МОНЛАА ХХК МОНГОЛД “ДААМ” ГАРАХ ЭРХИЙГ ХЯТАДУУДАД ОЛГОЖ , ХАРИН МОНГОЛ АЖИЛЧДЫН ЦАЛИНГ ӨГӨЛГҮЙ ХОХИРООЖ , ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НЬ ДЭЭРЭМДЖЭЭ

Өнгөрөгч 2018 онд  Дорноговь аймгийн Хатанбулаг суманд нутгийн иргэд зам хааж байгаад хужаа нартай цалингийн гэрээ байгуулж байжээ. Тэр нь Хатанбулаг сумыг ухаж ,  там болгож байсан  Монлаа компанийн Хятад улстай хамтарсан “Элстэйн төмрийн хүдрийн уурхай”-гаас хил рүү явдаг замыг хэсэг малчид машин мотоциклтойгоо хааж хэд хоносоны хүчинд 60 гаруй өрхөд сар тутамд 240 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байхаар 20 жилийн хугацаатай хэмээн тохирч  , Монгол малчдыг Хятад ажилтнууд зарцалж дарласаар ирэх боломжоор хангаж өгчээ. Үүний ард Монлаа ХХК төмрийн хүдрийг нүсэр шалаанзуудаараа ачиж зөөвөрлөн ашиг олох ажиллагаагаа тасралтгүй явуулах боломж нөхцөлөөр хэсэгтээ л хангагдаж чаджээ.

Тэгвэл тус компани хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөг зээлж авсан боловч зээлээ эргэн төлж барагдуулаагүйгээр барахгүй , ажилтнуудынхаа хөдөлмөрлөсөн хөлсийг нь ч төлдөггүй аж.

Хятадуудад бөхөлзөж , хэд дахин нугалан төлдөг боловч , та бидний татварын мөнгөнөөс түр хэрэглээд эргүүлэн төлчихье хэмээн залилан залгиад зогсохгүй , хөдөлмөрлөж хөлсөө дуслуулан яваа эгэл ажилчдыг ч хохироож хоцроочихоод хариуцлагаас мултарч , хуулийг гууль болгохыг санаархах болжээ. Монголчуудын хөдөлмөрлөсөн хөлсийг үнэгүйдүүлэхийн зэрэгцээ короновирусын цар тахлын хөл хориотой хүнд цаг үед уурхай дээрээсээ ажилчдаа гэнэтхэн гэрээ цуцаллаа гэх шалтаг хэлж хөөж гаргахдаа гүйцэтгэгч байгууллагын 20 гаруй сая төгрөгийн багаж хэрэгсэл техник тоног төхөөрөмжийг нь  өгөлгүй булаан авч үлдсэн байдаг.

Тодруулбал : Өнгөрөгч 2020 оны 07-р сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж Монлаа ХХК-ын ерөнхий захирал Хишигжаргалын Энхсайхан захиалж , Мастер генератор повер ххк-ийг ажил гүйцэтгүүлэхээр гэрээлж Монгол залуусыг ажиллуулсан хэрнээ цалинг нь олгоогүй , дизел генераторынх нь засварыг гардан гүйцэтгэсэн залуус цалин ч гүй тоног төхөөрөмж үгүй хүндхэн байдал оржээ. 2020 оны 7-р сараас 2021 оны 7-р сар хүртэл гүйцэтгэхээр зааж , бүтэн жилээр гэрээ байгуулсан боловч өнгөрөгч 2р сард ийнхүү үндэслэлгүйгээр байгуулсан гэрээгээцуцлалаа хэмээн хэлж тэр даруй ажилчдыг нь хөл хорионы үеэр хөл дүүжлэх унаа тэрэг ч гүй хөдөө уурхайгаасаа хөөхдөө хэд хэдэн тоног төхөөрөмжийг нь үлдээж хоцроон боловсон аргаар дээрэмджээ. Тэр хүртэл ажилласан ажилтнууд ажлын гүйцэтгэл өндөр үзүүлэлттэй байсан боловч одоо авсан цалин ч үгүй , тоног төхөөрөмж ч үгүй үлдэж хоцорчээ. Хятадуудад бөхөлздөг Монгол компани болон удирдлагуудад нь дээрэлхүүлж дээрэмдүүлсэнээс хойш жил болж байна. Энэ жишгээр Монлаа гэх компанид хулхидуулсан , залилуулсан олон аж ахуй нэгж , олон иргэд байдаг гэдгийг уул уурхайн зарын дурын сайтаас орж харахад энэ мэт ил байна...

Монлаа ХХК Монголд хэрхэн хуулиас далдуур ашиг хонжоо олж болох буруу бүхнийг түүчээлэн  явааг хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө эргүүлэн төлөөгүй байгаа энгийн жишээгээр нотлож болно. Зээлсэн мөнгөө эргүүлэн барагдуулдаггүйн зэрэгцээ улсад  татвар төлөхөөс зайлсхийж урд хилээр бэлэн мөнгө их хэмжээгээр нь оруулж ирэн найман шарга дээр солиулж байгаад нэг бус удаа илчлэгдэж байжээ. Гэсэн хэдий ч өөрийн байгууллагын ажилтнуудынхаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ч төлдөггүй   нийгмийн хариуцлага гэдгээ энэ мэтээр огт ухамсарлалгүйгээр 1997 оноос хойш өнөөг хүртэл буруу замаар будаа тээсээр яваа бололтой.

Хятадад бөхөлздөг хэрнээ  Монгол залуусаа залилж , хохироож , дээрэмдсэн Монлаа компанийн Хишигжаргалын Энхсайхан ерөнхий захирал болон түүний залгамж халаа болж яваа хүү Эрхэмсайхан нарт сануулж байгааг уламжиллаа. Мөн тус компанитай холбоотой ноцтой мэдээллүүдийг бид цувралаар мэдээлсээр байх болно...


 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.