэгжүүлэх · нүүрс худалдах, худалдан авах гэрээний хугацаа, нүүрсний хэмжээ, үнийш хэрхэн тогтоох · Нүүрсний олборлолтыг хэрхэн нэмэгдүүлэх, эрчим хүчний нүүрсний худалдаа · Бусад боомтуудын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүчний салбар, бусад дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж дээрх 3 түвшний баримт бичгүүдэд тусгахаар тохиролцсон г эсэн мэдээллийг сайд өгөв. Сайд Ц.Туваан, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, улмаар Монгол-Хятадын бусад 3 боомтыг төмөр замаар холбох, бусад томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэх юм. Үүний үр дүнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна хэмээн танилцуулав. Энэхүү хуулийн төслийг батлахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан юм. Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Хосбаяр төслийн зураг төсөл норм стандартыг хангаж байгаа эсэх, томоохон бүтээн байгуулалт, төслийн ажлуудын график, үе шатуудад онцгой анхаарах, хугацаа алдахгүйгээр төмөр замын асуудлыг судлах, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хот тосгон, суурьшлын бүсийн асуудлыг шийдвэрлэх, цогцоор нь анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай, боомтод ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөл, тоног төхөөрөмж, лаборатори бий болгох, малчдын асуудал, худаг ус, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар, хураамжаас тодорхой хувийг орон нутагт төвлөрүүлэх, үр өгөөжтэй байхад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Э.Болормаа төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Эрдэнэс-Тавантолгой” ХК төслийг хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байж хэрэгжилтэд анхаарах, орон нутгийн иргэдийн оролцоог хангах, орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй байхад анхаарч, үйл ажиллагаагаа цаг алдалгүй эхлэх шаардлагатай гэсэн саналтай байсан бол УИХ-ын гишүүн Х.Жангабыл нүүрсний чанарт анхаарах, шинээр нээх уурхайгаас гарах нүүрсийг борлуулах талаар гэрээнд тусгах, УИХ-ын гишүүн Д.Ганбат төслийг хэрэгжүүлэх явц, үр дүнд анхаарч хариуцлагатай ажиллахыг сануулжээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийн хэлсэн саналуудыг ажил хэрэг болгох, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр учраас харилцан ашигтай байх, авто зам болон тээвэр, боомтын орчин нөхцөлтэй холбоотой орон нутгийн хөгжил, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой холбоотой асуудлыг анхаарч ажиллахыг тэмдэглэжээ. Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсл ийг эцэслэн баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.27/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 30 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцсэн. Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцсэн байна. Дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Б.Болдбаатар, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг оролцжээ. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Г.Уянгахишиг нар тус тус танилцуулсан. Байнгын хороодын санал, дүгнэлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэнийг дурджээ. Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, П.Сайнзориг, А.Ариунзаяа, Э.Бат-Амгалан, Ш.Бямбасүрэн, О.Номинчимэг, Г.Очирбат, Ц.Баатархүү нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүдийн хийсэн ажлын тайлан хэмээх өнгөтэй, өртөг өндөртэй хэвлэмэл материалуудыг олноор тараах байдал хэтэрсэн учраас зарим иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байх. Гэхдээ гишүүдийн иргэд, сонгогчдодоо сүүлийн зургаан сар хийсэн ажлаа тайлагнах эрхийг нь хааж, Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга нарт ажлаа тайлагнах боломжийг олгосноор ялгамжтай байдлыг бий болгож байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ямар учраас ард түмний төлөөлөл болсон парламентын гишүүний иргэд, сонгогчидтой уулзах, тайлангаа тавих боломжийг хаах гээд байгаа юм бол гишүүд ард түмний саналыг авч сонгогдчихоод тайлангаа ч тавихгүй, уулзахгүй алга болдог байдлыг өөгшүүлсэн хууль болох вий гэсэн саналтай байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг сонгуулийн жил тайлан тавьж байгаа хүн бүр дараагийн сонгуульд өрсөлдөх биш, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулаад улс төрөөс холдох гэж буй хүмүүсийн боломжийг хаасан, нөгөөтээгүүр, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хязгаарлаж байна гэсэн байр суурийг илэрхийлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд цэцийн дүгнэлтэд дурдсан асуудал нь тараах материалын тухай хөндөж байгаагаас биш сонгогчидтой уулзахыг хориглоогүй тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүхэлд нь гуйвуулж болохгүй. Сонгуулийн сурталчилгааны тараах материал гэж юуг хэлэх юм гэдгээс эхлээд зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн,3.5 жилийн хугацаанд сонгогчид гишүүнээ хэдийнэ дүгнэсэн, таньсан байх тул үнэтэй, өнгөтэй зардал ихтэй сэтгүүл тараах нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсны дараа ажлын хэсэг гаргаад Улсын Их Хурлын гишүүдийн тайланг цахимаар эсвэл тараах асуудлыг тодорхой болгох, орон нутагт буй төрийн албыг гишүүд сонгуулийн сурталчилгаандаа татан оролцуулахгүй байх, төрийн өндөр дээд албанд сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд өөрийн нэртэй гарын бэлэг өгөхийг хориглох нь чухал гэж байлаа. Ингээд Байнгын хороодын саналаар хуулийн хэсэг, заалт бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцлоо. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Амьтны тухай хууль 2012 онд батлагдсанаар бүс нутгийн амьтны зүйлийн бүрдэл, тэдгээрийн тархац, нөөцийн судалгааг хийж, зэрлэг амьтны мэдээллийн санг тогтмол шинэчилсний үндсэн дээр зэрлэг амьтныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн байдаг. Монгол Улсад 1986 оны байдлаар 30 гаруй мянган чоно, 18 аймгийн нутаг дэвсгэрт тархсан гэж Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан судалгаанд дурджээ. Үүнээс хойш улсын хэмжээнд чонын талаар нарийвчилсан судалгаа, мэдээлэл байхгүй байгааг онцлов. Амьтны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас олгосон эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болох бөгөөд тус эрхийн бичигт иргэний овог, нэр, агнах, барих, агнуурын амьтны зүйл, тоо, агнах, барих хугацаа, газар, төлбөр хураамжийн хэмжээг нарийвчлан заадаг. Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2-т заасны дагуу чоно агнах, барих зөвшөөрлийг тав хүртэлх хоногийн хугацаатай олгодог байна. Мөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.2-т тус тус заасны дагуу Засгийн газрын 2023 оны Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай 260 дугаар тогтоолыг үндэслэн тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг 20 хувиар буюу 226 мянган төгрөгөөр, зөвшөөрлийн хураамжийг 2 хувь буюу 22600 төгрөгөөр тус тус тооцож, нэг чоно агнах зөвшөөрөл 248600 төгрөгийн үнэлгээтэй байгаа аж. Тулгамдаж буй асуудлыг тодорхойлбол: Нэгдүгээрт, ан агнах зөвшөөрлийн бичиг нь 5 хүртэлх хоногийн хугацаатай байдаг. Хэрэв тухайн хугацаанд ан хийж чадахгүй бол дахин сум орж, зөвшөөрөл авах шаардлага үүсдэг тул төлбөр төлж, зөвшөөрөл авах сонирхол байдаггүй байна. Хоёрдугаарт, хуульд заасны дагуу ан агнах зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх нь малчин иргэдийн хувьд хүндрэлтэй байдаг. Гуравдугаарт, малчид, иргэд зөвшөөрөлгүй чоно агнавал өндөр торгууль төлөх учраас амь нас, мал сүргээ чоноос хэрхэн хамгаалахаа мэдэхгүй байгааг О.Амгаланбаатар гишүүн танилцуулгадаа дурдсан. Мөн тэрбээр, торгууль, нөхөн төлбөрийн хэмжээ Засгийн 2023 оны амьтны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай 260 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу чонын экологи, эдийн засгийн үнэлгээг 1 сая 130 мянган төгрөгөөр тогтоосон байна. Зөвшөөрөлгүй чоно агнасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу торгууль төлөхөөс гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасны дагуу 2 сая 260 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлдөг. Иймд Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд “амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй" гэсэн 25.7 хэсэг нэмэхээр тусгасан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 25.1 дэх заалтад "Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай болон үйлдвэрийн зориулалтаар агнуурын амьтан агнах барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна" гэсэн заасан байдаг хэмээн төсөл санаачлагч гишүүн танилцуулсан. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Хууль санаачлагч Амьтны тухай хуулиар чоно агнахад заавал хураамж төлж, зөвшөөрөл авах ёстой гэж хуульчилсан нь өргөн уудам нутаг дэвсгэрт нүүдлийн соёлтой амьдарч байгаа малчин иргэдийн бодит амьдралд нийцэхгүй байгаа. Гэнэтийн үед буюу амь нас, мал сүргээ хамгаалах шаардлага үүссэн тохиолдолд зөвшөөрөл авалгүй чоно агнавал малчин, иргэд торгууль, төлбөр төлөх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах, өмчтэй байх эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн гэв. Мөн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэснийг онцолж байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа чоно агнахыг хориглосон шийдвэр гаргах болсон шалтгаан нь монголчууд чонын авыг устах хэмжээнд хүртэл хийсэнтэй холбоотой гэв. Мөн хуулийн төсөл батлагдсанаар чоно агнах явдал эргээд хязгаарлалтгүй байдалруу шилжих вий гэсэн болгоомжлол байгаа тул үүнийг хэрхэн зохицуулах талаар тодруулав. Төсөл санаачлагч гишүүн О.