МОНГОЛ УЛСЫН 60 ИРГЭН САМАР ТҮҮЖ ЯВААД ХИЛ ЗӨРЧИН ОХУ-Д СААТУУЛАГДЛАА

2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын тодорхой тооны иргэд 5 нэгж техниктэй хоёр улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагджээ. Эдгээр иргэдийг өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын  талтай тохиролцсон. 


Тухайн хэсэг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар бөгөөд битүү ой хөвч, уулархаг, бартаа саад ихтэй, тасралтгүй хяналт зохион байгуулахад хүндрэлтэй хэсэг юм. 

   

2021 оны 1,2 дугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах хилийн зурваст хил орчмын дэглэм зөрчсөн 35 удаагийн 485  хүн. Арваннэг, арванхоёрдугаар сард мөн хил орчмын дэглэм зөрчсөн 5 удаагийн 68 хүнийг улсын хилээс 1-15 км зайд илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон ажилсан байна. Харин сүүлд саатуулагдаад байгаа 60 иргэний хувьд самар түүж яваад хил давсан хэмээн үзэж байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.