Т.ДОРЖХАНД ХҮН-АА МАН-ЫН “УГЖНЫ ХУРГА” БОЛГОЖ ДЭЭ

Улстөрийн нам, эвслүүд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, ил болголоо. МАН, АН-ын хувьд дотоод зодоон нь дуусаагүй хэвээр байгаа бол ХҮН-ын хувьд аниргүйхэн асуудлаа цэгцэлсэн мэт харагдаж байгаа.

Гэвч ХҮН-ын хувьд МАН-ын “угжны хурга” гэгддэг байснаа баталсан нэрсээ ил болгож байна. Тухайлбал, ХҮН-аас олон нийтэд танигдсан УИХ-ын гишүүн, намын дарга Т.Доржханд жагсаалтыг тэргүүлж, Л.Энхнасан, Г.Уянгахишиг, Б.Найдалаа, Б.Мөнхсоёл, Д.Гантулга нарыг араасаа дагуулжээ.

Харин тойргуудад эгээ л хэний ч танихгүй хүмүүсийн нэрийг зоосон байгаа нь ХҮН энэ удаагийн сонгуульд сонгогчдын саналыг авч, парламентад суудал авахын тулд оролцохгүй нь тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ХҮН-ынхан сонгогчдын саналыг хуваах тактик ашиглах нь гэсэн үг. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ХҮН-ын санхүүжилт “ах” намаас олгогдож байгаа тухай ч ам дамжигдаж байгаа юм.   

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.