НЭГҮҮН МЭДЭЭ
ТӨРСӨН АХЫГАА САНААТАЙГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ДАЙРЧ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

Сэлэнгэ аймаг : Цагааннуур суманд согтуурсан үедээ эрэгтэй 34 настай О, төрсөн ах болох 35 настай Б-г багахан маргааны улмаас HONDA CRV маркийн тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь хохироосон байна. Хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

НАЙЗ ОХИНТОЙГОО МАРГАЛДСАНЫ УЛМААС АМИА ХОРООЖЭЭ

Өмнөговь аймаг : Ханбогд сумын төвд /эр.22н/ Г блокон хашааны баганаас даавуун уяагаар өөрийгөө боомилж, нас барсан байна. Түүний хувьд сүүлийн үед найз охинтойгоо таарамжгүй харьцаатай байсан гэх бөгөөд ийнхүү архи уусан үедээ амиа хоролжээ. Одоогоор тус хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг шалгаж байна.

ХАРДАЛТЫН УЛМААС ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨЖ, ОХИНЫГ НЬ ХУТГАЛАН ГЭМТЭЛ УЧРУУЛЖЭЭ

Тодруулбал : 2021.10.18-ны 20.30-ын үед согтуурсан үедээ иргэн /эр.41н/ Я гэгч хамтран амьдрагч /эм.40н/ Э-г хардалтын улмаас баруун гарын суган тус газарт хутгалан, амь насыг нь хохироож, түүний охин /эм.19н/ Б-гийн зүүн гуян тус газарт хутгалж, гэмтэл учруулсан байна. Тодруулга : 11 настай хүүхэд хажуу айлруугаа гүйн орж ээж, эгч хоёрыг хутгалчихлаа цус алдаад байна гэсний дагуу цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчээ. Амь хохирогч холбогдогчтой хамтран амьдраад 4 сар болж байгаа гэх. Одоогийн байдлаар тус хэргийг БЗДЦХ-1 хэлтэс шалгаж байна.

С.ЖАВХЛАН : ӨРМИЙГ НЬ ХАМЖ ИДСЭН НЬ ТЭРБУМТАН БОЛЖ , ХАРИН АРД ТҮМЭНД ХУСАМ Ч ОЛДОХГҮЙ БАЙНА

Төв талбайд суулт зарлаж байгаа УИХын гишүүн асан С.Жавхлан болон тэмцэгчидийн байр суурийг хүргэж байна.Тэд өнөөдөр дөрөв дэх өдрөө тэмцлээ ийнхүү үргэлжлүүлж байна.

МОНГОЛ УЛС ТӨРТЭЙ ХУУЛЬТАЙ УЛС БОЛОВЧ ГАДНЫ ИРГЭДИЙН ТОЛГОЙГ ИЛСЭЭР БАЙНА !!!

Манай улсын хил зөрчсөн Хятад иргэнд оногдуулсан хуулийн хариуцлага хэт сул байгаа талаархи мэдээллийг өгч байна. Мөн өнгөрөгч оны 12-р сарын 31-нд хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт амьдралд хэрэгжиж эхэлсэнээр гадаад улсын иргэд Монголд нийгмийн даатгал төлж нийгмийн халамж хүртэх эрхтэй болжээ.

ХҮЧИЛТӨРӨГЧИЙН НӨӨЦ ДУУСЧ , ТӨЛӨВЛӨГӨӨТ МЭС ЗАСЛУУД ХОЙШЛОГДОЖ БАЙГАА ЮУ

Улсын томоохон эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн нөөц дууссаны улмаас төлөвлөгөөт мэс заслууд хойшлогдож байгаа гэх мэдээлэл байна.Учир нь Улаанбаатар хотод хүчилтөрөгч үйлдвэрлэгч гурван л компани бий. Эдгээр нь өдөрт 1500 орчим баллоныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн улсын хэмжээнд 16 эмнэлэг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй. Сүүлд 10 бэсрэг үйлдвэр нэмж байгуулсан байна.Харин албаныхан энэ асуудлаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа хэдий ч сүүлийн хоёр өдөр дарааллан хүчилтөрөгчийн хэрэгцээ нь эрс нэмэгдэж, үйлдвэрийн хэвийн байдал нь алдагдсан гэх хариултыг эхний байдлаар өгчээ.

ДОТООДЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ОЙЛГОЖ УДИРДАХАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОРОЛЦОО

Яг одоо шилжин суурьшигчдад хүрч ажилладаг хорооны, хэсгийн, дүүргийн болон Нэг цэгийн үйлчилгээний төвийн албан хаагчдыг цаашид сургах Нийслэлийн Сургалт, Судалгааны төвийн сургагч багш нарт "Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдахад төрийн албан хаагчдын оролцоо" буюу бидний өнгөрсөн 4 сарын хугацаанд боловсруулсан шилжилт хөдөлгөөний гарын авлагын сургалт явагдаж байна. Энэхүү гарын авлагын агуулгыг өнгөрсөн долоо хоногт холбогдох төрийн байгууллагын төлөөлөл болон албан хаагчдад танилцуулан бататгасан. Иргэдэд бодит дэмжлэг, шууд үйлчилгээ үзүүлдэг төрийн албан хаагчдыг чадавхжуулах энэ ажлыг дэмжин ажиллаж байгаа Швейцарын хөгжлийн агентлагт баярлалаа.

1 ... 357 358 359 360 361 362 363 364 365 ... 375