БОГД ЗОНХОВЫН ХӨШӨӨ БОСОЖ БАЙГАА ТУХАЙН ГАЗАР УГТАА БОЛ ХҮҮХДИЙН НОМЫН САН, ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР БАРИХ БАЙСАН Ч ЯАЖ ЯВААД ХӨШӨӨ БОЛОВ !

Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгож, 400 сая жуулчин татах том амбицдаа хөтлөгдөн  засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ  төсвийн хөрөнгөөр Андлалын хөшөө нэртэй цогцолборын ажлыг эхлүүлсэн ч нуранга болсон юм.

Харин үүнтэй  нэгэн адил соёлын сайд Ч.Номин төсвөөс 32 тэрбум төгрөг 2022 оны төсөвт суулгуулан Богд Зонховын хөшөө нэртэй мөн л шавар бурхан барихаар болов. Гэвч тухайн хөшөө мөн л цаг үеэ олоогүй учраас иргэдийн шүүмжлэлийн бай болсон. Тиймээс ч Иргэдийн шүүмжлэлд  цочирдсон Ч.Номин сайд Богд Зонховын хөшөөнд нэг ч төгрөг зарцуулахгүй хэмээн мэдэгдэв !  


 Гэхдээ нэгэнт төсөвт тусгасан тухайн мөнгөөр тэгвэл яг юу хийх талаар мөн л хараахан мэдээлэл өгөөгүй байна. Магадгүй хөшөө дурсгалын зүйлс барьснаасаа яг өнөөгийн үед тулгамдаад байгаа олон асуудлаа шийдвэрлэх ихээхэн мөнгийг заавал Бурхан шашны барилга барихад зарцуулахаар төсөвт оруул ирсэн гэх 3 гишүүний нэр яригдаж эхлээд байна.Одоогоор тухайн гишүүдийн нэр ил болоогүй байгаач тун удахгүй хэн гэдэг эрхмүүд нь төсвийн мөнгийг иймэрхүү үрэлгэн байдлаар зарцуулахаар төсөвт оруулж ирсэн нь ил болох биз.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.