С.БОЛОРМАА АГСНЫ ЭЭЖ Г.УНДРАМ : ЦАГААТСАН НӨХӨД ТЭМДЭГЛЭЕ ГЭЭД ИНЭЭД АЛДАЖ БАЙГААГ ХАРАХ СҮХЭЭР ЦОХИУЛСАНТАЙ Л АДИЛ БАЙСАН

"Говь-Алтай" аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа амиа алдсан хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн Баасан гарагт болсон.

Шүүхээс хэрэгт буруутгагдаад байсан аймгийн Засаг дарга В.Рэнцэндөрж тэргүүтэй хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн талаар талийгаачийн ээж Г.Ундрам дараах тайлбарыг өглөө.


Тэрээр шүүх хурал хууль бус, хүний амийг уландаа гишгэсэн шийдвэр гаргалаа. Бүхэл бүтэн хүний амь үрэгдчихээд байхад шүүх хурал нэг жил, есөн сарын дараа анх удаа бүрэлдэхүүнтэй шүүх хурлыг хийсэн нь энэ. Энэ хугацаанд ар гэр, ахуй амьдрал, аав ээжийнх нь тухайд хүнд жил байлаа.

Гэтэл шүүх хурал дээр "Чиний хүүхэд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын өрөөнд үхээгүй. Тийм учраас үйлчлүүлэгч Засаг дарга буруугүй. Чиний охин бол улаандаа гарсан архичин байсан гэсэн утга бүхий зүйлс сэжигтнүүдийн өмгөөлөгч" хэллээ. Мөн шүүх бүрэлдэхүүн сэжигтнүүдийг цагаатгалаа гэхэд дэлхий хөмөрчих шиг л болсон.


Арай гэж л шүүх хурлын өрөөнөөс гарсан. Тэгэхэд байцаагдаж байсан хүмүүс Тэмдэглэе гээд л инээд алдаад л байж байгааг харахад намайг сүхээр цохиод унагаачих шиг л боллоо гэдгээ илэрхийллээ.

Тэрээр Говь-Алтай аймгийн шүүх, Монгол Улсын шүүх биш болчхож гэдгээ илэрхийлсэн юм. Одоогоор  талийгаачийн өмгөөлөгчийн хувьд давж заалдана гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.