МАН-ЫН ТОМ ХАНДИВЛАГЧ, МӨНГӨТЭЙ АЙЛЫН ЭРХ ОХИН Ч.НОМИН

МАН Соёлын сайд Ч.Номинг СХД буюу УИХ-ын IX тойрогт нэр дэвшүүлэхээр зарласан. Хөөрхий Ч.Номин нь тэр дүүрэг, тойргоо хаана байдгийг ч мэдэхгүй Хүүхэд, залуучуудын театрын нээлтийг хийхдээ гадарладаг болсон бөгөөд “Алслагдсан дүүрэг” гээд яриад зогсож байсан хүн шүү дээ. Атал тэрхүү театр нь СХД-ийн V хорооны нутаг дэвсгэрт, яг дүүргийнхээ дунд ордог гээд хэлчихэд хилсдэхгүй. Түүнээс цааш Партизан, Ар гүнт, Эмээлт гээд явбал энэ нэр дэвшигч бүр өөрийгөө хаана явааг мэдэхгүйн дээр тухайн орчинд амьдарч байгаа иргэдийг хараад ёстой л цочиж, айх биз ээ.

Тодруулбал Ч.Номин сонгогдохгүй байхаас биш хотын төвөөс зайдуухан тойрог, тэнд нь амьдарч буй ядууралд нэрвэгдсэн иргэдийн харц, авираас тун удахгүй айж, хэрхэхээ мэдэхгүй самгардах байх даа. Үнэндээ МАН том хандивлагч, мөнгөтэй айлын эрх охиныг улстөрд ийн тооноороо оруулж, тойрогт илгээхдээ хэцүүхэн дүүрэг рүү явуулсан нь хашраах гэсэн хөөрхөн дөнгөлт байж мэдэх юм. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.