НЭГҮҮН МЭДЭЭ
"ЭХЛЭЛ" ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ БУС "УГСРАГЧ" БОЛСНОО АЛБАН ЁСООР ЗАРЛАВ БОЛОЛТОЙ

БНХАУ-аас оруулж ирсэн гар утасны цэнэглэгч, чихэвч зэрэг дагалдах хэрэгслүүд дээр Эхлэл гэсэн бичиг нааснаа Үндэсний үйлдвэрлэгч хэмээн андуурсан залуу бол Ч.Батзаяа. Эсвэл БНХАУ-аас түүхий эдийг нь оруулж ирээд эх орондоо угсараад дээр нь “Хулан 21; гэсэн бичиг нааснаа Үндэсний үйлдвэрлэгч хэмээн андуурсан залуу бол Ч.Батзаяа. Аль нь ч байсан эх орондоо үйлдвэрлэсэн гэхэд бэрх байгаа биз. Ийм л хүн өнөөдөр өөрийгөө үндэсний үйлдвэрлэгч хэмээн цээжээ дэлдэж явна. Гар утасны дагалдах хэрэгслээс гар утас угсрах хэмжээнд хүртлээ түүний энэхүү угсаралтын ажиллагаа өргөжиж өчигдөр /2021.09.21/ Монголын хамгийн анхны ухаалаг гар утас “Hulan21 Plus албан ёсны нээлтийн үйл ажиллагаа гээчийг хийв. Уншигч та дараах хоёр зургийг маш сайн харьцуулан хараарай. Энэ зураг дээрх эхнийх нь Хулан гар утас. Удаах нь хятадад 99 ам.доллараар зарагддаг Хулантай яг ижилхэн гар утас. Хулан 650 000 бол хятад хулан 99 ам.доллар буюу 282 000 төгрөг. Монголжуулж хийсэн ганц хоёр зураг апп л нэмэгдсэн. Өнгө будаг, камер гээд бүх юм адилхан. Монгол инженерийн ур ухаан ийм л байна. Үйлдвэрлэсэн гээд байгаа иргэн Ч.Батзаяа нь 80 хувь нь импортын түүхий эд, 20 хувь нь дотоодын түүхий эдээс нь 100 хувь Монгол улсдаа угсарч үйлдвэрлэв хэмээн ярьж байгаа харагдсан. Өөрөөр хэлбэл эх орондоо үйлдвэрлэсэн биш угсарсан гэж ярих хэрэгтэйг энэ залуу даанч ойлгосонгүй. Үндэсний үйлдвэрлэл гэх энэхүү гар утасныхаа сурталчилгааг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй “Эмоци хамтлагийн менежер гэх М.Адъяаням буюу Адам. Адам нь Хүннү гүрний үеийн нэн ховор олдворыг Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцож байхад нь манай хууль сахиулагчид таслан зогсоосон түүх саяхан болсон юм. Урд хөршөөсөө “хулгайлна, соёлын үрийг түгээгч нэртэй гэмт этгээд байж болзошгүй этгээд түүнийг нь сурталчилна… Үндэсний үйлдвэрлэл энэ хэмжээнд хүртлээ шалаар нэг унах гэж дээ гэсэн гуниг, харуусал төрж байгааг цахим хэрэглэгчид дурьдсан байх юм.

