ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧЫГ ХҮН АМИНЫ ХЭРЭГТ БУРУУТАЙ ХЭМЭЭН ШҮҮХ ҮЗСЭН Ч ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР ЦАГААДАВ !

Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч энгийн иргэний аминд халдсан байж болзошгүй хэрэг 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр гарсан байдаг.


Уг хэргийн шүүх хуралдаан энэ долоо хоногт Төв аймаг дахь Сум дундын шүүхэд болсон юм.


Шүүхээс тухайн хоёр алба хаагчын нэг болох Ө-г хүн амины хэрэгт хамааралгүй хэмээн үзэж цагаатгасан бол түүнтэй хамт явсан цагдаагийн хошууч  У-г уг хэрэгт гэм буруутай хэмээн тогтоосон байна.

 Гэхдээ Төв аймгийн цагдаа У-г гэм буруутайд тооцсон ч Өршөөлийн тухай хуулиар цагаадаж, хохирогчийн хууль ёсны төлөөгчид 20 сая төгрөг гаргуулахыг шүүхээс тогтоожээ.

 

Ингэснээр хүн амьны хэрэгт холбогдоод байсан цагдаагийн алба хаагчдын хэрэг цагаадаж хаагдлаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.