Амгаланбаатар, Монгол Улсад 2000-2012 он хүртэл чонын тоо толгой нь багассан шалтгаан нь хятадууд чоныг өндөр үнээр авах болж, арилжааны зориулалттай хядлага болсноос үүдэлтэй. Иймд хуулийн төсөлтэй холбоотойгоор хавтгайрсан чонын ан хийх явдал гарахгүй гэдэгт итгэлтэй байна хэмээн хариулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай чонын тоо толгойн талаар 40 жилийн өмнө судалгаа хийсэн байна. Говийн болон зүүн аймгуудад талын саарал чоно үзэгдэхээ байсан. Үүнд салбарын яам саарал чонын тоо толгойг судлах, хамгаалах, ан агнуурт хяналт тавихад ямар бодлого баримталж байгааг лавлав. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариултдаа, 2004 онд Биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар 10 мянга орчим саарал чоно байна гэж тогтоосон. Саарал чоно нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр ховордож болзошгүй гэж үнэлэгдсэн байдаг. Байгалийн эко тэнцвэрийг хадгалагч амьтан гэж үздэг. О.Амгаланбаатар гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд нэг заалтыг л тодорхой ойлгомжтой болгосон Өөрөөр хэлбэл, малчид, иргэд амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн заалт хамаарахгүй гэж тодорхой заасан тул хуулийн төслийг дэмжиж байгаагаа дурдсан Энэ үеэр Улсын Их Хурлын дарга, жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт "Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио ажиллах" дадлага болдгийг мэдэгдээд хуралдааныг өндөрлүүллээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Улсын Их Хурал дахь Монгол-Индонезийн парламентын бүлгийн дарга цахим уулзалт хийлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол - Индонезийн п арламентын бүлгийн дарга Л.Соронзонболд , тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нар өнөөдөр ( 2025.03.26 ) Б үгд Н айрамдах И ндонез У лс ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн , тус танхим дахь Индонез - Монголын парламентын бүлгийн дарга ноён М.Х.Муфиди тэргүүтэй гишүүдтэй цахим уулзалт хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол - Индонезийн п арламентын бүлгийн дарга Л.Соронзонболд уулзалт ийнхүү цахимаар болж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд парламентын бүлэг хоорондын харилцаа чухал ач холбогдолтой г онцоллоо. Т алууд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан сайн туршлага солилцохоор санал нэгдэв. Мөн цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлэх талаар санал солилцон, парламентын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ цохон тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр (2025.03.26) өргөн мэдүүллээ. Сайд Н.Учрал, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим болон цахим бус хэлбэрээр хууль бусаар мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах замаар мөнгө угаах, бусдыг залилах, татвар төлөхөөс зайлсхийх эдийн засгийн гэмт хэрэг олон гарах болсныг дурдав. Сүүлийн 3 жилийн хугацаанд давхардсан тоогоор хууль бус мөрийтэй тоглоомын 350-450 орчим сайт үйл ажиллагаа идэвхтэй явуулж ирсэн бөгөөд цахим болон бооцоот мөрийтэй тоглоом эрхэлдэг гадаадын хуулийн этгээдийн үйл ажиллагаа түгээмэл байгаа нь шийдвэрлэх зайлшгүй тулгамдсан асуудал болжээ. Бооцоот тоглоомын сайтаар дамжуулан гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул цахимаар хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулсан 6036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлаад байгаа аж. Манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй үйлдлийг таслан зогсоох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төсөлд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор тусгасан байна. Хуулийн төслийн хамт Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн, зуучилсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.03.26) өргөн барив. Соёрхон батлах хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт нь Транс-Азийн төмөр замын сүлжээнд төмөр замууд хооронд, төмөр замууд болон гаалийн байгууллагууд хооронд харилцан тээврийн цахим мэдээлэл солилцох ерөнхий зарчмуудыг тодорхойлсон байна. Энэ нь тус хэлэлцээрийн оролцогч талуудын улс хоорондын төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох үйл ажиллагааг харилцан уялдуулах зохицуулалт буюу ерөнхий удирдамжийг шинээр бий болгосон хэмээн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

УРАН ДЭМЖИГЧ, ГАДНЫ ТЭЖЭЭВЭР ТРОЛЛУУД ИХЭВЧЛЭН ИЙМЭРХҮҮ Л АМЬТАД БАЙДАГ.