Ж.БАТЗАНДАН “WELCOME BACK” ХИЙВЭЛ ХАРИУЦЛАГЫГ Н.ЭНХТАЙВАН САЙД АСАН ҮҮРНЭ

Монгол улс төлөөлөхөөр Австрали улсад Элчин зөвлөхөөр илгээгдсэн Ж.Батзандан сүүлийн үед твиттерийг түйвээж байгаа. Эхлээд “Цөллөгийн газраас бичсэн тэмдэглэл”, “Цөллөгт өнгөрүүлсэн "тэд" хоног” гэх мэтээр бичиж эхэлсэн Ж.Батзандан төд удалгүй эх орондоо буцахаар зам шулуудсан тухайгаа жиргэж эхлэсэн. Эрх биш хүн юм болохоор ичих нүүр байдаг л байлгүй, “Эндэх бүх зардлаа төлчихөөд Монголдоо очино” хэмээгээд байгаа. Тухайн үед 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялагдсан Ж.Батзанданг Элчин зөвлөхөөр томилсон бол Гадаад хэргийн сайд Н.Энхтайван. Төр "Яагаад улстөрч хүнийг дипломат албанд томилж байгаа юм бэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад “Б.Батзанданг энэ ажлыг хийж чадна гэж итгэсэн учраас томилсон. Тэгээд ч дипломат албанд нам харгалздаггүй” гэж хэлж байв. Гэвч томилогдсон Элчин зөвлөхийнх нь сүүлд бичсэн зүйл томилгоо хийсэн сайдын үгтэй авцалдахгүй буюу сөргөлдөхөөр байгаа юм. Эхлээд өөрийгөө “Оффшорын эсрэг бодлого батлуулсан, эрүүдэн шүлтийг ил болгосон, Эрдэнэт, Асгатын мөнгийг авчирсан гэм нүглийнхээ төлөө цөлөгдөж хөөгдсөн муу улстөрч” хэмээн гомдоллож байсан Ж.Батзандан сүүлдээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын даалгавраар Энэтхэг, Номхон далайн орнуудын хөгжлийн стратегийг судлахаар ирсэн. Судалгааны ажил дууссан болохоор эх орондоо буцна” гэж бичиж нийтлэх болжээ.Үүний зэрэгцээ тэрээр "Би Элчин сайд биш, чадах ч үгүй. Лу.Болд чадна" ч гэх шиг. Л.Болдтойгоо барьцсан, Элчин зөвлөхөө голсон гомдоллосон мэтээр сошиолд солиорох болов. Ямарч байсан нэг зүйлд найдаж тэр хүртэл явсан, тэр нь бүтэмжгүй болоод буцаж байгаа хүн мэт ойлгогдохоор байгаа юм. “Монголыг аврах 18 хувьсгал” номоо бичиж дуусгалаа. Монголдоо очиж тэмцлээ үргэлжлүүлнэ. Австралид ирсэн, гарсан бүх зардлаа төлчихөөд очино. Унших, улс орноо аврах төлөвлөгөө боловсруулах боломж олгосон Ерөнхийлөгчдөө баярлалаа” гэснээс үзвэл ирээд чиг бас зүгээр суух бодолгүй бололтой. Тэгээд ч уншихыг бол хүн бөмбөрцгийн хаанаас бол хаанаас хийж болно. Тэрний төлөө Австрали хүртэл явж, мөнгө үрэх шаардлага ч түүнд огт байгаагүй. Нэлээд цухалдуугийн дээр халамцуу бололтой хийсэн энэ жиргээнүүдээрээ Ж.Батзандан гишүүн асан олон хүний дургүйцлийг хүргэв. Гэвч энэ нь ганц Ж.Батзанданд дургүйцээд өнгөрөх зүйл биш юм. Дипломат алба бол мэргэшсэн тусгай алба. Дипломат байгууллагуудын үйл ажиллагааг удирдах, чиглүүлэх үүрэг нь Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу ГХЯ-нд бий. Тэгэхээр манай улсын дипломат албаны нүүр царай Ж.Батзандангаас биш, Н.Энхтайван сайд асангаас хамааралтай. Ж.Батзандан тоилогдсон үүрэгт хугацаагаа дуусгалгүй ажлаа хаяад “Welcome back” хийвэл түүний хариуцлагыг Гадаад хэргийн сайд үүрэг ёстой. Учир нь ажил хариуцаж байгаа төрийн сайд хүн төрийн мэргэшсэн албыг жалгын нэг улстөрчөөр тоглуулсных нь төлөө эхлээд Н.Энхтайванаас нь ял асуух хэрэгтэй.

СПОРТ, УЛСТӨР НЭГ ЗАМААР ЯВААД ӨӨДӨЛСӨН ТҮҮХ БАЙХГҮЙ !

