Д.СУМЪЯАБАЗАР: ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГРУУ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НҮҮЛГЭНЭ

Нийслэлийн нутгийн захиргааны төв арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Яармаг дахь нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүлгэнэ гэжээ. Хотын дарга Д.Сумъяабазар энэхүү нүүлгэлтийн зардлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аравдугаар сарын 7-нд баталсан байна. 

Уг нүүлгэлтийн зардалд 500 сая төгрөг, нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.