ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ “НУРААСАН Ч АХИН БҮТЭЭН БОСГОХОД ЗОРИУЛЖ” ТӨСӨВӨӨС 3.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВЛӨВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлан хөгжүүлж байгаа Хэнтий аймаг, Норовлин, Биндэр сум дахь "Их хуралдай", "Их засаг-Шихихутаг" цогцолборын тохижилт, шугам сүлжээний ажилд 2022 онд төсвийн хөрөнгөнөөс нийт 3.3 тэрбумыг төсөвлөжээ.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санаачлан Хэнтий аймгийн Биндэр, Батноров, Норовлин суманд аялал жуулчлалын төв бүсийг байгуулах шийдвэрийг гаргаж "Хүлэг Боорчи-Андлалын өргөө", "Их хуралдай", "Их засаг-Шихихутаг" зэрэг цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлсэн байдаг.

Энэ нь Монгол үндэстний өвөрмөц зан заншил, соёл, урлаг, түүх уламжлал тэр дундаа Чингис Хаантай холбоотой газар нутаг, түүх соёлын дурсгалтай танилцах, дотоод, гадаадын жуулчид, зочдын урсгалыг нэмэгдүүлэн соёлын өвөө хамгаалах, сэргээн амилуулах, бүтээн босгох, дэлхий дахинд монгол түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах боломжийг нээх зорилготой гэж тайлбарлаж байгаа боловч барилгын ажлууд чанаргүй хийгдсэнээс шалтгаалан "Андлалын өргөө"-г нураасан.

Мөн "Их засаг-Шихихутаг", "Их хуралдай" цогцолборын бүтээн байгуулалтын ажил чанар, стандартын шаардлага хангаагүй гэх шүүмжлэлд ч өртсөн бол тус хоёр бүтээн байгуулалтын ажлын интерьер, гадна шугам сүлжээ, зоорийн ажил,тохижилтын ажилд нийт 3.3 тэрбумыг төсөвлөөд байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.