СОГТУУРСАН ҮЕДЭЭ ЭХНЭРИЙНХЭЭ АМЬ НАСЫГ ХОХИРООЖЭЭ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 12-р сарын 07-ны өдөр нэгэн ноцтой хэрэг бүртгэгджээ. Хэргийг тодруулбал дэнжийн дугаар тоотод оршин суух эрэгтэй 32 настай Д.Ганбат согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр болох эмэгтэй 31 настай О-ийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиж амь насыг нь хохироожээ. 

 



Одоогоор тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна.

 



НЭМЭЛТ : Хэрэгт шалгагдаж байгаа Д.Г-нь манай эхнэр гэртээ нас барсан байна гэх утга бүхий зүйлийг өөрийн ах Э.Д-д мэдэгдсэнээр цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж шалгасан байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.