ХҮНИЙГ МАШИНААР ДАЙРЧ ХӨНӨӨГӨӨД ЗУГТСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА

Өчигдөр шөнө буюу энэ сарын ны 02 цагийн орчимд хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн машинаар хүнийг дайрч амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, Чингэлэй дүүргийн нутаг дэвсгэрт манай найзыг хүн дайрсан гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт ажиллахад эрэгтэй 39 настай иргэнийг дайрч хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байжээ. 

Улмаар яаралтай эрэн сурвалжилж хоёр цагийн дараа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хэрэгт холбогдогч 24 настай иргэнийг дайчлан баривчлан цагдан хорьжээ. Хэрэгт холбогдогч нь талийгаачтай маргаж өөрийн эзэмшлийн ниссан тийда маркийн машинаар санаатайгаар дайрч амь насыг нь хөнөөгөөд зугтсан болох нь тогтоогдсон байна. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.