Өнөөх аймшгийн харцтай гөлийсөн амьтан чинь угаасаа гэмт хэрэгтэн байж шүү! Цаанаасаа л сэжиг цаашаа харагдаад байсан нь учиртай байж! Уран дэмжигч, гадны тэжээвэр троллууд ихэвчлэн иймэрхүү л амьтад байдаг. Тэгшбаяр гэгч нь ч ялгаагүй, өчнөөн л олон гэмт хэргийн бүртгэлтэй, өнөөх хүүхэн нь ч бас Рио Тинто мэтийг аймар өмөөрч хамгаалж ярьдаг байсан чинь угаасаа ажилчин нь (2007-2010 онд) явсан этгээд гэх мэтээр.......... гэснээс тэр гурвын харц нь цаанаасаа айдас хүйдэс жихүүдэс төрмөөр хүүхэн хараа мэт нь нэг л сонин......... ...... За тэгээд энэ мэдээллийг уншаарай! Нэг хэсэг монголын зарим дипломатууд байсхийгээд л хууль бус наймааны хэрэгт холбогддог байв. Харин коронавирусийн халдвар гарч, ихэнх улс орнууд хилээ хааснаар энэ төрлийн асуудал нэг хэсэгтээ л нам гүмхэн байсан. Гэтэл энэ сарын 7-нд Монгол Улсын иргэн Д.Далайжаргал Украинаас Унгар руу нэвтрэх гэж байгаад Унгарын хил гаалийнханд саатуулагдсан гэх мэдээлэл цацагджээ. Тэрбээр Монгол Улсын дипломат паспортоор хил нэвтрэхийг завдсан бөгөөд Унгарын талын шалгалтаар түүний паспорт Монголын ГХЯ-наас 2020 онд хүчингүй болгосон паспортын жагсаалтад бүртгэгдсэн байжээ. Д.Далайжаргал нь Европт эрэн сурвалжлагдаж байсан, 2003-2007 онд Беларусийн Брестэд суух консулаар ажиллаж байхдаа Польш улсад тамхины хууль бус наймаа, мансууруулах бодис тээвэрлэсэн Монгол Улсын иргэн н.Цэвэгмид гэгчийг шүүхээс батлан даалтаар гаргаж аваад оргуулсан учраас Польш улсад саатуулагдаж байсан гэх мэдээлэл ч байна. Европын орнуудын хар дансанд бүртгэгдсэн гэх Д.Далайжаргал дипломат паспортоо 2018 онд авч байжээ. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын сайд хийж байсан үетэй таарч байгаа юм. Д.Далайжаргалыг УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Цогтбаатарын нарын фракц хамгаалдаг гэх чиг жуг яриа ГХЯ-нд чих дэлсэж байдаг. Учир нь түүнийг Польш, Францад тамхины наймааны хэрэг мандуулаад ирсэний дараа 2011 онд Сү.Батболд Ерөнхий сайдын суудлыг С.Баяраас авч таарчээ. Улмаар Д.Далайжаргалд хариуцлага тооцохгүй, харин ч тушаал дэвшүүлэн, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж байсан аж. Ер нь Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед хууль бус наймаа их гарч байсныг УИХ-ын чуулган, байнгын хорооны хурал дээр ихээхэн шүүмжилж байсан. Тодруулбал, Д.Цогтбаатарын жолооч Д.Эрдэнэбаяр Турк улсаас Герман руу 70 кг мансууруулах бодис оруулах гэж байгаад баригдаж, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд шившиг болгож байлаа. Энэ удаа ч Гадаад харилцааны яамнаас угшилтай Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын фракцын хүн гэгдэх, хар тамхины сүлжээний гол санхүүжилтийг атгадаг байж мэдэх Д.Далайжаргал баригдаж, улс орны нэр хүндийг дахин шороотой хутгалаа. эх сурвалж : ardchilal.mn

“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн Үндэсний хороо, Жендэрийн Үндэсний хорооны дэргэдэх Бодлогын зөвлөл хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр / 2025 . 03 . 25 / зохион байгууллаа. Тус х элэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Д.Энхзаяа, Б.Мөнхсоёл, С.Замира болон Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр болон төрийн захиргааны төв байгууллагууд /16 яам/, тэдгээрийн харьяа агентлаг, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 100 орчим хүн оролцов. Хэлэлцүүлгийн зорилго нь “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын ач холбогдол, үр нөлөөг таниулах, оролцогч талуудын ойлголт, зорилгыг нэгтгэх үйлдэлд уриалах, сайн туршлагыг түгээх, бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа чиглүүлэгчээр ажиллав. Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газраас баримталж буй бодлого”-ын хүрээнд мэдээлэл хийлээ. Тэрбээр, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин бага, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү 12 хувьтай байгааг дурдлаа. Салбарын яамнаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Асрахуйн үйлчилгээний тухай хуулийн төсөл зэрэгт шинэчлэл хийхээр төлөвлөж байна гэлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн анхаарах асуудал” сэдэвт илтгэлдээ, хүүхдийн хөдөлмөрийн өнөөгийн байдлын талаар тоон судалгааг танилцуулж, хүүхэд ажил, хөдөлмөр эрхлэхээс үүдэх сөрөг үр дагавар, хөдөлмөр эрхлэх эрсдэлтэй хүүхдүүдийн талаар онцоллоо. Мөн хөдөлмөрлөх эрхийн зөрилтэй холбоотой тоон мэдээллээс дурдахын зэрэгцээ уг зөрчилд ажлын байрны дарамт өндөр байгааг дурдав. Хэлэлцүүлэг Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаярын “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт- салбаруудын түвшинд” сэдвийн хүрээнд бодлогын зорилт, хэрэгжүүлэх чиглэл, үйл ажиллагааны талаарх илтгэлээр үргэлжилсэн. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс “Жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёл, ажлын орчин”, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албаны зөвлөх А.Амарбал “Аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн тухай хууль дахь жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн заалтуудыг хэрэгжүүлж буй туршлагын судалгааны тайлан”-гаасаа танилцуулав. Түүнчлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд ерөнхийлөгч, Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Я.Алтантуяа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал, “Мобиком” корпорацийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Түвшинжаргал нар “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, дарамт ялгаварлан гадуурхалтаас ангид орчин бүрдүүлэх”, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, Хаан банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр нар “Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй хүргэх” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлийн хүрээнд асуулт асууж, санал солилцож, байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороонд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулахад холбогдох талууд хамтран ажиллана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол-Словенийн парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Словенийн парламентын бүлгийн дарга Б.Түвшин өнөөдөр ( 2025.03.25 ) Бүгд Найрамдах Словени Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Словени-Монголын парламентын бүлгийн дарга, хатагтай Сузана Леп Шименкотой цахим уулзалт хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин парламентын бүлгүүдийн анхны уулзалт ийнхүү цахимаар болж, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож байгааг бэлгэшээж байгаагаа илэрхийлээд, Улсын Их Хурлын бүрэлдэхүүн Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу өргөжин, 126 гишүүнтэй болж чадавхажсан тул хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Үндэсний Ассамблейн гишүүн Сузана Леп Шименко Монгол, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг 2023 онд тэмдэглэн өнгөрүүлсэн, Монгол Улсын Гадаад харилцааны сайд тус улсад айлчилсан болон Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч, хатагтай Наташа Пирц Мусар 2024 онд манай улсад төрийн айлчлал хийсэн зэргийг дурдан, хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжиж буйг нотлон өгүүлээд, 90 гишүүнтэй Үндэсний Ассамблейн ээлжит сонгууль ирэх онд болох талаар танилцуулав. Парламентын бүлгийн дарга нар хоёр улсын эдийн засгийн болон эрх зүйн салбарын харилцааг идэвхжүүлэх, хөдөө аж ахуйн, газар тариалан, аялал жуулчлал болон ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцож, дараа дараагийн уулзалтуудаар эдгээр асуудлыг нэг бүрчлэн сэдэвчлэн ярилцаж, холбогдох Байнгын хороод, яамдын төлөөллийг оролцуулан ажил хэрэгчээр хэлэлцэхээр тогтлоо. Цахим уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Словенийн парламентын бүлгийн гишүүн Л.Соронзонболд, Г.Очирбат, Словени-Монголын парламентын бүлгийн Нарийн бичгийн дарга Само Новак нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 800 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээнд 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн 37 байгууллага, ерөнхий боловсролын 16 сургууль, 37 цэцэрлэг, сууц өмчлөгчдийн 64 холбоо нэгдэж, орчны 50 метрээ цэвэрлэв. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 40 байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хөшөө дурсгал, хайс хашлага, хогийн сав, сандал, нийтийн тээврийн автобусны зогсоолуудыг угааж, цэвэрлэв. Хог тээврийн байгууллагууд 2.1 сая мкв талбайгаас 800 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

1 ... 73 74 75 76 77 78 79 80 81 ... 393