Үндэсний бөхөөс даяар дурсагдах дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дархан аварга А. Сүхбат , улсын аварга Д.Сумъяабазар, сүмогийн Кёкүшюзан Д.Батбаяр гээд спортын дэвжээг улс төрийн суудлаар сольсон тамирчид олон бий. Мөн ерөнхийлөгч Х.Баттулга ч тэр энэ жагсаалтад орно. Мөн улс аймгийн цолтой олон бөхчүүд одоо аймаг, сумын засаг дарга хийгээд явж байгаа. Жишээ нь : Булган аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р. Сэддорж , Говь-Алтай аймгийн Засаг дарга О. Амгаланбаатар гээд л бөхчүүдээр дүүрсэн. Монгол улсын томоохон спортын холбоодыг улстөрчид л атгасаар ирлээ. Яагаад улстөрчид тухайн холбоодод байх ёстой вэ? тэд баян, эрх мэдэлтэй тиймээс ч тэднээс татгалзаж чаддаггүй. Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан / БСШУ - ын сайд асан/ Боксын холбооны ерөнхийлөгч Х. Нямбаатар /Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд/ Буудлагын спортын холбооны ерөнхийлөгч Н.Энхболд /УИХ- ын гишүүн/ Волейболын холбооны ерөнхийлөгч Ц. Чингарьд /УИХ- ын гишүүн Д.Цогтбаатарын туслах асан Ц. Чингарьд / Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга / Шинэ намын орон нутаг хариуцсан дэд дарга/ Триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй / НИТХ - ын дарга асан/ Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ /УИХ- ын гишүүн асан/ Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд /УИХ- ын гишүүн асан/ Тулааны урлаг, тулалдааны спортын зөвлөлийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д. Цогтбаатар /УИХ- ын гишүүн/ Уг нь хуучны сайхан жишгээрээ спортынхон нь спортоо авч явбал сайн талтай. Харин улс төрчид нь улс төрөө л хөөгөөд явах хэрэгтэй. Тиймээс ч одоо холион бантан хутгаж бүх зүйлд орооцолдох дуртай Улстөрийхөн спортоос савраа татаж зүгээр спортоо дэмжээд, хөгжүүлээд явахад анхаарах хэрэгтэй байна.

ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМАНД ДӨРВӨН ХҮҮХДИЙН ЭХ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН Ч ЭМЧ НАРЫН ХЭНЭГГҮЙТЛЭЭС БОЛЖ НАС БАРСАН УУ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн дөрвөн хүүхдийн ээж Э коронавирусийн халдвар авч, сумынхаа соёлын төвд тусгаарлагдаж байх тав хоногийн хугацаандаа хүндэрч нас баржээ.Гэвч тус сумын эмнэлэг сул шахуу байхад, хүйтэн соёлын төвд ор тавилгүй, шалан дээр талийгаачийг хэвтүүлсэний зэрэгцээ хатгааг нь оношилж чадалгүй хугацаа алдаж эмчилгээ хийлгүй хүндрүүлсээр эндүүлжээ. Талийгаачийн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу нь 2021 оны наймдугаар сарын 29-нд эерэг гарахад шууд сумын клубд тусгаарласан байна.Тухайн үед 10 гаруй хүмүүстэй хамт сумын клубийн хүйтэн шалан дээр гудас дэвсээд хэвтүүлсэн байжээ. Гэвч талийгаач тусгаарлалтад ороод хоёр хоногийн дараа хүйтэн клубд тусгаарлалтад хэвтэж байхдаа даараад хатгаа авсан бөгөөд эмнэлэгийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ч эмч мэргэжилтнүүд нь талийгаачийг хатгаа аваагүй хэмээн эмнэлэг рүү шилжүүлээгүй байна. Ийнхүү талийгаач биеийн байдал хүнд тусгаарлалтад орсоноос дөрөв хоногийн дараагаар сумын эмнэлэг бараадсан боловч сумын эмнэлэгээс аймгийн эмнэлэг рүү шилжиж амьсгалын аппрат залгуулж хүндэрсээр таалал төгсчээ.Талийгаач эмэгтэй дөрвөн хүүхдийн ээж гэдгийг нэхэн сануулья. Дөрвөн хүүхдийнх нь хамгийн бага ой гарантай юм байна. Харин тус эмэгтэйн үхэлд буруутгагдаж байгаа эмч эмнэлэгийн ажилтнууд талийгаачид “Хатгааны шинж тэмдэг мэдэгдээгүй. Мөн бидэнд хатгаа оношлох оношлуур байхгүй” гэх тайлбарыг эхний байдлаар өгчээ. Монгол Улс ковидийн цар тахал анх дэгдэхэд дотооддоо халдвар алдалгүй 10 сар болсон. Энэ хугацаанд бэлтгэл ажил хангаж байгаа талаар албаныхан байнга хэлж ярьж байсан. Харин цар тахалтай нүүр тулаад хоёр жил гаруй болж байхад сумын төвд халдвар авсан иргэдийг тусгаарлах хэдхэн ор бэлдээгүй өнөөдрийг хүрсэн хэмээн дүгнэж болохоор байгаа юм.

ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД МИНЬ КОВИД19 ХАЛДВАРЫН УЛМААС ГЭРТЭЭ НАС БАРСААР Л !

