ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХАРУУЛЫН ДАРГАА ХӨНӨӨСӨН ЦЭРГҮҮДЭД ЯЛ ОНООЛОО

Тухайн хэргийг Эргэн сануулахад, Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг алба хаагч галт зэвсэгтэй зугтсан хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гарсан.


Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг гурав хоногийн дараа Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, ямар нэгэн эрсдэлгүй баривчилж байсан юм.


Тухайн цэргүүдийн шүүх хурал  Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж Харуулын даргаа буудаж хөнөөгөөд оргон зугтсан хоёр цэрэгт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан боллоо.


Хуралдаан арваннэгдүгээр сарын 15-нд хэлсэн бөгөөд шүүх хуралдаан ажлын цаг дууссан тул завсарлаж, 16-ны 09:00 цагаас үргэлжилсэн юм.


Ингээд Шүүхээс шүүгдэгч Х-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М-тэй бүлэглэн дээрэмдэх,  цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн, цэргийн албан хаагч нь өөрт итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг гээгдүүлсэн зэрэг үйлдэлд гэм буруутайд тооцсон байна. Харин шүүгдэгч М-г байлдааны тоног төхөөрөмжийг санаатай гэмтээсэн, мөн дээрэмдэх, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргүүдийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.


Ийнхүү шүүгдэгч Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч М-д нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдууллаа.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.