МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ АВИЛГАЧДААР ДҮҮРСЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ ?

МХЕГ-ын байцаагчид авлигын гэмт хэргээр улсдаа тэргүүлэх байрыг булаацалдан жагсдаг болсныг АТГ-ын тоон баримтууд харуулдаг. Оймсондоо доллар нууж яваад гардуулсан томоохон гэмт хэргээс 700.000 мянган төгрөгийн авлига авсан гэмт хэргүүд ч тэнд жагсаж буй.

Энэ мэт авилгачид илэрч буй асуудалд томилсоноороо тэр буруутай , толгойлж буйгаараа энэ ч буруутай гэх мэдээллүүд ч мөн ар араасаа хөврөх болов. 

Сүүл мушгисан мэдээлэл бол тус газрын Тамгын газрын дарга М.Баянмөнхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан талаархи мэдээлэл байв. Үүнээс өмнө НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг АТГ-ынхан цагдан хорьж АТГ-ынхан шалгаж эхэлсэн.

Тэгвэл авилгачдын салбарыг удирдан чиглүүлэхээр өнгөрсөн зун МАН-ын ЕНБД-аар ажиллаж байсан Т.Гантулга очсон ч нөхцөл байдал дээрдээгүй бөгөөд авилгын хэргүүдтэй зэрэгцэн ажлын байран дээрхи хүчингийн гэмт хэрэг ч бүртгэгдсэн байдаг. Үүний зэрэгцээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон албан тушаалтандаа ч арга хэмжээ тооцохгүй байгаа гэхчилэн асуудал ихтэй байгаа нь Т.Гантулга дарга юм.

Тодруулбал :  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн гэгч этгээд 2019 оны зургадугаар сарын 7-нд Чингэлтэй дүүргийн VII хорооны нутагт байрлах НМХГ-ын шатан дээр иргэний биед халдсан , эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх  хэрэгт холбогдсон бөгөөд гурван шатны шүүх түүнийг гэм буруутай гэж үзсэн байдаг.

Нөгөөтэйгүүр :  2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж буй Төрийн албаны тухай хуулийн 47.1-2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь хална хэмээн заасан байдаг. Шүүхиин шиидвэрийн дагуу С.Даваасүрэн төрийн албанаас чөлөөлөгдөх ёстой байсан ч түүнийг Т.Гантулга дарга чөлөөлөөлгүй.

Энэ мэт шүүхээс гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж , хариуцлагыг нь хүлээлгэхгүй хаацайлж байгаагаас харахад авилгачид ар араасаа төрөн гарсаар байгаа өнөөдрийн энэ асуудалд өмнө нь томилсон албан тушаалтан бус одоо тэднийг удирдан чиглүүлж буй удирдах албан тушаалтны буруутай үйл ажиллагаа илүү буй нь ойлгомжтой.

 

 

Дашрамд мэдээлэхэд : Засгийн газраас авлигатай тэмцэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.Л.Эрдэнэчулууныг эзгүй байх үеэр буюу Замын үүдэд засгаас томилолттой ажиллаж байх гурван сарын хугацаанд тус байгууллагын албан тушаалтнууд гэмт хэрэг зөрчилд ар араасаа холбогдох болсон. Гэтэл зарим хэвлэлүүдээр эзгүй байсан даргыг буруутган бичих нийтлэлүүд олон харагдах болов. Угтаа бол төрүүлсэн нь бус өсгөсөн нь “Эцэг” гэдэг шиг  , томилсон нь бус толгойлсон нь илүү буруутай баймаар ...

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.