ШАДАР САЙД , ХОТЫН МЭЭР НАР ХООРОНДОО “ҮЗЭЛЦЭЖ” , ДАЛДУУР “ДАЙТАЖ” БАЙГАА ЮУ

Нийслэлийн засаг дарга өгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарын дүү Д.Дагвадорж "Монголын циркийг булшиллаа" гэх мэдээлэл цахим орчинд эрчээ авсан. 2008 онд Д.Дагвадорж аварга менежмэнтийн хувьчлал нэрээр тус барилгыг өөрийн болгосноос хойш Монголдоо төдийгүй дэлхийд данстай циркийн урлагийнхан гудамжинд гарсан байдаг.Үүнээс хойш 13 жилийн турш циркийн байрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь менежмэнтийн хувьчлалын хууль дүрмийг зөрчсөн ч гэдэг.Тэгвэл "Аса" группийн эзэмшдэг тус барилгын талаар 2021 оны долдугаар сарын 16-нд гаргасан мэдэгдэлд “Үзэгч, үйлчлүүлэгчдийн санал гомдлын дагуу Монголын үндэсний циркийн үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр дотоод заслын ажлыг иж бүрэн шинэчлэн засварлаж байна. Засварын ажил долдугаар сарын 1-нээс эхэлсэн, арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ" гэжээ. Ямартаа ч ирэх сард Монголын цирк эргэн ирэх эсэхийг харах л үлдлээ. Ийнхүү хотын даргын ойрын хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудал нийгэмд шуугиан тарихтай зэрэгцэн Шадар сайдын хамаарал бүхий байгууллагыг шалгаж байна гэгдэж байгаа "Зайсан Хилл" цогцолбор УОК, Засгийн газраас гаргасан дүрэм журмыг зөрчсөн асуудал үргэлжлүүлэн шуугиан тариад байна.Тодруулбал :  Аравдугаар сарын 15-нд "Зайсан Хилл" цогцолборт болсон "Камертон" хамтлагийн тоглолтын үеэр халдвар хамгааллын дэглэм алдагдсан тухай цахим орчинд хүчтэй шүүмжлэл өрнөсөн. Нийслэлийн зүгээс "Зайсан Хилл" цогцолбор уг тоглолтыг зохион байгуулахдаа хариуцлагын гэрээ байгуулаагүй болохыг мэдэгдсэн бол цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа.Харин энэ  асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийх үедээ "Зайсан Хилл" цогцолбор нь түр журам, тусгай нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн учраас тусгай зөвшөөрлийг нь цуцлахаа ч мэдэгдсэн. "Камертон" хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан "Зайсан Хилл" цогцолбор дахь "Собт трейд" компанид НМХГ-аас шалгалт хийжээ.Шалгалтаар "Собт трейд" компани нь хоолны шаардлагад тавигдаж байгаа тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй. Мөн үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, ажилчид нь халдвар хамгааллын хэрэгслийг хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй. Нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт хэрэглээгүй. Халдвар хамгааллын наад захын дүрэм журмыг дагаж мөрдөөгүй ноцтой зөрчлүүд олон илэрсэн байна. Тиймээс торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байна гэдгийг НМХГ-аас ч мэдэгдсэн.Ийнхүү Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханы хамаарал бүхий этгээд болох Сайнбуянгийн Ганбат гэгч “Зайсан Хилл" цогцолборын захирлаар ажилладаг бөгөөд тус байгууллага нь шадар сайдын чихнээс хонх уяж , нүүрийг нь улалзуулж байгаа бол нөгөө талд Аса аваргын циркийн асуудал хотын дарга Д.Сумъяабазарын хоолойг боомилж байгаа бололтой.Тэгвэл тус асуудал нь эрх мэдэлтнүүд албан тушаалтнуудын ил цагаан бус ч далд өрнөх дажин байж болзошгүйг ч учир мэдэх эрхмүүд дуугарч эхлээд байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.