РЕППЕР LIL THUG E ХИМИЙН ЭМЧИЛГЭЭГЭЭ ХИЙЛГЭН, БИЕ НЬ САЙЖИРЧ ЭХЭЛЖЭЭ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдсон билээ.


Тиймээс түүний дотнын нөхөд, салбарынх нь уран бүтээлчид болон Монгол түмэн нь хандивын аян эхлүүлээд буй. Эмчилгээний нийт зардал болох 650 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд монголчууд уг аянд идэвхтэй нэгдэж байна.


Тэгвэл одоогийн байдлаар уг мөнгөн дүнгийн 93 хувь буюу 603.2 сая төгрөг бүрдсэн бөгөөд түүний биеийн байдал хэвийн, химийн эмчилгээндээ орж байгаа гэв. Lil Thug E-ийн хандивын аянд оролцохыг элэг нэгт монголчууддаа уриалж байна.


ХАНДИВЫН ДАНС:


ХААН БАНК – 5163496119, Л.Ганчимэг


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.