МАН-Д ТООНООР ОРЖ, АЛБАН ТУШААЛД ГОРИЛОГСОД

МАН УИХ-ын сонгуульд жагсаалтаа архитектор залуугаар толгойлуулж, нийгмийн салбар бүрийн төлөөллийг багтаасан нь тун ч оновчтой сонголт болж, нийтийн талархлыг хүлээгээд байгаа. Түүнчлэн жендерийн тэгш байдлыг ханган эрэгтэй, эмэгтэй 1:1 зарчмаар нэр дэвшилтэд анхаарсан зэрэг нь жагсаалтыг өнгөн талаас нь гоё, сайхан харагдуулж байгаа ч цаад утгаараа бол албан тушаалын төлөөх нөхөд л байна.

Гэхдээ тэдний дунд ёстой л “гуя дагасан хүзүү” гэчихмээр нөхөд олон байна. Тухайлбал, жагсаалтын 10-т УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга түүнээс хойш Хотын орлогч О.Номинчимэг, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ТВ-9 телевизийн захирал асан, Соёлын дэд сайд П.Баттөр, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, Хотын орлогч асан Н.Баярчимэг, МТЗ-ын хэлтсийн дарга Т.Сайнжаргал нар эхний 30-д байна.

Өөрөөр хэлбэл, гаднаа гяланцаг, дотроо паланцаг жагсаалт болчихов уу гэх хардлагыг төрүүлэх нь гарцаагүй. Учир нь, дээрх нэр бүхий сайдуудын ихэнх нь МАН-д тооноор орж, албан тушаалд амархан томилогдсон хүмүүс.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.