НЭГҮҮН МЭДЭЭ
ХАЙНАНИЙН “PHOENIX” ЗОЧИД БУУДЛЫН 21 ДАВХРААС УНАСАН НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГА О-ГИЙН ЦОГЦСЫГ УЛААНБААТАР ХОТОД АВЧИРЧЭЭ

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрынхан 15 хүний бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын Саняа хотын Хайнань аралд амарч яваад, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.Отгонбаяр өндрөөс унаж амиа алдсан юм. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. Талийгаач аравдугаар сарын 17-ны 21:00 цагт Улаанбаатараас Саняа чиглэлд “Хүннү эйр” ХХК-ийн нислэгээр нисчээ. Таван цаг ниссэний дараа БНХАУ-ын Саняа хотод бууж, аяллын компанийн автобусаар “Phoenix Island Resort”-д хүрсэн байна. Эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээллээр “Талийгаач болон түүний ажлынхан нэг автобусанд явсан. 15 хүнийг баг болгоод нэг автобусанд хуувиарлаж, үйлчилдэг юм. Монголоос олон компани Хайнань руу аялалд явуулдаг ч гэсэн энд ирээд нэг компани хариуцдаг. Талийгаач нэг эрэгтэйн хамт “Phoenix” зочид буудлын С барилгын 21 давхарт байрласан. Тухайн зочид буудал нь 33 давхар. Монголчууд 16-23 давхарт нь байрлаж байсан. Талийгаачийн өрөө нь баруун тийшээ буюу В блокын чиглэлд харсан байсан юм билээ. Зочид буудлын доод хэсэгт хүүхдийн тоглоомын талбай, усан сан, явган хүний зам, В, С блокыг холбосон гүүр байдаг. Талийгаач 21 давхраас унахдаа тоглоомын талбайн хэсэгт унасан байж болзошгүй. В блокоос харуулсан хяналтын камерт тэгж харагдаж байгаа юм байна лээ” гэв. Талийгаачийг өндрөөс унасан даруй аяллын компанийн хөтөчийг дуудаж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ. БНХАУ-ын цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, хэд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авсан байна. Харин хөтөч, аяллын компанийнхан хамт байгаагүй учраас тайлбар авах шаардлагагүй гэж үзжээ. Осол болдог өдөр талийгаач аяллын хөтөлбөртөө хамрагдаж, сэтгэл санаа нь хэвийн байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тэрээр осол болдог өдөр зочид будлаасаа 90 км-ийн зайтай байрлах “Атлантис” усан паркт хамт олонтойгоо хамт тоглож, ойн сангаар аялжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Талийгаач Хайнань хотод очоод тав хонож байсан. Хоёр хоногийн дараа буюу аравдугаар сарын 24-нд Монгол руу нисэх байсан. Аяллын хөтөлбөртөө хамрагдаж, автобуснаас буухдаа хэвийн харагдсан. Чухам яагаад өндрөөс унах болсныг мэдэхгүй байна. Хэргийн газрын үзлэг, хяналтын камерын бичлэгээр талийгаач өөрөө унасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа. Ийм учраас хамт явсан хүмүүсийг нь Монгол руу буцаасан” гэв. ТАЛИЙГААЧИЙН ЦОГЦСЫГ УЛААНБААТАР ХОТОД АВЧИРЧЭЭ Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг тэргүүтэй албан хаагчдыг Монгол руу буцаажээ. Мөн талийгаачийг цогцсыг өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод авчирсан гэнэ. БНХАУ-ын цагдаагийн байгууллага урьдчилсан байдлаар уг хэргийг гадны нөлөөгүй гэж үзэж байгаа аж. Харин талийгаачийг сэтгэл санааны хямрал, дарамтлуулсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хэрэг гарснаас хоёр хоногийн дараа талийгаачийн ар гэрийн Хайнань аралд ирсэн. Улаанбаатараас нисээд, шөнө буусан юм байна лээ. Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн байгууллагатай уулзаж, Элчин сайдын яамаар дамжуулан мэдээлэл авсан. Ар гэрийнхнийг нь хувьд гомдолтой байгаа. Гадны нөлөөтэй байж болзошгүй гэж хардаж байгаа гэсэн. Хүнээ алдсан хүмүүс ч аргагүй шүү дээ” гэв. Харин уг харамсалтай хэргийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл ирсэн. Монгол Улсын иргэн өндрөөс унаж амиа алдсан. Хамгийн түрүүнд Бээжин дэх Элчин сайдын яам, Консулын газар БНХАУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Тухайн иргэний талаар мэдээлэл өгч болохгүй. Ар гэр, амьдралын асуудлыг хуулийн байгууллага шалгаж тогтооно. Урьдчилсан байдлаар "гаднын нөлөөгүй" гэдэг мэдээллийг Хятадын хуулийн байгууллагаас өгч байна. Ар гэр нь очиж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдал, ар гэрийг нь бодоод асуудалд хүндэтгэлтэй хандахыг хүсч байна" гэжээ. Талийгаач Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн даргаар ажилладаг байсан. Тэрээр өмнө нь Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ. Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