Ковид19 халдварын тохиолдол манай улсад 274.992 бүртгэгдлээ. Өчигдөр гэхэд л халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас баржээ. Хамгийн харамсалтай нь тэдгээрээс 4 хүн нь гэртээ нас барсан байна. Тодруулбал : БЗД-ийн 16-р хорооны оршин суугч 43 настай эрэгтэй Б 09 сарын 14-нд хариу нь эерэг гарч, батлагдаад өчигдөр нас барсан, СХД-ийн 36-р хорооны оршин суугч 32 настай эмэгтэй С 09 сарын 18-нд хариу нь эерэг гарч, батлагдаад 09 сарын 20-нд нас барсан. Тухайн иргэн 2013 оноос хойш суурь өвчтэй байсан гэх мэдээлэл байна. ХУД-ийн 21-р хороо 85 настай эрэгтэй Д 09 сарын 13-нд хариу нь эерэг гарч, батлагдаад 09 сарын 20-нд нас барсан. Тухайн иргэний эхнэр нь эерэг гарч, батлагдсан учраас нэгдүгээр хавьтал болсон байж. БЗД-ийн 22-р хорооны оршин суугч 64 настай эмэгтэй Н 09 сарын 13-нд хариу нь эерэг гарч, батлагдсан. Тухайн иргэн өөрөө эмнэлэгт очсон боловч 09 сарын 20-нд эмнэлэгт нас баржээ. Ийнхүү улсын хэмжээнд ковид19 халдварын улмаас өнөөдрийн байдлаар 1059 хүн амь насаа алдлаа.

ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ РЕППЕР ГЭГДЭЖ БАЙСАН ORICE БУЮУ М.АЛТАН-ОРГИЛЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Street dreams” шоуны ялагч реппер Orice буюу М.Алтан-Оргил өнгөрсөн долдугаар сард таван давхраас учир битүүлгээр унаж, амиа алдсан байдаг. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгасан бөгөөд Шалгалтын ажиллагаа бүрэн дуусаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Street dreams” шоуны ялагч болж өсөх ирээдүйтэй реппер хэмээн цоллогдоод байсан иргэн М.Алтан-Оргилийн хэрэг хаагдсан гэх шуум гараад байсан юм. Тэгвэл дуучны амиа алдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд прокурорын байгууллагад шилжсэн байна. Хэргийг тодруулбал өнгөрсөн оны долдугаар сарын 25-ны өдөр дуучин М.Алтан-Оргил бусдад зодуулж, таван давхраас унаж нас барсан тухай мэдээлэл цацагдсан бөгөөд үүнд цагдаагийн байгууллагаас "Гаднын нөлөөгүй нас барсан хэргийг шалгаж байна" гэж мэдэгдэж байсан юм. Хэрэг шалгалтын талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Өндрөөс унаж нас барсан хэргийг хаагаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийг хаасан гэх мэдээлэл гарсан. Энэ нь худал мэдээлэл болохыг мэдэгдэж байна гэдгээ илэрхийллээ. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 118 хэргийг хянажээ. Үүнээс 24 хэргийг шүүхэд шилжүүлэн, хэрэг бүртгэлийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон 32 хэргийг хааж, 2 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн дээрх хэргүүдтэй холбоотой 43 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч шийдвэрлэн, 31 иргэнтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шийдвэрлэгдээгүй бусад хэргийг шуурхай шалгуулж дуусгахаар ажиллаж байгаа гэдгээ прокурорын байгууллагаас мэдэгдлээ. Гэхдээ тухайн хэргийн талаар талийгаачийн эцэг хэлэхдээ Нэг удаа хэрэг хаагдах санал гарсан. Хаагдах шахаад, бид дахин шалгах шаардлагатай гэж хүсэлт гаргаж байж хаагаагүй. Манайх дөрвөн өмгөөлөгчтэй ажиллаж байгаа. хэмээн хэлсэн байдаг. Ямартай ч хэрэг хаагдаагүй бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

"Ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ"

"Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ"

