БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АИ92 БИНЗЕНИЙ ҮНЭ 2600 ТӨГРӨГ БОЛЖЭЭ

Энэ сарын 22-ны өдрөөс Баян-Өлгий аймагт шатахууны үнэ 100-150 төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Өлгий хотод:

  •  АИ92 шатахууныг 2600, 
  • А80-ыг 2580, 
  • дизель түлшийг 2600 төгрөгөөр тус тус худалдаалж эхлээд байна. 


Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 100-150 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Харин хөдөө сумдад шатахууны үнэ 2700-2800 төгрөгт хүрсэн мэдээлэл байна. Шатахуун импортлогчид үнийн өсөлтийг тухайн төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.