“ШАНГРИ-ЛА”ТӨВИЙН ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ХЭСЭГТ ГАРСАН ГАЛЫГ УНТРААХААР ШУУРХАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Шангри-Ла худалдаа үйлчилгээний төвд гал гарч, иргэдийг яаралтай гаргаж эхэллээ. Үйлчилгээний төвийн 3-4 давхарт гал гарсан байх магадлалтай аж. Яг одоо Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна.

АПУ КОМПАНИ ХҮНИЙ НӨӨЦИЙН УРАМШУУЛАЛ ХӨНГӨЛӨЛТИЙН ЦОГЦ CИСТЕМ БҮХИЙ "NOVA EMPLOYEE LOYALTY" ХӨТӨЛБӨРИЙГ ЦАХИМ ПЛАТФОРМООР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

АПУ компани хүний нөөцийн урамшуулал хөнгөлөлтийн цогц cистем бүхий "NOVA EMPLOYEE LOYALTY" хөтөлбөрийг цахим платформоор хэрэгжүүлж эхэллээ. Бид хүн төвт бодлого, хүчирхэгжсэн хамт олон хэсгийн хүрээнд ажилтан бүрийн нийгмийн хэрэгцээ, тогтмол урамшуулал, сургалт хөгжил, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ гэх мэт цогц хүний нөөцийн урамшуулал хөнгөлөлтийн үйл ажиллагааг багтаасан цахим платформ бүхий "NOVA EMPLOYEE LOYALTY" хөтөлбөрийг хөгжүүлж, нэвтрүүлэхэд бэлэн боллоо. АПУ компани ур чадварт суурилсан хамт олон байх алхмуудыг шат дарааллан хийж, хүний нөөцийн инновацлаг орчин үеийн дижитал хөтөлбөрүүдийг ийнхүү санаачлан ажилласаар байна. ҮРГЭЛЖ ХӨГЖИЛ ДЭВШИЛ ӨӨДӨӨ #APUCompany #helloapu #NovaEmployeeLoyalty

ХХААХҮЯАМНААС ШИЛДЭГ 10 ҮЙЛДВЭРЛЭГЧИДИЙГ ШАЛГАРУУЛЖ, ТӨВИЙН БҮСЭЭС АПУ ДЭЙРИ -МОНГОЛ СҮҮНИЙ ҮЙЛДВЭР ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд хүнс хөнгөн үйлдвэрийн 100 гаруй байгууллага, хувиараа бизнес эрхлэгч нар өөрсдийн бүтээгдэхүүнээр 2 өдрийн турш үзэсгэлэн гарган оролцож амжилттай өндөрлөв. "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчийг жил бүр шалгаруулж урамшуулахаар заасан байдаг. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар-2024” баярын хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг 10 үйлдвэрлэгчийг бүс бүрээс шалгаруулсан бөгөөд Төвийн бүсээс тэр дундаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг нийт хүнсний үйлдвэрүүд дундаас шилдэг үйлдвэрлэгчээр АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэр шалгарлаа. 2006 оноос эхлэн “Цэвэр сүү” үйлдвэрлэж, 2017 онд бие даан өргөжсөн "АПУ Дэйри" Монгол сүүний үйлдвэр нийт 9 брэндийн 100 гаруй төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа үйлдвэрлэж байгаа юм. "АПУ Дэйри" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: АПУ ДЭЙРИ Монгол сүүний үйлдвэрийн нийт ажилчид болон 1000 гаруй малчид, ферм, саальчин бүсгүйчүүдийн өмнөөс энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна. Бид Монгол хүний эрүүл мэндийн төлөө сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээнд нь хэвшүүлж, орчин цагийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг хүргээд багагүй хугацааг өнгөрүүллээ. Бид цаашид органик хүнсийг хөгжүүлж, өдөр тутмын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл хүнс хэрэглэж эрүүл хүн байхыг уриалж манлайлан ажиллах болно хэмээн онцоллоо.