ОРОСУУД ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫГ УДАА ДАРАА САНУУЛЖ БАЙХАД ЭРХ БАРИГЧИД ҮЛ ОЙШООЖЭЭ

Сүүлийн хэдэн өдөр монголчууд бид шатахууны хомсдолтой нүүр тулаад буй. Хэдхэн хоногийн өмнө Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол Улсын бензиний нөөц ямар байгаа талаар мэдээлэл хийж, “АИ-92 шатахуун 21 хоног,дизель түлш 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байгаа хомсдол үүсээгүй гэдгийг хэлж байв. Өнгөрсөн долоо хоногоос хэд хэдэн ШТС-ууд АИ-92 бензин зарахгүй байсан нь нөөц тасарсан учраас зарим байршлуудад алдагдсан. Түүнээс нөөц тасарсан зүйл байхгүй гэсэн юм. Шатахуун түгээх станцуудын одоогийн зарж байгаа үнэ нь алдагдал ч байхгүй ашиг ч байхгүй яг балансаа бариад ажиллаж байгааг нэмж хэлж байв. Гэтэл өчигдөр нийслэлийн ихэнх шатахуун түгээгүүрийн газрууд АИ92 байтугай АИ95 шатахуун ч үгүй болсон байлаа. Энэ түүх одоогоос 10-аад жилийн өмнө буюу 2011 онд “нүүр тулж” байв. Яг л өнөөдрийнх шиг Оросууд шатахууны нийлүүлэлтээ зогсооход тухайн үеийн Зам тээвэр, ашигт малтмалын сайд Д.Зоригт Роснефтийн үүдийг бараг хагас сар сахиж суугаад асуудлыг эерэг шийдүүлээд ирж байсан түүхтэй. Гэтэл Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, салбарын сайд Ёндон нар өнөөдөр чихгүй юм шиг дүлий дүмбэ царайлсаар байна. Эрх сурвалжийн мэдээллээр, Монгол Улсын Засгийн газарт өнгөрсөн тавдугаар сард шатахуун нийлүүлэгч Роснефть “Бензин нийлүүлэлт тасалдана шүү” гэдгийг сануулж хэд хэдэн албан бичгийг ирүүлсэн ч эрх баригчид юу ч хийгээгүй аж. Тэр бүү хэл, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д ямар ч хариу өгөөгүй төдийгүй “ТӨСӨВ АЛГА” хэмээн “томорсон” сурагтай. Үүнийг сонссон, шатахуун импортлогч хэдэн компани аргаа бараад “Танай төлөөлөгчдийн зардлыг даая” гэсэн нь дэндүү аргаа барсан хэрэг байжээ. Түүнчлэн, МАН-ын генсек Д. Амарбаясгалангийн томилуулсан Газрын тосны газрын дарга Эрдэнэбаяр Би ийм хүнд нөхцөлд Роснефтьтэй гэрээ хэлэлцээ хийж чадахгүй гэж хэлээд шууд зугатсан сурагтай. Ийм дорой Засгийн газар, ийм сулаас сул Ерөнхий сайд, ийм арчаагүй төрийн албан хаагчтай байх гэж…

НӨАТ-Н СУГАЛААГ ХАЛЖ, БУЦААН ОЛГОЛТЫН ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

