ХОГИЙН ПУКЕР ДОТРООС ГАРААРАА ДАВС ЦАЦАХ ЦАХИМ ҮНДЭСТЭН !

Хэдэн дарга нар нь өнөөгийн нөхцөл байдлаа ч ойлгоогүй явсаар байгаа бололтой. Сүр дуулиантай цахим үндэстэн хэмээн нэрлээд байсан цахим үндэстэн яг үнэн хэрэгтэй ийм л байна. Бүхэл бүтэн 21-р зуунд хогийн пукер дотроос гараагаа давс цацах хэвийн үзэгдэл үү !Уг нь дүүрэг бүрд зориулалтын төхөөрөмж 5-6 байдаг ч хүрэлцээ муу байдаг хэмээн албаны хүмүүс хээв нэг ярьж сууна. Гэтэл засгийн газрын сайд нар нь хэнд ч хэрэггүй шавар бурхныг 32 тэрбумаар барина хэмээн төсөв батлуулж байх жишээтэй.

Угтаа бол иргэддээ чиглэсэн ажил хийж хэрэгтэй байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг цаашлаад одоо орны хүрэлцээгүй дотоод байгаа байдал хүндхэн байгаа эмнэлгүүдийнхээ нөхцөл байдлыг сайжруулаач ээ.  Монгол улсын хүн амын 50 хувьд нь төвлөрсөн 1.4 сая гаруй иргэнтэй метрополис хот гэж нэрлэгддэг Улаанбаатар хотод 21-р зуунд хогийн пукер дотор суучихсан давс цацаад явж байгаа нь даанч өрөвдөлтэй. Энгийн асуудлаа шийдэх ёстой дарга нар нь ямартайч  анхааралдаа  авна биз !

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.