МОНГОЛ УЛСЫН НИЙТ СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ АПУ ДЭЙРИ - МОНГОЛ СҮҮНИЙ ҮЙЛДВЭР ТЭРГҮҮЛЛЭЭ

Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд хүнс хөнгөн үйлдвэрийн 100 гаруй байгууллага, хувиараа бизнес эрхлэгч нар өөрсдийн бүтээгдэхүүнээр 2 өдрийн турш үзэсгэлэн гарган оролцож байна. "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчийг жил бүр шалгаруулж урамшуулахаар заасан байдаг. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар-2024” арга хэмжээний баярын хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг 10 үйлдвэрлэгчийг бүс бүрээс шалгаруулсан бөгөөд Төвийн бүсээс шилдэг үйлдвэрлэгчийн нэгээр АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэр шалгарлаа. 2006 оноос эхлэн “Цэвэр сүү” үйлдвэрлэж, 2017 онд бие даан өргөжсөн "АПУ Дэйри" Монгол сүүний үйлдвэр нийт 9 брэндийн 100 гаруй төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа үйлдвэрлэж байна. "АПУ Дэйри" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: АПУ ДЭЙРИ Монгол сүүний үйлдвэрийн нийт ажилчид болон 1000 гаруй малчид, ферм, саальчин бүсгүйчүүдийн өмнөөс энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна. Бид Монгол хүний эрүүл мэндийн төлөө сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээнд нь хэвшүүлж, орчин цагийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг хүргээд багагүй хугацааг өнгөрүүллээ. Бид цаашид органик хүнсийг хөгжүүлж, өдөр тутмын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл хүнс хэрэглэж эрүүл хүн байхыг уриалж манлайлан ажиллах болно хэмээн онцоллоо.

“АПУ”ХХК ЖИЛ БҮРИЙН УЛАМЖЛАЛАА ДАГАН ХАМТ ОЛНООРОО “ТУНГАЛАГ ТУУЛ” - МОД ТАРИХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Бид жил бүрийн уламжлалаа даган хамт олноороо “Тунгалаг Туул” - Мод тарих өдөрлөгийг зохион байгууллаа. АПУ компани Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж энэ жил 1500 модыг Инчон мөрөөдлийн төгөлд ийнхүү суурилууллаа. Бид “Бахархалт Монгол” тогтвортой хөгжлийн стратегийн Ногоон, цэвэр тунгалаг хэсэгтээ ирээдүйн дэлхийгээ эрүүл ногоон байлгахын төлөө зорилт тавин ажилласаар байна. Ногоон ирээдүйн төлөө ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ #APUSustainability #ProudlyMongolian #GreenAndClean

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 2024 ОНЫ ЭЭЛЖИТ ЦЭРЭГ ТАТЛАГА ЕБ-ЫН 34-Р СУРГУУЛЬ ДЭЭР ЯВАГДАЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын захиармжаар 2024 оны II ээлжийн цэрэг татлагын ажил 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд дүүргийн Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн байранд явагдаж эхэллээ. 2024 оны II ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нээж, дүүргийн цэргийн насны залуусыг Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж, ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн цэрэг татлага нь олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан бүх талбайг камержуулсан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглосон, нарийн шинжилгээнүүдийг цэрэг татлагын байранд авч, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж байна Цэргийн насны залуучууд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ Цэрэг татлагын товчоонд ирж хамрагдана. Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын товчоо