НӨАТ-г иргэд хэдийнээ идэвхтэй бүртгүүлээд эхэлжээ. Тиймээс ч одоо хэдхэн хүн азтан болох бус нийт иргэдийн буцаан олголтын хувийг нэмэгдүүлэн олгох хэрэгтэй. Нэг ёсондоо хэдхэн хүн азтан болдог жишгээ одоо халж нийтээрээ буцаан олголтоо авах ёстой хэмжээгээрээ авах цаг иржээ. НӨАТ-н буцаалтын талаар олон ч мэдээлэл гарсаар ирсэн. Тиймээс ч тухайн асуудлыг саяхан ШӨХТГ-аас сүртэй нэртэй шалгалт явуулсан. Шалгалтаар гааль, татвар, санхүү, мэдээллийн технологийн газрын өмнө ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 4 сая төгрөг хожжээ. Хамгийн дээд талдаа нэг ажилчин нийлбэр дүнгээр 310 мянган төгрөг хожсон байна. Тэдний гэр бүлийн хамаарлын хүмүүс дунд зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөг хожсон гэнэ. Тиймээс ч сугалаа үнэн зөв явагддаг хэмээн тайлбарласан. Гэхдээ энэ зөвхөн хэдхэн сарын өмнө болсон асуудал. Үүнээс өмнө олон ч асуудал гарч л байсан. Наад зах нь НӨАТ-ын сугалааны IT ажилтнууд аз болсоор ирсэн байдаг. Өнгөрөгч амралтын өдрөөр гэхэд л 1,5 сая төгрөгийн 24 АЗТАН, гурван сая төгрөгийн ХОЁР АЗТАН тодорчээ. Сүппер азтан хараахан тодроогүй гэнэ. Энэ мэт байдлаар иргэдийн төлсөн албан татварын мөнгө хэдхэн хүнд аз ёондоо мэтээр хүрснээс нийт иргэддээ эргээд очиж байвал хэрэгтйэй. Нэг үеэ бодвол манай иргэд E-barimt системд идэвхтэй баримтуудаа уншуулдаг болсон. Тиймээс ч одоо сугалаагаа зогсоож буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Цөөхөн хүмүүс их мөнгө авалгүй нийт иргэдийн буцаалтын хувийг эрх тэгш байдлаар буцаан олгох цаг нь болсон. Хэдий болтол иргэд НӨАТ-с мөнгө хожсон байна уу нэг хараахаа гэж азандаа найдан ебаримтаа шалгах вэ? Үнэхээр үнэн шударгаар энэ азтанууд нь тодордог гэхэд олон ч иргэд эргэлзэнэ. Яагаад гэвэл 2018 онд сугалаатай хамаарал бүхий этгээд 40 сая төгрөгийн азтан болж байсан нь тогтоогдсон. Энэ их мөнгө иргэн бүрд уг нь худалдан авалт хийсэн зарцуулсан хэлбэрээрээ буцаад очиж байвал хэрэгтэйсэн. Аль 2017 онд сугалаатай холбоотой мэргэжлийн хүн ч дараах байдлаар тайлбарлаж байсан Тодруулбал : "Гааль татварын мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Р.Отгонтулга НӨАТ-ын сугалаанаас өөрийн хүсэл дураар хамаатан садан ах дүү, гэр бүлээ азтан болгож, нийтдээ 300 гаруй сая төгрөг хожсон, шалгагдаж байна гэх мэдээлэл яваад намжлаа. Энэ нь үнэн ч бай, худалч бай НӨАТ-ын азтан гэдэг мухар сүсэг аз эзэнд итгэсэн монголчуудыг улам мунхаруулах зүйл бидэнд хэрэггүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Тиймээс иргэд ч сүүлийн үед НӨАТ-ын сугалаа гэх худал хуурмаг зүйлд итгэхээ больж, энэ ажлын үнэ цэнэ унаад байгаа юм. Нэг талаараа баахан хүний мөнгийг бөөгнүүлж байгаад нэгэнд нь өгчихдөг шудрага бус тогтолцоо. НӨАТ нэрийдлээр иргэн илүү мөнгө төлж худалдан авалт хийгээд байгаа гэдгийг мэдэж байна уу? Цаашлаад Азтан боллоо гэх мухар сүсгийг одоо халах цаг нь нэгэнт болсон. Хамгийн харамсалтай нь Өнөөдрийг хүртэл азтан болж үзээгүй хэдэн зуун мянган хүн байхад тогтмол азтан болдог хэдэн зуун хүн байх жишээтэй. Энэ байдлаараа л явах учиртай гэж үү !!!

Г.БУЯНДОРЖИЙН “БУЗАР ГҮТГЭЛЭГ” ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙГАА УЧИР ТҮҮНИЙГ ЦАГДАН ХОРЬЖ , ТАСЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ХҮССЭН ҮҮ ?

Г.Буяндорж нь Монгол Улсын Шүүхийн шийдвэрээр яллагдагч болж хоригдоод “ӨРШӨӨЛД” хамрагдаж гарч ирснийхээ дараа хэлмэгдчихлээ хэмээж “ХОХИРОГЧ”-ийн дүрд тоглох болов. Г.Буяндорж бол төрөөс гурван ч удаа “ӨРШӨӨГДӨЖ” байсан бөгөөд түүнийг шүүхээс гаргасан яллах дүгнэлтээ гардаж авалгүй цаг хожиж энэ хугацаандаа өндөр үнээр хуулийн байгууллагын нэр бүхий алба хаагчдыг худалдаж авахыг завдсан гэх мэдээлэл ч бий. Төрийн алба хаагчдыг гүтгэх ажиллагааг Г.Буяндорж эхнэрийнхээ хамт гүйцэтгэж байгаа тул түүнд залилуулсан иргэн Нийслэлийн хяналтын прокурорт гомдол гаргаж “Г.БУЯНДОРЖИЙГ ДАХИН ГҮТГЭЛЭГ, ЗАЛИЛАН ХИЙЛГЭЛГҮЙ” цагдан хорьж таслан сэргийлж өгнө үү хэмээн гомдол гаргажээ.

1 ... 360 361 362 363 364 365 366 367 368 ... 371