УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР, ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Ц.АНАНДБАЗАР НАР 32 ТЭРБУМЫН "БОГД ЗОНХОВ" ХӨШӨӨГ САНААЧЛАГЧИД ГЭВ ҮҮ !

2022 оны улсын төсөвт 32 тэрбум  490 сая 800 мянган төгрөгийг "Богд зонхов" хөшөөг босгоход тусгасан. Тиймээс ч цахим орчинд иргэд нэгэн дуугаар цаг үеэ олоогүй тус ажлыг эсэргүүцэж эхлээд байна. Тиймээс ч гол шүүмжлэлийн бай нь соёлын сайд Ч.Номин болсон. Тэрээр шүүмжлэлээс холдохын тулд өнөөдөр тухайн төсөвт суулгасан мөнгөнөөс нэг ч төгрөг тухайн барилгад зарцуулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.


Үүгээр ч зогсохгүй иргэдээс гадна тухайн бурхны хөшөөг барих ажлыг  бурхны шашны төлөөллүүд эсэргүүцэн мэдэгдэл хүртэл гаргаад байна.

Иргэд болон бурхны шашны төлөөлөл эсэргүүцэж байгаач тус барилгын ажлын ард нь байгаа гэх гурван эрхмийн нэрс ил гарч эхэллээ. Үнэн хэрэгтэй УИХ-ын нэр бүхий гишүүд, үе үеийн Сангийн сайд нар болон одоогийн Соёлын сайд тус хөшөөг барихыг ихээр хүсэж, 2022 оны төсвөө ч эцэслэн батлаагүй байхдаа хөшөөгөө бариад эхэлчихсэн нь анхаарал татаж байна. 

Угтаа бол Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал үстэй толгойноос ихээр овоорсоор байгаа ч бүдүүн дарга нар нь иймэрхүү л төсвийн мөнгөнд үрэлгэн ханддаг нь асуудал дагуулж байна.  Уг нь ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулахгүй хэмээн ихээхэн попорч байсан ч одоогийн болоод байгаа үйл явдалд ганц үг ган хийсэнгүй.

 

Төсвийн мөнгөөр шашны утга агуулга бүхий хөшөө, цогцолбор барих нь хуулиар хориотой ! Гэтэл гол хууль батлагчид нь ийнхүү хуулиа уландаа гишгэлж байна. 





Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.