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО /2024.10.17/

Өнөөдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргаар Чулуунбаатарын Бат-Оргилын нэрийг дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Ч.Бат-Оргилын ажлын туршлагаас дурдвал: Эдийн засагч мэргэжилтэй, 2010-2015 онд “Улаанбаатар БҮК” ХК-д эдийн засагч, 2016-2020 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын Зөвлөх, 2020-2024 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын Тамгын газрын Иргэд, олон нийттэй харилцах албаны дарга, 2024.07 сараас УИХ-ын гишүүний зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Мөн тус хуралдаанаар Хан-Уул дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн Засаг даргаар ажиллаж буй Б.Цэрэнг улираан томилохоор нэр дэвшүүлж, саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид уламжлахаар болов. Б.Цэрэнгийн ажлын туршлагаас дурдвал: Хуульч, эрх зүйч мэргэжилтэй, 1992 – 1999 он Монголын Хөрөнгийн биржийн харьяа Үнэт цаасны “Мэргэн санаа” компани, туслах ажилтан, дилер, Гүйцэтгэх захирал 1999 – 2002 онд “Сүү” ХК-д Гүйцэтгэх захирал 2003 – 2006 онд “Улаанбаатар сүү” ХХК-д Захирал 2007 – 2008 онд “Номин холдинг” ХХК, салбар дэлгүүрийн эрхлэгч 2010 – 2011 онд “Энко трейд” ХХК, бизнесийн зөвлөх 2013 – 2016 онд ХУД-ийн МАН-ын хорооны орон тооны дэд дарга 2016 – 2020 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга 2020 – 2024 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч, дүүргийн менежер 2024 оны 7 сараас Хан-Уул дүүргийн Засаг дарга ажиллаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА НАМЫН ДАРГАА ШҮҮМЖЛЭВ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа ирцээ бүртгүүлээд танхимыг орхисон гишүүдийг шүүмжлэв. Тэрээр “УИХ-ын гишүүд өглөө ирж, ирцээ бүртгүүлж, үгээ хэлчхээд гараад явчихдаг. Сая өдрийн хоолоо идэх гээд олон гишүүн гараад явчихлаа. Хоолоо идэлгүй энд сууж буй цөөн гишүүддээ баярлалаа. Өрөөнөөсөө чуулганы хуралдааныг үзээд сууж байдаг гишүүд бий. Манай намын дарга Б.Батбаатар сонгуульд сүүдрийн Засгийн газар байгуулах амлалт өгсөн. Гэтэл чуулганы хуралдаандаа суухгүй байгааг би их гайхаж байна. Сөрөг хүчний намуудын дарга нар чуулгандаа суухгүй байна. Би УИХ-ын Ёс зүйн хороогоор шүүгдсэн хүний хувьд үүнд бухимдаж байна. Д.Амарбаясгалан дарга та үүнд анхаарна уу” гэв. Тэрээр чуулганы танхимд буй гишүүдээс ууртай байсандаа уучлал хүслээ.

БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ШИЛЭН ДАНСЫГ 7 САР ХӨТЛӨӨГҮЙ Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХЭНЭГГҮЙТЭЛ П.НАРАНБАЯРТ ХАЛДЖЭЭ

Монгол Улсад шилэн дансны тухай хууль 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилттой. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар тус хуулийг дагаж мөрдөх үүрэг хүлээх бөгөөд шилэн дансаа тогтмол хөтлөх учиртай. Тэгвэл Боловсролын яам shilendans.gov.mn сайтад хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалтын мэдээллээ 2024 оны нэг сараас хойш огт оруулаагүй байна. Мөн төсөв, гүйцэтгэлийн мэдээллээ ч бүрэн оруулаагүй харагдаж байна. Одоогоор тус яамыг П.Наранбаяр удирдаж буй. Түүний өмнө Л.Энх-Амгалан боловсролын сайдаар ажиллаж байв. Ингээд харвал Л.Энх-Амгалангийн үед шилэн дансыг олон сар дараалан хөтлөөгүй байгаа бөгөөд түүний халааг одоогийн сайд ч авчээ. Учир нь тэрбээр долоон сард томилогдсон ч энэ хугацаанаас хойш тус яам мөн л шилэн данс хөтлөөгүй хэвээр байна.

1 ... 65 66 67 68 69 70 71 72 73 ... 370